Хайлт хийх

“Хүнтэй нэг удаа уулзсан ч сайхан сэтгэгдэл төрүүлж, бүх сэтгэлээ зориулах хэрэгтэй”

  2019-03-23
 
Урин хаврын нэгэн өдөр бид 91-үүлээ арлын Япон орныг зорилоо. Тус улсын засгийн газраас Японы улс төр, эдийн засаг, нийгэм, түүх, соёлын талаарх ойлголтыг дэлгэрүүлэх зорилготой “Jenesys 2018” хөтөлбөрт хамрагдан явж буй нь энэ юм.

Хөтөлбөрийн хүрээнд 91 хүний 42 нь газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал хөгжсөн 20,000 гаруй хүн амтай Күмамото мужийн Минами Асо тосгоныг зорилоо. Токиод гурван хоногийг өнгөрүүлээд байсан бид эгэл жирийн тосгонд очиход уул ус, газар шороотой ойртсон мэт дотно мэдрэмж төрж байв.

Бид дөрөв таваараа хуваагдан нэг хоног уламжлалт хэв маягаар амьдардаг Япон айлд хонож ахуй амьдралтай нь танилцсан юм. Орчуулагч Б.Болормаа багш ”Та нар нэг өдөр Япон айлын хүүхэд болно гэсэн үг. Тийм ч учраас очоод гэрийнх нь ажилд туслаарай. Аав, ээж гэж дуудаж болно” хэмээн хэлж байсан нь сонирхол татаж байв.

Бид товлосон газраа ирэхэд Минамо Асо тосгоны иргэд биднийг халуун дулаанаар угтан авлаа. Энэхүү ажиллагааг нээж тосгоны дарга үг хэлэхдээ “Сайн байна уу. Намайг Ватанабе гэдэг. Танилцахад таатай байна” хэмээн Монголоор ярьсан нь сайхан сэтгэгдэл төрүүлэв.  

Ийнхүү бид тавуулаа Кан гэх өвөөгийн гэрийн зүг машинд нь суугаад хөдөлсөн юм. Биднийг гэрийн эзэгтэй халуун дотноор угтан авсан ба шууд л хамтдаа будааг шанзаар ороосон амттан хийж идэв. Энэ үеэр Японы телевизийн хүмүүс ирж бидний дүрсийг аван, өвөө эмээ хоёроос яриа авч байв. Удахгүй оройн хоолны цаг болж, бид багшийн захиснаар тэдэнд туслан хамт хоолоо хийж идлээ.

МИНАМИ АСО ТОСГОНЫ ЭГЭЛ ЖИРИЙН АЙЛЫН ФОТО 

Өвөө эмээ хоёр ханилан суугаад 30-аад жил болж байгаа гэнэ. Тэд хоёул Минами Асо тосгоны уугуул иргэд аж. Кан гуай анхандаа газар тариалангийн салбарт ажиллан будаа тарьдаг байжээ. 30 гаруй насандаа хөлөө хүнд гэмтээсний улмаас машин зардаг болсон. Тэрбээр, Күмамото мужийн номер нэг машин борлуулагч болсон гэдэг. Харин эмээгийн хувьд орон нутагтаа 30 гаруй жил сувилагч хийгээд 55 настайдаа тэтгэвэрт гарсан байна.

Эмээ сувилагч хийж байхдаа л амттай хоол хийдгээрээ алдартай байсан гэдэг. Тэд эмээгийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд 15 жилийн өмнө өөрсдийн зоогийн газраа байгуулжээ. Өвөө байшин доторх бүх эд зүйлээ өөрөө урласан нь ямар хөдөлмөрч юм бэ гэх сэтгэгдлийг төрүүлэв.

Тэд хүмүүсийг зөвхөн угтан хоолоор дайлаад зогсохгүй өөр нэг байшиндаа байрлуулдаг юм байна. Тэрбээр, бүх ногоог өөрсдөө тарьж хоол хүнсэндээ хэрэглэдэг. Эмээгийн амттай хоолны сургаар нутгийн уугуул иргэд тэдний зоогийн газарт их ирдэг гэнэ. Хамгийн гол нь хүмүүс өдөр тутамдаа ирэх бус заавал захиалга өгөх хэрэгтэй юм байна лээ. Эмээ өдөртөө тогтмол тариалангийн ажлаа хийж, хоолны бэлтгэл хийдэг бол өвөө ажилд нь тусалдаг.

Кан өвөө “Хүн болгоныг хүндэлж сайхан харилцах хэрэгтэй. Хүнтэй нэг удаа уулзсан ч сайхан сэтгэгдэл төрүүлж, бүх сэтгэлээ зориулах хэрэгтэй. Энэ нь бид хоёрт аз жаргал авчирч, амьдралыг илүү сонирхолтой, утга учиртай болгодог. Сайн үйл хийвэл хариу нь ямар нэгэн байдлаар заавал буцаж ирдэг. Тийм ч ураас бүгдээрээ өнөөдөр энд инээлдээд сууж байна” хэмээн өгүүлж байлаа.

Хоёр буурай маань хүссэн зүйлээ тэр дундаа ажлаа маш сайн хийх үедээ хамгийн их аз жаргалтай болдог гэсэн. Тэрбээр, 22 жилийн турш сайн дураараа цэцэг тарьж байгаа нь бахдам санагдлаа.

Үүний дараа эгэл жирийн япон айлд очоод хийсэн нэг сонирхолтой зүйл нь онсэн буюу халуун рашаанд орох байв. Минами Асо тосгон халуун рашаанаараа ихээхэн алдартай. Кан гуай өөрийн гараар доорх зурган дээрх тохижилтыг хийжээ.

Онсэн буюу халуун рашаан

Тэд дарсны цуглуулгатай.

Дараагийн өдрийн өглөө эмээ өөрөө тарьж ургуулсан амтат ногоотой хоолоороо биднийг дайллаа. Япончууд өглөөний цайндаа заавал мисо шөл уудаг. Үүний хажуугаар олон төрлийн, ногоо, будаа өндөг зэргийг хольж иддэг. Ийнхүү ард иргэд амьдралдаа эрүүл хооллолтын хэв маягийг хэвшүүлсэн нь урт наслах гол шалтгаан болж байгаа нь илэрхий. Үүний дараа бид хамтдаа ногоон цай ууж, гүзээлзгэнэ амтархан идсэн юм. Нэг л мэдэхэд буцах цаг болсон байв.  

Бидэнд бүх зүрх сэтгэлээрээ хандсан болоод ч тэрүү ганцхан хоногт бүгдээрээ дассан байлаа. Тэдний сайхан сэтгэл бидний зүрхэнд хүрсэн болохоор ийм мэдрэмж төрсөн байх. Ийнхүү бид өвөөгийн гарын бэлгийг аваад машиндаа суун, товлосон газар луугаа буцсан юм.

Дараагийн өдөр бид Минамата өвчний эх сурвалжийн музей орж, тус өвчнөөр шаналж буй Эико Үэно гэх эмээгийн яриаг сонсов. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. Японы өв соёл уламжлал, Күмамото мужид гурван жилийн өмнө болсон газар хөдлөлтийн хар сүүдрийн талаар удахгүй өгүүлэх болно.

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-03-23 16:39 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Кан гуайн тарьсан цэцэгнүүдийн зураг

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ