Хайлт хийх

Нүдний болор цайх өвчтэй 100 хүнд хагалгаа хийжээ

  2019-06-26
 
Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд “Бүс ба зам - Гэрэлт аялал” хөтөлбөрийг хоёр орны Улаан загалмай нийгэмлэг болон Цэргийн Төв Эмнэлэг хамтран хэрэгжүүлэв.

Уг хөтөлбөрийн хүрээнд нүдний болор цайх өвчтэй хүмүүст Улаанбаатар хотноо 2019 оны зургаадугаар сарын 18-25-ны өдрүүдэд үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээг хийсэн байна.

БНХАУ-ын явуулын үзлэг, оношлогооны автомашин Цэргийн Төв Эмнэлэг дээр байрлаж үзлэгийг зохион байгуулжээ. Үзлэгээр нийт 800 гаруй урьдчилан бүртгүүлсэн иргэдийг хамруулж, 100 орчим хүнд эмчилгээ хийж, нүдний болор солих хагалгаа хийсэн байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Энэ хөтөлбөрийн дагуу Монголын 500 гаруй хүн нүдний болор солих мэс заслыг эх орондоо үнэ төлбөргүй хийлгэх боломжтой болсон. Монголын нийт хүн амын 1.5 хувь нь нүдний хараа алдалттай. Хараа алдалтын 45 хувийг нүдний болор цайх өвчин эзэлж байна. Энэ өвчинд хүн амын маань 40-с дээш насны хүмүүс нэрвэгдэж буй. Цаашдаа энэхүү үйл ажиллагаа үргэлжилнэ” хэмээв.

“Бүс ба зам - Гэрэлт аялал” хөтөлбөрөөр 5 жилийн хугацаанд нүдний болор цайрах өвчтэй 1000 орчим хүнд хүрч ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэж Улаан загалмайн нийгэмлэгээс мэдээллээ.

Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-06-26 17:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ