Хайлт хийх

Лондонд нэгэн жуулчин халаасны бүлэг хулгайчдын үйлдлийг санамсаргүй бичжээ

  2019-07-09
 
Дэлхийн хөгжингүй орнуудын томоохон хотуудад гэмт хэргийн гаралт тэр дундаа халаасны хулгай гардаггүй гэж хүмүүс боддог. Гэтэл үнэндээ том жижиг гэлтгүй бүхий л хотод халаасны хулгайн гэмт хэрэг гардаг юм. 

Лондон хоттой танилцаж явсан Тайландын жуулчин Нина Спенсэр өөрийн найз Тойтой хамт Кэмбрижийн Цирк үзэхээр явган хүний гарцаар зам хөндлөн гарч явахдаа өөрсдийнхөө селфиний гарыг ашиглан утсаараа бичлэг хийжээ. Тэгтэл тэдний ард явж байсан бүлэг эмэгтэйчүүд Той бүсгүйн цүнхнээс хэтэвчийг нь аван бие биедээ дамжуулсаар цааш холдон одож буй дүр зураг бичлэгт үлджээ. Түүний хэтэвчинд 400 фунт стерлинг байсан гэнэ. 

Их Британид жилд 600 мянга гаруй энэ мэт хэрэг гардаг гэнэ. Лондонд 2010-2012 онд халаасны хулгайн гэмт хэрэг 20 хувиар өсчээ. Хамгийн их халаасны хулгайн гэмт хэргийн гаралтаар Испанийн Барселона, Италийн Ром, Чехийн Прага, Испанийн Мадрид, Францын Парис, Италийн Флоренц, Аргентины Буэнос-Айрес, Нидерландын Амстердам, Грекийн Афин, Вьетнамын Ханой зэрэг хотууд ордог байна. (Эх сурвалж: TripAdvisor)

Халаасны хулгайчдын арга нь хүртэл улам нарийсчээ. Жишээ нь жуулчныг нэгэн эмэгтэй сайн дурын ажилд хүмүүсийн гарын үсэг цуглуулж байна хэмээн саатуулж байх хооронд өөр нэгэн жуулчин хажууд нь сонирхож ирж буй мэт дүр эсгэх нь хамсаатан нь байдаг гэнэ. Дэлгэрэнгүйг дараах бичлэгээс үзнэ үү. 

Гадаадын орнуудад аялахаар явахдаа жуулчдын анхаарал өөр зүйл дээр төвлөрч бие дэх эд зүйлсээ тэр бүр анзаардаггүй. Тиймээс олон нийтийн газар, өөр хотод аялахаар явахдаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өөрийн эд зүйлсэд анхааралтай, биедээ ойр байлгахыг зөвлөж байна. 

Эх сурвалж: The Sun

Нийтэлсэн:

Б.Сондор

Gogo.mn сэтгүүлч

2019-07-09 15:15 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Улаанбаатарын автозамыг гурван бүсэд хувааж, тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажил явагдаж байна. Ингэхдээ бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөр нь харилцан адилгүй байх юм.
Нийт 1851 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ