Хайлт хийх

“Үр жимс” хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ

Өчигдөр уран бүтээлч Т.Хулан, зураач Ч.Тунгалагтуяа болон түүний шавь нарын “Үр жимс” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт 976 уран зургийн галерейд боллоо.

Үзэсгэлэнд Ч.Тунгалагтуяагийн явуулдаг “Сайн Найз”, “Нөлөөлөл” зургийн дугуйлангийн 6-17 насны хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй 45 хүүхэд уран бүтээлээ дэлгэжээ. Онцлог нь тархины саа, даун, аутизмтай хүүхдүүдийн зүрх сэтгэлдээ төсөөлөн зурсан бүтээлүүд юм. Энэ бол тэдний нийгэмд хүргэх дуу хоолой.

КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Азийн Сангийн дэмжлэгтэйгээр гаргасан энэ уран зургийн үзэсгэлэн тавдугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

ҮЗЭСГЭЛЭН МАРГААШ ДУУСНА

Азийн Сангийн Монгол дахь төлөөлөгч Марк Кэйниг “Үр жимс” хамтарсан үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ “Хоёр  авьяаслаг уран бүтээлчээс гадна олон хүүхдийн зураг дэлгэгдсэн гэдгээрээ онцлог үзэсгэлэн болж байна. Урлаг хүмүүст амьдралыг шинээр харах боломж олгож, гоо зүйн мэдрэмж төрүүлдэг. Харин бид төслөөрөө дамжуулан урлагийн бүтээлийг гарааны бизнес хэлбэрээр ашиглах боломжтой. Азийн сангаас энэ үйл ажиллагааг дэмжиж байгаадаа маш их баяртай байна” гэлээ.  

Түүнчлэн Марк Кэйниг бүтээлээ дэлгэсэн зураачдыг Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв төслийн оролцогчид гэдгийг онцолж байлаа. Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эмэгтэйчүүдэд бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэхэд шаардагдах зөвлөгөө, сургалт, менторинг зэрэг төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг байна.

БНСУ-ын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг КОЙКА-гийн орлогч дарга, Ким Су Янг “Бид Азийн Сан, Солонгосын “Солютек Систем” компанитай хамтран Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чадавхийг хөгжүүлэн дэмжих, тэдний бизнесийг орлоготой болгох үндэс суурийг бий болгох зорилгоор төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ удаагийн үзэсгэлэнг хөтөлбөрт хамрагдсан эмэгтэйчүүдтэй хамтран зохион байгуулж байна. Өдөр бүр өөр өөрийн өнгөтэй байдаг. Хэдийгээр бүгд нэг ижил өнгөнүүд ч гэсэн хэн ямар нүдээр харахаас хамаарч өөрчлөгдөж байдаг. Яг одоо таны амьдралыг ямар өнгө дүүргэж байна вэ? Энэ үзэсгэлэнгээр дамжуулаад та өөрийн өнгөө олоорой. Энэ арга хэмжээг дэмжсэн бүх хүмүүст дахин дахин талархаж байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцав.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдийн бэлдсэн урлагийн үзүүлбэрээ олон нийтэд толилууллаа. Тухайлбал, сурагч С.Тэмүүлэн төгөлдөр хуур тоглосон бол урлагийн ангийн сурагчид “Манжин” үлгэрээр жүжиг тавьж, үзэгчдийн нүдийг мялаав. Үүний зэрэгцээ зураач Ч.Тунгалагтуяа Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбооны хоёр гишүүний хамт туялзуур сэлэмний үзүүлбэр үзүүллээ.

"Үр Жимс" үзэсгэлэнгийн зураач Ч. Тунгалагтуяа 2016 оноос эхлэн “Өгөөмөр сэтгэл” ТББ-ийн “САЙН НАЙЗ” төвд сайн дураараа уран зургийн багшаар ажиллаж байна. Өнгөрсөн жил Чингэлтэйд “Нөлөөлөл” урланд зургийн дугуйлангаа мөн нээжээ. Эдгээр төвүүд хөгжлийн бэрхшээлтэй болон энгийн хүүхдүүд хамтдаа суралцах боломжийг олгодог юм байна.

ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ БҮТЭЭЛЭЭР ҮЗЭСГЭЛЭН ГАРГАХ ХҮСЭЛ, МӨРӨӨДӨЛ ТЭЭЖ ИРСЭН

Тэрээр үзэсгэлэнгийн талаар сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Монголд хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүүхдүүдийн хамтдаа суралцаж, хөгжих орон зай дутмаг байдаг. Энэ орон зайг бий болгохыг зорьсон. Хүүхдүүд заавал зураач болох албагүй. Гэхдээ зураг зурснаар авьяас нь илэрч, дотоод ертөнцтэйгөө ажиллаж сурдаг. Сайн дураараа багшилсан гурван жилийн хугацаанд би хүүхдүүдийнхээ бүтээлээр үзэсгэлэн гаргах хүсэл, мөрөөдөл тээсээр ирсэн. Харин энэ үйл ажиллагааг КОЙКА болон Азийн Сангаас дэмжсэнд гүнээ талархаж байна. Үзэсгэлэнд дугуйлангийн маань 45 хүүхдийн зураг, миний 12 бүтээл тавигдсан. Зургуудаас маань ёгт утгатай, далд санааг харах боломжтой. Манай дугуйлан зурганд дуртай бүх хүүхдэд нээлттэй, үнэ төлбөргүй” хэмээлээ.

СУИС-ийн ДУДС-ийн Уран зургийн мэргэжлээр 2017 онд төгссөн Ч.Тунгалагтуяа хөрөг зураг мөн реалист, натуралист, сэтгэхүйн эргэцүүлэл аястай уран бүтээл туурвидаг ажээ.

Харин "Үр Жимс" үзэсгэлэнгийн уран бүтээлч Т.Хулан нь 2003 онд СУИС-ийн ДУДС-ийн Зураасан зургийн зураач, 2011 онд Окинава мужийн Урлагийн Их сургуулийг хүүхдийн номын зургийн зураачаар төгссөн байна. Уран бүтээлээ 2002 оноос туурвиж эхэлсэн бөгөөд голчлон эх үрийн элбэрэл, гэр бүлийн хайр, хүмүүсийн баяр баясгалантай, амар амгалан орших агшныг өөрийн бүтээлээрээ дамжуулан нийгэмд хүргэн иржээ. Т.Хулан БЭЭТ-ийн анхны инкубатор хөтөлбөрийн төгсөгч юм байна. 2016 оноос хойш энэ төвтэй холбоотой байж, олон сайхан зүйл бүтээж, урам зориг, дэмжлэг туслалцаа авч байсан талаараа ярьж байлаа. Хэнийг ч ялгалгүйгээр хүнийг хүн чигээр нь хүлээж авдаг байгууллага бол Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв гэдгийг онцолж байв.

ХҮНИЙГ ХҮН ЧИГЭЭР НЬ ХҮЛЭЭЖ АВАХ БОЛ ЭНЭ ХОРВООГИЙН ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ЗҮЙЛ

Хүн хүнээрээ байх хамгийн чухал хэмээн өгүүлэх Т.Хулангийн сэтгэгдлийг сонслоо. Тэрээр ”Энэ үзэсгэлэнгийн онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өөрсдийн гараар зурсан бүтээлүүд юм. Миний зүгээс 9 зураг дэлгэсэн. Бид соёл, даяаршлын хувьсгалд нэрвэгдээд хүн хүнээ гэсэн сэтгэл багассан юм шиг санагддаг. Ямар ч орчин нөхцөлд өссөн бай тэр хүн бол хүн, нийгмийн нэг хэсэг. Би хувьдаа амьдралыг хайран дээр тогтдог гэж боддог. Тийм ч учраас миний бүтээлүүдийн ихэнх нь хайрын мэдрэмжийг илэрхийлсэн.

Амьдралаас аз жаргал, амар амгалан, хайрыг мэдэрч бай. 

Хэт завгүй энэ нийгэмд дэргэд нь байгаа хирнээ нэг нэгнээ ойлгож чаддаггүй нийгмийн харилцаанд бид оржээ. Манан дунд төөрөөд нүд, чихээ таглуулсан юм шиг. Зүгээр л өөд өөдөөсөө хараад инээмсэглэж байгаа тэр агшин хамгийн үнэ цэнэтэй хором мөч гэдгийг хүмүүст ойлгуулахыг хүссэн. Хүн болгон аз жаргал, хайр, амар амгаланг бие биетэйгээ хуваалцаж байгаасай гэх үүднээс бүтээлүүдээ туурвисан. Эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүнд хэлсэн хайрынхаа үгэнд эзэн болох хэрэгтэй. Харин эмэгтэй хүн тэр хүний сэтгэлийг хүндлээд хайрладаг байх хэрэгтэй. Хүндлэл гэдэг зүйл маш чухал” гэлээ.

Төгсгөлд нь хүнийг хүн чигээр нь хүлээж авах бол энэ хорвоогийн хамгийн үнэ цэнэтэй зүйл. Амьдралыг гоёл чимэглэлгүйгээр байгаагаар нь хүлээж ав. Амьдралаас аз жаргал, амар амгалан, хайрыг мэдэрч бай. Бие биенээ хүндэлж харьцаж бай. Энэ ертөнцөд аз жаргалтай үр жимснүүд олноороо ургаж байдаг гэдгийг дурдаад хүүхдүүдийн уран бүтээлээс худалдан авч тэдэнд урам хайрлахыг уриаллаа. Т.Хулан эх орондоо 80 орчим, Солонгос, Хятад, Япон, зэрэг гадаад улс орнуудад 10 гаруй бие даасан болон хамтарсан үзэсгэлэнд оролцож байжээ.

Та бүхэн хоёр авьяастай уран бүтээлч болон бяцхан зүрхнүүдийн дэлгэсэн үзэсгэлэнг хүрэлцэн ирж үзээрэй.

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-05-29 10:23 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Ч.Тунгалагтуяа болон түүний шавь нарын бүтээлүүд

Т.Хулангийн бүтээлүүд

Та бүхэн хоёр авьяастай уран бүтээлч болон бяцхан зүрхнүүдийн дэлгэсэн үзэсгэлэнг хүрэлцэн ирж үзээрэй.

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ