Хайлт хийх


ФОТО: Ялалтын баярын СҮРТ ЖАГСААЛААС


  2019-05-09
 

Аугаа их эх орны дайны ялалтын 74 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. 

ОХУ-ын олон хотод хүндэтгэлийн жагсаал явагдаж байгаа бөгөөд нийслэл Москва хотын Улаан талбайд орон нутгийн цагаар өглөө 10 цагт /Улаанбаатарын цагаар 15 цагт/ цэргийн сүрт жагсаал боллоо.

Улаан талбайд Ялалтын баярын жагсаалд 13600 гаруй цэргийн алба хаагч 130 гаруй нэгж цэргийн техниктэй оролцлоо.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж агаарын үзүүлбэрийг цуцалсан бөгөөд энэ жил ёслолын ажиллагаанд зориулан бүтээсэн шинэхэн Aurus машинаа танилцуулсан юм.

Баярын жагсаалын хүндэт зочноор Казахстан улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев уригдан оролцлоо.

Энэ өдөр Монголын найрал дууны хүүхдийн хамтлаг Улаан талбайд болох Ялалтын баярын хүндэтгэлийн тоглолтод дуулах юм. 

Эргэн сануулахад, МУИС-ийн лицей сургуулийн "Бадмаараг" хамтлаг энэ оны гуравдугаар сард Халхын голын 80 жилийн ялалтын ойд зориулан зохион байгуулсан “Болор од” найрал дууны тэмцээнд түрүүлж, баярын хүндэтгэлийн тоглолтод дуулах,  Байгаль нуур явах эрхээр шагнуулсан билээ. 




ФОТО: Ялалтын баярын СҮРТ ЖАГСААЛААС


  2019-05-09
 
Нийтэлсэн:

А.Мишээл

Gogo.mn сэтгүүлч

2019-05-09 16:55 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Аугаа их эх орны дайны ялалтын 74 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. 

ОХУ-ын олон хотод хүндэтгэлийн жагсаал явагдаж байгаа бөгөөд нийслэл Москва хотын Улаан талбайд орон нутгийн цагаар өглөө 10 цагт /Улаанбаатарын цагаар 15 цагт/ цэргийн сүрт жагсаал боллоо.

Улаан талбайд Ялалтын баярын жагсаалд 13600 гаруй цэргийн алба хаагч 130 гаруй нэгж цэргийн техниктэй оролцлоо.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж агаарын үзүүлбэрийг цуцалсан бөгөөд энэ жил ёслолын ажиллагаанд зориулан бүтээсэн шинэхэн Aurus машинаа танилцуулсан юм.

Баярын жагсаалын хүндэт зочноор Казахстан улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев уригдан оролцлоо.

Энэ өдөр Монголын найрал дууны хүүхдийн хамтлаг Улаан талбайд болох Ялалтын баярын хүндэтгэлийн тоглолтод дуулах юм. 

Эргэн сануулахад, МУИС-ийн лицей сургуулийн "Бадмаараг" хамтлаг энэ оны гуравдугаар сард Халхын голын 80 жилийн ялалтын ойд зориулан зохион байгуулсан “Болор од” найрал дууны тэмцээнд түрүүлж, баярын хүндэтгэлийн тоглолтод дуулах,  Байгаль нуур явах эрхээр шагнуулсан билээ. 



Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй





Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 999 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ