Хайлт хийх

Мянганы зам хүртэлх 1.7 км авто замыг долоодугаар сард ашиглалтад оруулна

  2019-05-11
 
Нийслэлийн Замын сангийн 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн 2 дугаар хороо, 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх шинээр барих 1.7 км авто замын ажлын явцтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан танилцлаа.

 “Замын траст өртсөн найман гарааш, дөрвөн айлын хашаа байгаа. Дүүргийн Засаг дарга чөлөөлж өгөхөөр болсон. Ямар нэгэн асуудалгүй. Тулгараад байгаа нэг асуудал нь замын доогуур 280 метр орчим цахилгааны шугам давхцсан байгаа. Үүнийг шилжүүлэх ажил хүлээгдэж байна. Хэрэв яаралтай шилжүүлчихвэл ирэх долоодугаар сарын 1 гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөх боломжтой” гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд танилцуулав.

Хотын Захирагч С.Амарсайханы зүгээс нийслэл, дүүргээс шалтгаалах, шаардлагатай ажлуудаа уялдуулаад ажлаа түргэвчилэх үүргийг өглөө.

Тухайн замын ажлыг Билэгт зам ХХК гүйцэтгэж байгаа аж. Уг зам нь долоон метрийн өргөнтэй, хоёр эгнээ, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн өргөн явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй байх юм байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын ХМХХ

Нийтэлсэн:

Б.Сондор

Gogo.mn сэтгүүлч

2019-05-11 12:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 999 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ