Хайлт хийх

ҮНДЭСНИЙ БӨХ: 84 дэх удаагийн барилдаанд Х.Очирхуяг түрүүлэв

  2019-05-14
 
Уран хурц барилдаанаар дүүрэн, үзэгч олонтой, шимтэй сайхан сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн 84 дэх удаагийн барилдаан өнгөрсөн бямба гарагт МБӨ-нд боллоо. 448 сумын заан цолтой болон залуу бөх хүч үзэв. Өнөө жилийн шилдэг сайн сумын заанууд бүгд оролцон барилдаж байгаа, шилдэгүүдийн сонирхолтой барилдаан аль аль талаараа өнөө жилийн оргил барилдааны нэг мөн байв.

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Хүрэлбаатарын Очирхуяг сумын зааны барилдаанд анх удаа шөвгөрөөд Увсын Б.Батбаян, Ховдын Б.Даваадалай, Увсын Э.Мөнх-Эрдэнэ, Баянхонгорын Э.Совджамц нарыг дараалан орхиж түрүү магнай болов. Архангай аймгаас энэхүү том барилдаанд түрүүлсэн 14 тохиолдол болон бичигдэн үлдэж байна. Зургадугаар сард хаалтын барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

2019-05-14 16:05 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 999 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ