Хайлт хийх

КИРГИЗ ОРНООР: Эргэж заавал очмоор Иссык-Куль

  2019-07-06
 
Монгол Улс Бүгд найрамдах Киргиз улс үүх түүхийн өнө эртний холбоотой ч хөгжиж байгаа энэ улсын талаар монголчууд бид төдийлэн сайн мэдэхгүй. Монголчууд сурах, аялж зугаалах, ажил хэргийн зорилгоор Турк улс руу олноороо зорчдог бөгөөд Истанбулын нислэг замдаа Киргизийн нийслэл Бишкек хотын “Манас-2” олон улсын нисэх буудалд нэг цаг орчим саатдагаар нь л монголчууд Киргизийн талаар бүдэг бадагхан мэддэг байж болох.

Киргиз бол Төв Азийн уулархаг бүсэд оршдог, Казахстан, Узбекистан, Тажикстан, Хятад улстай хиллэдэг далайд гарцгүй орон. 6.4 сая хүн амтай бөгөөд нийслэл Бишкек хот нь 1.3 сая оршин суугчтай, төрийн хэл нь киргиз, албан ёсоор зөвшөөрөгдсөн хэл нь орос хэл гэж Үндсэн хуульдаа заажээ. Манай аяллын багийн гишүүн сэтгүүлч залуу “Казах хэлтэй хүн ойлголцох юм байна. Үгийн үндэс язгуур ойролцоо байна” гэж ярьсан. Үгийн санд нь монгол үгс ч байдаг аж. Кирилл үсэгтэй бөгөөд жишээлбэл, машиныг “унаа”, жилийг “жыл”, зөгийн балыг “бал” гэнэ. Хүн амын 73.3 хувь нь  киргиз, 14.7 хувь нь узбек, 5.6 хувь нь орос, үлдсэн 6 хувьд украйн, татар, казах, дунган, уйгур, тажик, солонгос зэрэг үндэстнүүд багтана. 

Киргиз улс 6.4 сая хүн амтай. Нийслэл Бишкек хот нь 1.3 сая оршин суугчтай, төрийн хэл нь киргиз, албан ёсоор зөвшөөрөгдсөн хэл нь орос хэл гэж Үндсэн хуульдаа заажээ. 

Киргиз Монгол Улс 1992 оны дөрөвдүгээр сард дипломат харилцаа тогтоожээ. 2014 оны зургаадугаар сард Киргизэд Ерөнхий консулын газар байгуулж, Ерөнхий консулаар Т.Ганболдыг томилсон. Тэгвэл 2019 оны зургаадугаар сарын 12-нд Ерөнхий консулын газрын түвшинг ахиулж Монгол Улсын Элчин сайдын яам байгууллаа. Киргизэд 63 монгол иргэн амьдарч байгаагийн 35 нь оюутан. Харин манай улсад 22 киргиз иргэн байнга оршин суудаг. 2018 онд Киргизийн 541 иргэн Монголд, 302 монгол иргэн Киргиз улсад зорчсон. Дипломат, албан, энгийн паспорттай иргэд 90 хоног визгүй зорчих боломжтой хэмээн Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.

Гаалийн ерөнхий газрын мэдээгээр тус улстай хийх экспорт 2013 онд 282.2 мянган ам.доллар байсан бол 2018 онд энэ үзүүлэлт 173.2 мянган ам.доллар болж буурчээ. Мөн хугацаанд импорт 1.6 сая ам.доллар байсан бол 531.9 мянган ам.доллар болж буурсан үзүүлэлттэй байна. Киргизээс лууван, манжин, шоколад, какао агуулсан хүнсний зүйлс, үр тарианы будаа болон үслэг биш, хээтэй хивс импортын гол бүтээгдэхүүн болдог байна.

Нийслэл Бишкек хотод анхаарал татам гоё ганган байшин барилга үгүй, захаараа айлууд нь өөр өөрийн чадал чинээнд тааруулж, хашаа байшингаа төхөөрсөн нь энэ улсын эдийн засгийн чадамж төдийлэн сайнгүйг илтгэх ба манай хотын захын гэр хорооллынхоос тааруу дүр төрх ч ажиглагдана. 

ГЭХДЭЭ.....
Эрх дураар ургасан төрөл бүрийн модод, тэрхүү моддыг арчилж тордсон, хэлбэрт оруулан зассан цэцэрлэгжүүлэлтээрээ гайхашруулж байна. Ногоон ургамал хүнийг амрааж, стресс бухимдлаас ангид байлгахад онцгой нөлөөтэй аж. Мөнх ногоон модод, гудамж дагуулан тарьсан час улаан, бүдэг ягаан модлог сарнай цэцэгсийг хараад “цементэн хот”-оос ирсэн миний нүдэнд гэгээ татаж, сэтгэлд таатай байсныг нуугаад яах вэ.  

Киргиз улсын газар нутаг онгон дагшин, үржил шимт хөрстэй аж. Тиймээс ч алим, зэрлэг тоор, интоор, гүзээлзгэнэ гээд бүх төрлийн жимс ургана. Ер нь жимс жимсгэний эх орон гэлтэй. Жимс нь хямд учир монголчууд хайрцаг хайрцгаар авцгааж байв. Тэр олон төрлийн жимснээс алим байнга авдаг, алимны үнийг хамгийн сайн мэддэг би алимныхаа үнийг л тогтоож амжжээ. Монголд орос алим кг нь 6500-7000  төгрөгийн үнэтэй бол Киргизээс 20 мянган төгрөгөөр бараг зургаан кг амтлаг, шүүслэг ногоон алим авах жишээтэй. Киргизийн мөнгөн тэмдэгт нь сом. Нэг сом ойролцоогоор 40 төгрөгтэй тэнцэнэ. Монголд сом олдохгүй учир доллартай очоод, солиулж болно. Нэг доллар 69.86 сом–той тэнцэнэ.

Бид нийслэл Бишкек хотоос зүүн хойш 270 км зайд орших Иссык-Куль мужийг зорив. Энэ муж нь улсынхаа аялал жуулчлалын томоохон төв бөгөөд дотоод, гадаадын аялагч, амрагчдын хамгийн очих дуртай газар. Тунгалаг уст гүн цэнхэр Иссык-Куль нуур, мөнх цаст Тэнгэр уулс жуулчдын сэтгэлийг зүй ёсоор татна. Энэ улсын дундаж цалин нь 215 ам.доллар учир юмны үнэ хямд. Ард түмний аж амьдрал сайнгүй, нийт хүн амын 25.6 хувь нь ядуу ч гэлээ Иссык-Куль нуураа түшиглэн аялал жуулчлалыг гойд сайн хөгжүүлжээ.

ГОЛ НЬ “БИКИНИ”-ГЭЭ АВЧИР

Иссык-Куль нуурын эрэг дагуу улсын болон хувийн амралтын газрууд байх агаад бид “Аврора” хэмээх улсын амралтын газарт тухлав. Хуучны барилга байгууламжтай ч маш тохилог энэ амралтын газрын өрөөнүүдэд захаас нь орчин үеийн стандартаар засвар хийж байв. Бассейнд орох, иллэг массаж хийлгэх, дугуй унах, теннис тоглох зэргээр цагийг зугаатай өнгөрүүлэх бүх боломж энд бий.

Монголчуудад тохирох мах голдуу амтлаг хоолтой. Амралтын эргэн тойронд битүү модод. Мөнх ногоон гацуур, мөн нуур руу алхах замын хоёр талаар ургуулсан битүү хусан ой. Мөн цэцэрлэгжүүлэлтийн мэргэжилтэн ч нэр оноож ядан мэгдмээр төрөл бүрийн модод тааваараа ургажээ. Нов ногоон зүлэг, өнгө өнгийн цэцэгс. Агаар нь ч сайхан, Монголынх шиг задгай салхи, хурц нартай. Эгээ л үлгэрт гардаг гайхамшгийн орон ажээ.

Нуурын эрэг дагуу алтан шаргал элс. Зургаадугаар сарын дундуур манайхаар бол усны хор гараагүй, усанд ороход тохиромжгүй үе аж. Гэсэн ч манайхан юу юугүй ус руу гүйгээд орцгоосон. Усанд сайчуул нь өндрөөс, усан онгоцноос ч үсэрч, цэнгэг уст нууранд загас жараахай шиг л шумбан хөгжилдөцгөөв. Тэндхийн хүмүүсийн ярьж буйгаар амралт, зугаалгын хамгийн тохиромжтой үе нь долоо, наймдугаар сар бөгөөд энэ үед нуурын эрэг амрагчдаар дүүрдэг гэнэ. Бидний очих үед нуурын  эрэгт багаараа ирсэн монголчуудаас гадна 2-3-уулаа яваа цөөн хэдэн хүн л харагдаж байв.  

Тунгалаг уст гүн цэнхэр Иссык-Куль нуурын ус намуухан давалгаалах ч турь муутайхан мань мэт нь их усан хаялгад хөл дээрээ тогтож ядах ч арай уначихгүй юм. Хүрхрэн хаялах далайн давлагаанд шидэгдэн эргийн элсэн дээр гарсан дун хорхой хүртэл сонин сайхан. Хясаан дотроо толгойгоо нуун цагариглах ус дагасан амьд организм. Хэрэв та Иссык-Кульд амрах бол “бикини"-гээ бүү мартаарай. Мартаад ирсэн ч амралтын газрын дэлгүүрт 500 сом буюу манайхаар 20 мянга орчим төгрөгөөр эвтэйхэн усны хувцас худалдаад авчихаж болно л доо. Нуурын эрэгт биеэ шарах хүний мартаж үл болох нэг зүйл нь нарны тос. Үзэсгэлэнт Иссык-Куль-ийн эрэгт өнжсөн хоёр өдөр хэрхэн борлосноо бугуйн цаг, бугуйвчаа авахад ялгараад тодхон харагдаж байв.

ГУДАМЖААР НЬ ОРОСЫН ХУУЧИН ГОЛДУУ МАШИНУУД ХӨЛХӨЛДӨНӨ

Жилийн дөрвөн улиралтай ч Монголынхоос зөөлөн дулаан өвөлтэй, ус нь цэнгэг, хөрс нь үржил шимтэй энэ улсын байгалийн өгөгдлийг бурхны бэлэг гэмээр. Төрөл бүрийн мод, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, юу л тарина ургадаг юм гэнэ. Дээр нь үзэсгэлэнт Иссык-Куль нуур, мөнх цаст Тэнгэр уулс, мөнх хөх тэнгэр. Үүнээс ч илүү гайхамшгууд нуугдаж буй биз ээ.

Байгалийн өгөгдөл сайтай энэ улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүд нь харин тааруухан юм. 2018 оны байдлаар Төсвийн алдагдал нь 287 сая ам.доллар, гадаад өр нь 4.01 тэрбум ам.доллар. ДНБ нь 8.1 тэрбум доллар бөгөөд энэ үзүүлэлт 2018 онд 3.1 хувиар өссөн бол Монголынх өнгөрсөн онд 6.9 хувиар өссөн байна. Нэг хүнд ногдох ДНБ 1300 доллар бол Монголынх 3700 ам.доллар (Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр).

Эдийн засгийн зонхилох салбар нь хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл. Газрын тос, байгалийн хий, алт, мөнгө, цагаан тугалга, уран, газрын ховор элемент зэрэг байгалийн баялагтай бөгөөд гол баялгийн нэг нь алт. Хамгийн том Кумторын алтны орд нь нийт 710 тн нөөцтэй ба батлагдсан нөөц нь 400 тонн аж. Жилд 20 орчим тонн алт олборлож эдийн засгаа тэтгэдэг бөгөөд 2018 онд 17 орчим тонныг олборложээ. Монгол Улстай уул уурхай, шинжлэх ухаан тэр дундаа түүх, археологийн чиглэлд хамтран ажиллах сонирхолтой. 

Бишкек хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг дагалдан тус улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой бизнесийн төлөөлөл 200 хүн ирсэн гэж тус улсын телевизээр мэдээлж байв. 

2010 оны зургаадугаар сард шинэ Үндсэн хуулиа баталж, Парламентийн засаглалтай Бүгд найрамдах улс болсон. Ардчилсан тогтолцоонд шилжээд удаагүй, байгалийн баялаг чамгүй ч газраа бараг хөндөөгүй Киргиз хэдийнэ  хөгжсөн орнуудын сонирхлыг татаад эхэлжээ. Өнгөрсөн зургаадугаар сарын 13, 14-нд Бишкек хотод ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болсон.

Уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг дагалдан бизнесийн төлөөлөл 200 хүн ирсэн гэж тус улсын телевизээр мэдээлж байв. Хөгжиж буй орнуудад тулгардаг хөрөнгө оруулалтын асуудлыг шийдээд өгвөл асар их потенциалтай орон болохыг хамт явсан сэтгүүлч нөхөд маань шагшин ярилцана. 

Авто зам нь сайнгүй, машин унаа цөөтэй нь харин ч таатай байв. Оросын хуучны Лада, УАЗ машинууд голдуу хөлхөлдөх ба хаа нэг Солонгосын машин таарна. Авто замууд машинаа дааж ядан хотолзох мэт Улаанбаатар хоттой харьцуулахад Бишкек сонин содон. Гэхдээ "Гурван жилийн өмнө Бишкект ирэхэд өнөөгийнхтэй харьцуулшгүй хөгжил доогуур байсан. Өнгөрсөн хугацаанд энэ хотын тохижилт, худалдаа, үйлчилгээ маш сайн хөгжжээ" хэмээн ярих эрдэмтний үгийг санахуйяа Киргизэд дахин очиж, хэрхэн хөгжсөнийг бахдахсан, ихэмсгээр долгилох Иссик-Куль нууранд дахин нэг шумбахсан гэх хүсэл эрхгүй төрнө.    

Хөгжлийн замдаа гараад удаагүй Киргизийн өнөөгийн байдал зах зээлийн эдийн засгийг сонгоод бараг 30 жил болж буй монголчуудын хувьд ч сонирхолтой зах зээл. Монголоос хоёр дахин олон хүн амтай цоо шинэ зах зээлд гарах боломж бидэнд ч бэлхнээ байна.

Улаанбаатараас онгоцоор дөрвөн цаг нисэж хүрэх, манайхаас хоёр цагийн зөрүүтэй Бүгд найрамдах Киргиз улсад өнгөрүүлсэн гурван өдрийн аялал хөгжлийн өндөрлөгт хүрсэн Европ, Азийн орнуудаас илүү өвөрмөц, амар амгалан, сонин содон байв. 

Нийтэлсэн:

Э.Энхмаа

Сэтгүүлч

2019-07-06 12:59 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Улаанбаатарын автозамыг гурван бүсэд хувааж, тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажил явагдаж байна. Ингэхдээ бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөр нь харилцан адилгүй байх юм.
Нийт 1844 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ