Хайлт хийх

С.Амарсайхан: Баянзүрх гэж авах юмгүй, хог новшиндоо дарагдсан дүүрэг байна

  2019-04-08
 
Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр өглөө эхэлж, хотын дарга Баянзүрх дүүрэгтэй холбоотой нэлээд ширүүхэн шүүмжлэлийг хэллээ.

Тэрбээр тус дүүрэгт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэхдээ, “Баянзүрх дүүрэг гэж авах юмгүй, хог новшиндоо дарагдсан, сааралтсан дүүрэг байна. Гэтэл иргэдийн ая тухтай байдлыг хэрхэн хангах вэ гэж биш албан тушаал булаацалдаж байгаа хүмүүст хатуу арга хэмжээ авна. Албадан тараана. 360 мянган хүн амтай дүүргийн асуудал намын золиос болж болохгүй. Бүхэл бүтэн төрийн захиргааны төв захиргааны байрыг эзэгнээд иргэд оршин суугчдыг турхирч байна.

Өнөөдөр дуудаад ирэхгүй бол би шаардлагатай арга хэмжээг авна. Гарах үр дагаврыг тэр хүмүүс үүрнэ

Хуралдаа суудаггүй, шуурхайдаа суудаггүй. Баянзүрх дүүрэг бие даасан вант улс биш, хууль үйлчилдэггүй газар биш. Бидний дээр хууль, төр байгаа гэдгийг битгий мартаарай. Алхам тутамдаа хууль, ёс зүй байдаг гэдгийг анхаараарай. Нийслэлд удирдлага байдаг гэдгийг мартсан байх шиг байна. Дүүргийн Засаг даргыг нь хэдэн ч удаа дуудав. Хотын даргатайгаа ирж уулздаггүй, иргэдийг турхирдаг замаар нийслэлийн иргэдийн хувь заяаг шийднэ гэж бодож байвал эндүүрэл.

Өнөөдөр дуудаад ирэхгүй бол би шаардлагатай арга хэмжээг авна. Гарах үр дагаврыг тэр хүмүүс үүрнэ. Нийслэлийг эзэнгүйдүүлж, эмх замбараагүй болгосон асуудлыг, улсын нийслэл шиг болгох гэж байгааг улс төржүүлж, гарсан шийдвэрийг мушгидаг үйл ажиллагаагаа таслан зогсоох хэрэгтэй” гэсэн юм.

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-04-08 11:45 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ