Хайлт хийх

Г.Өнөрбаяр: Хүүхдийнх нь тооноос хамааран одонтой ээжүүдэд олгодог мөнгийг ялгавартай тогтоох, мөн нэмэх санал гаргасан

  2019-04-17
 
“Нэгдүгээр зэргийн одонтой ээжүүд 6 болон түүнээс дээш хүүхэдтэй. Тэдэнд жилд 200 мянган төгрөг өгдөг юм. Гэтэл арван хүүхэдтэй ээжид мөн л адил хэмжээний мөнгөн өгч байна.

Нийгмийн хамгааллын тухай багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 6 болон арван хүүхэдтэй эхэд олгох мөнгөний хэмжээг ялгавартай болгох, эсэхийг шийдэхээр судалгаа хийж байна. Одоо олгож буй мөнгийг буулгалгүй, цаашид шатлалтай нэмэх санал оруулсан” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр өнөөдөр мэдэгдэв.

2006 онд “Эхийн алдар” I, II одонтой эхчүүдийн тоо 69696 байжээ. 2007 оноос Эх, хүүхдийн тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийг шинээр батлан, Алдарт эхийн I, II одонт бүх эхчүүдэд нас харгалзалгүй мөнгөн тусламж олгож эхэлжээ.

  • 2006 онд нийт 69696 одонтой ээж 4.9 тэрбум төгрөг авсан бол энэ тоо
  • 2011 онд 204313-д хүрч, нийт 30 тэрбум төгрөгийн зардал гарсан байна.

2018 оны нийгмийн халамжийн сангийн тайлангаар нийт 218 мянган одонтой эхчүүдэд жилд 1 удаа 100-200 мянган төгрөг буюу нийт 30.0 тэрбум төгрөгийн мөнгөн тусламж олгожээ. Энэ нь нийгмийн халамжийн нийт зардлын 7.2 хувийг эзэлж байна.

Харин 2019 оны эхний улирлын байдлаар 214 мянган эх мөнгөн тусламжид хамрагджээ. Үүнээс “Эхийн алдар”

  • 1 дүгээр одонтой 66768,
  • 2 дугаар одонтой 147339 хүн байна.

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-04-17 12:43 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 1130 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ