Хайлт хийх

Афганистаны улс төрч эмэгтэй буудуулан амиа алджээ

  2019-05-14
 
Афганистаны улс төрч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Мина Мангал тус улсын нийслэл Кабул хотод есөн удаа буудуулан амиа алджээ.

Уг хэрэг өнгөрсөн бямба гарагт орон нутгийн цагаар өглөө 07:20-д болсон байна. Афганистаны парламентийн соёлын хэрэг хариуцсан хорооны зөвлөхөөр ажиллаж байсан тэрбээр ажилдаа явах замдаа буудуулжээ. Мангал саяхан амь насанд нь халтай, заналхийлэл хүлээж авсан талаараа фэйсбүүкдээ бичиж байсан гэнэ.

Түүний хамтран ажиллагсдын нэг парламентийн гишүүн Шагуфа Ноорзай энэ үйл явдлыг эмэгтэйчүүдийн эсрэг чиглэсэн хэргүүдийн нэг хэсэг гэжээ. Тэрээр “Фархунда шатаж амиа алдсан. Махса хулгайлагдаад хүчиндүүлж амиа алдсан. БибиАеша хамраа таслуулсан. Мина Мангал есөн удаа буудууллаа. Энэ бүх хэрэг өдрийн цагаар гэгээтэй байхад нийслэл хот Кабулын хөл хөдөлгөөнтэй газруудад гараад байна. Эмэгтэйчүүдийг хөнөөхөө зогсоо” хэмээн твиттер хуудаснаа бичжээ.

Афганистаны дээд шүүх болон иргэний нийгмийн зүтгэлтнүүд энэ аллагатай холбоотой гэмт хэрэгтнийг яаралтай олохыг шаардаж байна. Түүнийг хэн ямар шалтгаанаар хөнөөсөн нь тодорхойгүй байгаа ч гэр бүлийн маргаантай холбоотой байж болзошгүй. Мангал хоёр жилийн өмнө хүчирхийлэлд өртсөн гэх шалтгаанаар шүүхэд гомдол гарган нөхрөөсөө салж байжээ. Цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мангал улс төрд хөл тавихаасаа өмнө Афганистаны томоохон телевизүүдэд сэтгүүлчээр ажилладаг байжээ. Сүүлийн жилүүдэд тус улсад сэтгүүлчдийн амийг зориудаар хөнөөх хэрэг мөн түгээмэл гардаг болж. 2018 он гэхэд л 13 сэтгүүлч амиа алдсан байна. Мина Мангалын хэрэгтэй холбогдуулан иргэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаа аж.  

Эх сурвалж: CNN

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-05-14 17:15 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 999 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ