Хайлт хийх

Хүчирхийллийг үл тэвчье

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод тусгаснаар улс орнууд жендэрт суурилсан хүчирхийлэл буюу охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийн гэмт хэргийн тоог бууруулах үүргийг хүлээсэн билээ.

Тиймээс нийгэмд хүчирхийллийн талаарх зөв мэдээллийг хүргэх замаар олон нийтийн ойлголт хандлагыг төлөвшүүлэх нь нэн чухал.

НҮБ-ын Хүн амын сангаас зарласан Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох хэвлэл мэдээллийн кампанит ажлын тендэрт Монгол контент компани шалгаран, өөрийн эрхлэн гаргадаг gogo.mn, maamuu.mn, yolo.mn сайтуудаараа нөлөөллийн мэдээллүүдийг нийтэлж ажиллалаа.

GoGo.mn сайт хамтран “Жендэрт суурилсан хүчирхийллийг үл тэвчье” нөлөөллийн аяныг хэрэгжүүлж дууслаа. Аяны хүрээнд бид “Хүчирхийллийг үл тэвчье” цэс нээж, 35 ялгаатай мэдээллийг бэлтгэн нийтэлж ажилласан байна.

Мэдээллээрээ бидний хүргэхийг зорьсон гол зорилго нь хүүхдийн эсрэг болон жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах, хэвшмэл ойлголтуудыг болон хүчирхийллийн хэргийн хохирогчийг буруутгах буруу хандлагыг өөрчлөхийг зорилоо. Ийнхүү ажиллахдаа дараах хэрэглэгчдэд контентоо зориуллаа. Үүнд:

  • Gogo.mn: Олон нийт
  • Yolo.mn: Өсвөр үе, залууст
  • Maamuu.mn: Залуу гэр бүлүүд

Түүнчлэн сошиал хуудсуудаараа дамжуулан нийт залуустаа контентоо хүргэхийг хичээлээ.

Бидний бэлтгэн хүргэсэн 35 ялгаатай контент давхардсан тоогоор 2,9 сая хандалт авсан байна. Дунджаар, нэг контентыг 83 мянга орчим хандалттай байсан бол фэйсбүүкт 10 мянга гаруй хүн мэдээллүүдийг хуваалцаж, сайтуудад 700 гаруй хүн сэтгэгдлээ бичжээ.

Жишээ нь, төслийн сүүлийн контент болох “ТУРШИЛТ: Та хүчирхийллийн эсрэг дуугүй өнгөрөх үү” видеог зөвхөн фэйсбүүкт тав хоногт 93,3 мянган удаа үзжээ.

Та бүхэн ЭНД ДАРЖ “Хүчирхийллийг үл тэвчье” цэсэн дэх мэдээллүүдийг хүлээн авч уншина уу.

Хүчирхийллийг үл тэвчье

2019-07-10 09:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Улаанбаатарын автозамыг гурван бүсэд хувааж, тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажил явагдаж байна. Ингэхдээ бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөр нь харилцан адилгүй байх юм.
Нийт 1851 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ