Хайлт хийх


С.Баярцогт: Т.Аюурсайханы авчирсан гэх материалыг би АТГ-т аль хэдийнэ өгчихсөн байсан


  2019-03-19
 

УИХ-ын гишүүн асан С.Баярцогт мэдээлэл хийлээ. Сүүлийн өдрүүдэд түүний оффшор дансны мэдээллийг Швейцарын талаас хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл гараад буй.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Швейцарийн Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг авч ирлээ" хэмээн мэдээлсэн юм.

Мөн өнөөдөр хэвлэлийн хурал зарлан “Швейцараас Монголын талд С.Баярцогтын таван дансны мэдээллийг хүлээлгэж өгсөн. Энэ баримт нь Гадаад харилцааны яамаар дамжин Авлигатай тэмцэх газарт очно. Нийт таван дансны орсон, гарсан гүйлгээ бий. Үүний цаана өөр олон асуудал агуулж байх чухал ач холбогдолтой асуудал юм. Энэ ажлыг олон хүний оролцоотой хийсэн” хэмээн мэдээлээд байгаа билээ. 

С.Баярцогт “УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүн дипломат шууданг авчирсан юм болов уу гэж бодож байна. Түүнээс өөрөө уулзаад авчирсан зүйл байхгүй. Миний бүрдүүлж өгсөн материал УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг авчирсан гээд байгаа материал хоёр ижилхэн. Оффшорын асуудал удахгүй шийдэгдэх байх гэж бодож байна” гэлээ.

АТГ БҮХ МАТЕРИАЛЫГ НАДААС ХОЁР САРЫН ӨМНӨ АВСАН

УИХ-ын гишүүн асан С.Баярцогт "Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаах ажил явж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Монгол Улсын төрийн байгууллага, Швейцарын холбогдох байгууллагууд хамтран ажилласан асуудлыг нэг хүний хийсэн ажил мэт болгох гэж байгаад мөн энэ ажилд саад болох магадлалтай гэдгийг хэлэхийг хүсч байна. 

Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ эдгээр материалыг ирүүлэхгүй байх тал дээр ажиллаж байна гэсэн ташаа мэдээлэл өгсөн тул өнөөдөр ийнхүү тайлбар өгч байна. 

Би эсэргүүцэл бичих шаардлагагүй, хурдан ирэх тусам хэрэг шийдэгдэж, надад ашигтай гэж хэлсэн

2017 оны дөрөвдүгээр сард АТГ-аас Прокурорын байгууллагаар дамжуулан Швейцарын холбооны улсад данстай холбоотой мэдээллийг хүссэн юм билээ. 2017 оны 12 сард Швейцарын холбооны улс энэ асуудлаар эрхзүйн туслалцаа үзүүлэх эсэх талаар хэрэг нээж, холбогдох дансны хуулга, гэрчийн мэдүүлэг авсан юм билээ. Тухайн үед надад өөрөө ирж оролцох боломжгүй бол өмгөөлөгч авах нь зүйтэй гэсэн зөвлөгөө өгсөн учраас би авсан. Ингээд бүх материалаа нэгтгээд 2018 оны 12 сард Монгол Улс руу илгээх шийдвэр гаргаж, үүнийг эсэргүүцэх боломж байгаа талаар надад дуулгасан. Хэрэв эсэргүүцэн давж заалдах юм бол багадаа 2 жилийн хугацаа зарцуулан, эцэст нь ирэхгүй ч байж магадгүй гэдгийг хэлсэн. Би эсэргүүцэл бичих шаардлагагүй, хурдан ирэх тусам хэрэг шийдэгдэж, надад ашигтай гэж хэлсэн. 

Би өөртөө байсан бүх материалыг гаргаж өгсөн. Миний оффшор данстай холбоотой анх нээсэн, хаасан, гүйлгээ гээд бүх зүйлийг нь гаргаад 2017 онд АТГ-д хүргэж өгсөн. Өнгөрсөн нэгдүгээр сард өөр асуудлаар гэрчийн мэдүүлэг авах үед би Швейцарын талаас удахгүй явуулах гэж байгаа талаар хэлсэн юм. 

Т.Аюурсайхан дипломат шуудан зөөж авчрахдаа нэг бол задалж уншсан, эсвэл нөгөө зөөж байгаа хүн нь С.Баярцогттой холбоотой дансны хуулга байгаа гэж хэлсэн байх гэж таамаглаж байна" гэлээ. 

ЯМАР Ч ШУДАРГА ТЭМЦЭГЧ БАЙГААД ШВЕЙЦАРЫН ТАЛ ИЙМ БАРИМТЫГ ШУУД ӨГӨХГҮЙ

Мөн тэрбээр "700 гаруй хуудас материалыг АТГ-д сайн дураараа гаргаж өгсөн. Эдгээр баримтыг Монголын талд хүлээлгэн өгөх талаар би 2018 оны 12 сард гарын үсэг зураад шийдсэн байсан. Энэ нь л айлчлалын багийн ирсэн онгоцоор ирсэн юм шиг байгаа юм. Швейцарын тал ямар ч материалыг зүгээр нэг улс төрч, хичнээн шударга тэмцэгч байсан ч шууд өгөхгүй. Бүх байгууллагууд нь ажиллаж байж, шүүхээр орж байж л өгнө. Эдгээр материал Монгол Улсад ирэх хүртлээ жил гаруйн хугацаа өнгөрсөн.

УИХ-ын гишүүний өндөр нэр хүнд, УИХ-ын даргаа хүртэл оролцуулаад, нэр хүндийг нь ашиглаж буруу мэдээллийг өгч байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл

АТГ миний өгсөн баримтад итгэхгүй байгаа байх, тиймээс ч Швейцарын талаас ирэх бичиг баримтыг азаар Т.Аюурсайхан курер хийгээд аваад иржээ. Өмнө нь Туяацэцэг, цэнхэр үст Цэрэн нар миний данстай холбоотой гаргасан мэдээлэл худлаа гэдгийг Швейцарын талаас ирсэн мэдээлэл баталж байгаа. Тиймээс удахгүй энэ асуудал шийдэгдэх байх.

Нийт таван данс байгаа талаар Т.Аюурсайхан үнэхээр энэ асуудлыг мэдэж байгаа бол хууль зөрчсөн хэрэг гэсэн үг. Байгууллагын, хувь хүний нууц гэж бий. Хэрэгтэй холбоотой нарийн мэдээллийг ярихгүй. УИХ-ын гишүүний өндөр нэр хүнд, УИХ-ын даргаа хүртэл оролцуулаад, нэр хүндийг нь ашиглаж буруу мэдээллийг өгч байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Шударга ёс, оффшорын эсрэг тэмцлээ хий, гэхдээ хуулийн хүрээнд хийх хэрэгтэй " гэсэн юм. 

Тэрбээр эдгээр материалыг АТГ-д хүлээлгэн өгсөн гэдгээ нотлохын тулд өөрийн Gmail хаягаар АТГ-ын ажилтан руу 2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр явуулсан мэйлээ үзүүлсэн юм. 




  Шууд мэдээ

С.Баярцогт: Т.Аюурсайханы авчирсан гэх материалыг би АТГ-т аль хэдийнэ өгчихсөн байсан


  2019-03-19
 
Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-03-19 17:22 GMT+8
Хугацаагаар эрэмбэлэх
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.
  17 цаг 52 минут
2019.03.19

ЯМАР Ч ШУДАРГА ТЭМЦЭГЧ БАЙГААД ШВЕЙЦАРЫН ТАЛ ИЙМ БАРИМТЫГ ШУУД ӨГӨХГҮЙ

Мөн тэрбээр "700 гаруй хуудас материалыг АТГ-д сайн дураараа гаргаж өгсөн. Эдгээр баримтыг Монголын талд хүлээлгэн өгөх талаар би 2018 оны 12 сард гарын үсэг зураад шийдсэн байсан. Энэ нь л айлчлалын багийн ирсэн онгоцоор ирсэн юм шиг байгаа юм. Швейцарын тал ямар ч материалыг зүгээр нэг улс төрч, хичнээн шударга тэмцэгч байсан ч шууд өгөхгүй. Бүх байгууллагууд нь ажиллаж байж, шүүхээр орж байж л өгнө. Эдгээр материал Монгол Улсад ирэх хүртлээ жил гаруйн хугацаа өнгөрсөн.

УИХ-ын гишүүний өндөр нэр хүнд, УИХ-ын даргаа хүртэл оролцуулаад, нэр хүндийг нь ашиглаж буруу мэдээллийг өгч байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл

АТГ миний өгсөн баримтад итгэхгүй байгаа байх, тиймээс ч Швейцарын талаас ирэх бичиг баримтыг азаар Т.Аюурсайхан курер хийгээд аваад иржээ. Өмнө нь Туяацэцэг, цэнхэр үст Цэрэн нар миний данстай холбоотой гаргасан мэдээлэл худлаа гэдгийг Швейцарын талаас ирсэн мэдээлэл баталж байгаа. Тиймээс удахгүй энэ асуудал шийдэгдэх байх.

Нийт таван данс байгаа талаар Т.Аюурсайхан үнэхээр энэ асуудлыг мэдэж байгаа бол хууль зөрчсөн хэрэг гэсэн үг. Байгууллагын, хувь хүний нууц гэж бий. Хэрэгтэй холбоотой нарийн мэдээллийг ярихгүй. УИХ-ын гишүүний өндөр нэр хүнд, УИХ-ын даргаа хүртэл оролцуулаад, нэр хүндийг нь ашиглаж буруу мэдээллийг өгч байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Шударга ёс, оффшорын эсрэг тэмцлээ хий, гэхдээ хуулийн хүрээнд хийх хэрэгтэй " гэсэн юм. 

Тэрбээр эдгээр материалыг АТГ-д хүлээлгэн өгсөн гэдгээ нотлохын тулд өөрийн Gmail хаягаар АТГ-ын ажилтан руу 2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр явуулсан мэйлээ үзүүлсэн юм. 

  17 цаг 45 минут
2019.03.19

АТГ БҮХ МАТЕРИАЛЫГ НАДААС ХОЁР САРЫН ӨМНӨ АВСАН

УИХ-ын гишүүн асан С.Баярцогт "Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаах ажил явж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Монгол Улсын төрийн байгууллага, Швейцарын холбогдох байгууллагууд хамтран ажилласан асуудлыг нэг хүний хийсэн ажил мэт болгох гэж байгаад мөн энэ ажилд саад болох магадлалтай гэдгийг хэлэхийг хүсч байна. 

Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ эдгээр материалыг ирүүлэхгүй байх тал дээр ажиллаж байна гэсэн ташаа мэдээлэл өгсөн тул өнөөдөр ийнхүү тайлбар өгч байна. 

Би эсэргүүцэл бичих шаардлагагүй, хурдан ирэх тусам хэрэг шийдэгдэж, надад ашигтай гэж хэлсэн

2017 оны дөрөвдүгээр сард АТГ-аас Прокурорын байгууллагаар дамжуулан Швейцарын холбооны улсад данстай холбоотой мэдээллийг хүссэн юм билээ. 2017 оны 12 сард Швейцарын холбооны улс энэ асуудлаар эрхзүйн туслалцаа үзүүлэх эсэх талаар хэрэг нээж, холбогдох дансны хуулга, гэрчийн мэдүүлэг авсан юм билээ. Тухайн үед надад өөрөө ирж оролцох боломжгүй бол өмгөөлөгч авах нь зүйтэй гэсэн зөвлөгөө өгсөн учраас би авсан. Ингээд бүх материалаа нэгтгээд 2018 оны 12 сард Монгол Улс руу илгээх шийдвэр гаргаж, үүнийг эсэргүүцэх боломж байгаа талаар надад дуулгасан. Хэрэв эсэргүүцэн давж заалдах юм бол багадаа 2 жилийн хугацаа зарцуулан, эцэст нь ирэхгүй ч байж магадгүй гэдгийг хэлсэн. Би эсэргүүцэл бичих шаардлагагүй, хурдан ирэх тусам хэрэг шийдэгдэж, надад ашигтай гэж хэлсэн. 

Би өөртөө байсан бүх материалыг гаргаж өгсөн. Миний оффшор данстай холбоотой анх нээсэн, хаасан, гүйлгээ гээд бүх зүйлийг нь гаргаад 2017 онд АТГ-д хүргэж өгсөн. Өнгөрсөн нэгдүгээр сард өөр асуудлаар гэрчийн мэдүүлэг авах үед би Швейцарын талаас удахгүй явуулах гэж байгаа талаар хэлсэн юм. 

Т.Аюурсайхан дипломат шуудан зөөж авчрахдаа нэг бол задалж уншсан, эсвэл нөгөө зөөж байгаа хүн нь С.Баярцогттой холбоотой дансны хуулга байгаа гэж хэлсэн байх гэж таамаглаж байна" гэлээ. 

  17 цаг 37 минут
2019.03.19
  16 цаг 52 минут
2019.03.19

УИХ-ын гишүүн асан С.Баярцогт мэдээлэл хийлээ. Сүүлийн өдрүүдэд түүний оффшор дансны мэдээллийг Швейцарын талаас хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл гараад буй.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Швейцарийн Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг авч ирлээ" хэмээн мэдээлсэн юм.

Мөн өнөөдөр хэвлэлийн хурал зарлан “Швейцараас Монголын талд С.Баярцогтын таван дансны мэдээллийг хүлээлгэж өгсөн. Энэ баримт нь Гадаад харилцааны яамаар дамжин Авлигатай тэмцэх газарт очно. Нийт таван дансны орсон, гарсан гүйлгээ бий. Үүний цаана өөр олон асуудал агуулж байх чухал ач холбогдолтой асуудал юм. Энэ ажлыг олон хүний оролцоотой хийсэн” хэмээн мэдээлээд байгаа билээ. 

С.Баярцогт “УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүн дипломат шууданг авчирсан юм болов уу гэж бодож байна. Түүнээс өөрөө уулзаад авчирсан зүйл байхгүй. Миний бүрдүүлж өгсөн материал УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг авчирсан гээд байгаа материал хоёр ижилхэн. Оффшорын асуудал удахгүй шийдэгдэх байх гэж бодож байна” гэлээ.

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй





Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ