Хайлт хийх


Бодлогын хүүг 11 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргажээ


  2019-06-19
 

Монгол банкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо хуралдаж, шийдвэрээ танилцуулж байна. Тус зөвлөл улирал тутам хуралдан, бодлогын хүүг хэвээр хадгалах эсэхийг шийддэг юм.  

Хурлаас бодлогын хүүг 11 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. 

Эдийн засгийн гадаад орчин, дотоод идэвхжилийг харгалзан үзэхэд инфляци зорилтот түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Жилийн инфляци 2019 оны тавдугаар сард улсын хэмжээнд 7.9 хувьтай гарлаа. Инфляцийн хэлбэлзэл нь газрын тосны дэлхийн зах зээлийн үнийг дагасан шатахууны үнэ, нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалсан махны үнийн огцом өөрчлөлтөөр тайлбарлагдаж байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци тогтвортой байна.

Уул уурхайн салбарын өсөлт энэ оны эхний улиралд хүлээлтээс давж, бизнесийн зээл тогтвортой өсч, хөрөнгө оруулалт, төсвийн зардал нэмэгдсэнээр эдийн засаг өсч байна.

Өнгөрсөн сараас дэлхийн худалдааны сөргөлдөөн гүнзгийрч, АНУ, БНХАУ импортын зарим барааны тарифыг харилцан нэмэгдүүлсэн нь дэлхийн эдийн засгийн өсөлт, түүхий эдийн үнийн цаашдын төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож, гадаад орчны тодорхой бус байдлыг нэмэгдүүллээ. Цаашид гадаад худалдааны нөхцөл муудаж болзошгүй байгаа нь уул уурхайн томоохон төсөл хэрэгжиж дуусах, гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлт эхлэх хугацаатай давхцаж байна. Иймд макро эдийн засгийн бодлогыг дотоод, гадаад тэнцвэрийг хадгалахад чиглүүлэх, улс орон, аймаг, орон нутаг, байгууллага, өрх гэр, хувь хүн хуримтлал, санхүүгийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлага эн тэргүүнд тавигдаж байна.

Гадаад орчны болзошгүй эрсдэлийг хохирол багатайгаар даван туулж, эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад төсвийн сахилга бат, банкны салбарын эрсдэл даах чадвар, төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх нь чухал байна.

Макро эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, гадаад дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг энэ удаад хэвээр хадгалахаар шийдвэрлэв. Уг шийдвэр нь инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулах, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцэж байгаа болно.

Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.




  Шууд мэдээ

Бодлогын хүүг 11 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргажээ


  2019-06-19
 
Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-06-19 14:38 GMT+8
Хугацаагаар эрэмбэлэх
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.
  14 цаг 33 минут
2019.06.19
  14 цаг 27 минут
2019.06.19

Монгол банкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо хуралдаж, шийдвэрээ танилцуулж байна. Тус зөвлөл улирал тутам хуралдан, бодлогын хүүг хэвээр хадгалах эсэхийг шийддэг юм.  

Хурлаас бодлогын хүүг 11 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. 

Эдийн засгийн гадаад орчин, дотоод идэвхжилийг харгалзан үзэхэд инфляци зорилтот түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Жилийн инфляци 2019 оны тавдугаар сард улсын хэмжээнд 7.9 хувьтай гарлаа. Инфляцийн хэлбэлзэл нь газрын тосны дэлхийн зах зээлийн үнийг дагасан шатахууны үнэ, нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалсан махны үнийн огцом өөрчлөлтөөр тайлбарлагдаж байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци тогтвортой байна.

Уул уурхайн салбарын өсөлт энэ оны эхний улиралд хүлээлтээс давж, бизнесийн зээл тогтвортой өсч, хөрөнгө оруулалт, төсвийн зардал нэмэгдсэнээр эдийн засаг өсч байна.

Өнгөрсөн сараас дэлхийн худалдааны сөргөлдөөн гүнзгийрч, АНУ, БНХАУ импортын зарим барааны тарифыг харилцан нэмэгдүүлсэн нь дэлхийн эдийн засгийн өсөлт, түүхий эдийн үнийн цаашдын төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож, гадаад орчны тодорхой бус байдлыг нэмэгдүүллээ. Цаашид гадаад худалдааны нөхцөл муудаж болзошгүй байгаа нь уул уурхайн томоохон төсөл хэрэгжиж дуусах, гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлт эхлэх хугацаатай давхцаж байна. Иймд макро эдийн засгийн бодлогыг дотоод, гадаад тэнцвэрийг хадгалахад чиглүүлэх, улс орон, аймаг, орон нутаг, байгууллага, өрх гэр, хувь хүн хуримтлал, санхүүгийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлага эн тэргүүнд тавигдаж байна.

Гадаад орчны болзошгүй эрсдэлийг хохирол багатайгаар даван туулж, эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад төсвийн сахилга бат, банкны салбарын эрсдэл даах чадвар, төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх нь чухал байна.

Макро эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, гадаад дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг энэ удаад хэвээр хадгалахаар шийдвэрлэв. Уг шийдвэр нь инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулах, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцэж байгаа болно.

Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй





Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1093 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ