Хайлт хийх

Ерөнхий сайд нарын хэн нь ч УТААГ БУУРУУЛААГҮЙ

  2019-01-22
 
-ҮЗЭЛ БОДОЛ-

Та бүхэн анзаарч байна уу?

Энэ жил хүүхэд байтугай насанд хүрэгчид хүртэл хатгаа, томуунд “дарлуулж”, зарим нь бүр амь насаа хүртэл алдах болсныг.

Жил бүхэн 120 хүүхэд агаарын бохирдлын улмаас амиа алддаг талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд амаа чилтэл, зай талбайгаа дүүртэл бичиж ярьдаг байсан бол үүн дээр насанд хүрэгчдийн тоог нэмж ярьдаг болох нь.

Хятад улс жилээс жилд агаарын бохирдлоо бууруулсаар. Өнгөрөгч 2018 онд агаарын бохирдлын гол хэмжигдэхүүн болсон PM 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ нь хамгийн их агаарын бохирдолтой хотууд болох Бээжин, Тьянжин, Хэбэй орчимд жилийн дүнгээр 10 гаруй хувиар буурчээ.

Харин Монгол Улс яалаа?

Зөвхөн Улаанбаатар төдийгүй бусад аймгийн төвүүд ч жил ирэх бүр агаарын бохирдол нь НЭМЭГДСЭЭР.

Өнөөдрийг хүртэл ажилласан Ерөнхий сайд нарын хэн нь, утааг хэдэн хувь бууруулсан бэ гэдэг асуултанд та хариулж чадах уу?

Улаанбаатарт ажиллаж байгаад нутаг буцах болсон гадаадын мэргэжилтэн өөрийн твиттер хуудаснаа “Би өнөөдөр нутаг буцах нь. Хэрвээ Монгол Улс Европ тивд байсан сан бол Монгол Улсын Засгийн газрыг иргэддээ цэвэр агаараар амьсгалах эрх бий болгохын тулд юу ч хийгээгүй гэж Европын нэгдлийн шүүхэд өгөх байсан” гэх агуулгыг жиргэжээ.

Хэрвээ 2000 оноос хойш ажилласан Ерөнхий сайд нар дорвитой алхам хийж, агаарын бохирдлыг бага ч атугай бууруулсан бол олон зуун хүний амь насыг аврах боломж байлаа. Гэвч тэдний хэн нь ч УТААГ БУУРУУЛААГҮЙ.

Зураач Б.Баясгалан

Нийтэлсэн:

О.Ариунбилэг

Сэтгүүлч

2019-01-22 15:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 938 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ