Хайлт хийх

БНХАУ, Вьетнамийн хил дамнасан шинэ гүүр ашиглалтад орлоо

  2019-03-21
 
БНХАУ болон Вьетнам улс хил дамнасан шинэ гүүрний нээлтээ мягмар гарагт албан ёсоор хийжээ. Энэхүү гүүр БНХАУ-ын Дунсин болон Вьетнамын Монгкай хотыг хооронд нь холбох юм.

27.7 метр өргөн, дөрвөн эгнээтэй “Бейлун II” гүүр ашиглалтад орсноор ачаалал ихтэй Дунсин боомт хоёр гүүртэй болж, БНХАУ-Вьетнамын хилийн худалдааны хүчин чадал нэмэгдэх аж.

Гүүрийг барих ажил 2014 онд эхэлж, 2017 оны есдүгээр сард дуусжээ. Хоёр улс тус ажилд 220 сая орчим юань /32.7 сая ам.доллар/-ын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Албаны хүмүүсийн мэдээлснээр шинэ гүүрээр ачааны машинууд зорчих бол гурван километр зайд орших “Бейлун I” гүүрээр иргэд зорчих юм.

2018 онд БНХАУ-ын Дунсин болон Вьетнамын Монгкай хотын худалдааны хэмжээ 24.45 тэрбум юаньд хүрсэн билээ. Дунсин боомт 47,000 тээврийн хэрэгсэл, 12 сая зорчигчийг дамжин өнгөрүүлсэн нь урьд өмнө байгаагүй өндөр дүн болсон юм.Түүнчлэн хоёр улсын худалдааны хэмжээ өнгөрсөн жил 150 тэрбум ам.долларт хүрчээ.    

Эх сурвалж: Xinhua

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-03-21 15:20 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4259 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ