Хайлт хийх

"Яг түүн шиг": Т.Бархүү, А.Халиун нар хос үзүүлбэрийн ялагчаар тодорлоо

  2019-05-26
 
“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн сүүлийн улирлын дөрөв дэх дугаар үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн дугаарт шилдэг 8 оролцогч шоуны түүхэнд анх удаа хамтарсан хос үзүүлбэр толилуулсан юм. Ялагчаар “Adam Levine” болон “Rihanna”-гийн дүрд яг түүн шиг хувирч чадсан жүжигчин Т.Бархүү, дуучин А.Халиун нар тодорч зургаан сая төгрөгөөр шагнууллаа.  

ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ

Дуучин Б.Наки болон загвар өмсөгч С.Сарнай нар “Chris Norman, Suzi Quatro” нарын дүрд хувирч бид бүхнийг 1978 онд авчирч чадлаа. Тэдний гэгээлэг, баяр баясгалантай, хайр бялхам үзүүлбэрийг хүлээн авч үзээрэй. 

“Pitbull, Marc Anthony” нарын “Rain Over Me” дууг шоуны тайзан дээр амилуулсан дуучин А.Баярцэнгэл болон Г.Сүндэрмаа нарын хамтарсан үзүүлбэр:

Хүчирхэг хослолыг харуулж чадсан жүжигчин Т.Бархүү, дуучин А.Халиун хоёрын хамтарсан үзүүлбэрийг хүлээн авч үзээрэй. Яг “Adam Levine” болон “Rihanna” нар шиг байж чадсан тэд “If I never see your face again” дууг дуулсан юм.

Хүчтэй хоолойтой, үзэсгэлэнт бүсгүйчүүд “Beyonce” болон “Shakira” нар яг түүн шиг шоуны тайзнаа амиллаа. Дуучин Б.Амархүү, Б.Маралжингоо нарын хамтарсан үзүүлбэр:

Тэгвэл дараагийн дугаарт хэн ямар дүрд хувирах бол?

  • Б.Амархүү- Дуучин С.Батсүх
  • Б.Маралжингоо- Дуучин С.Нэргүй
  • Б.Нацагдорж буюу Наки- “Linkin Park”
  • С.Сарнай- “Lil Pump”
  • А.Баярцэнгэл- “Die Antwoord”
  • Г.Сүндэрмаа- “Outkast”
  • Т.Бархүү- “Alice  Cooper”
  • Б.Халиун- “Jennie Kim” нарын дүрд тус тус хувирна.

Та Монгол, гадаадын оддын хит дуунуудыг "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогчид дуулж амилуулсан хувилбараар нь гар утасныхаа дуудлагад татаж тоглуулах боломжтой. Тухайн дууны харгалзах кодыг:

  • Мобикомын хэрэглэгч бол 455 (Hitone)
  • Юнителийн хэрэглэгч бол 1455 (UniMusic)
  • Жи Мобайлын хэрэглэгч бол 319 (DoReMi) дугаарт илгээн татаж аваарай!

"Яг түүн шиг" шоуны оролцогчдын дуулсан бусад дууны кодыг www.hitone.mn сайтаас харна уу.

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-05-26 22:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ