Хайлт хийх

Хагас жилийн байдлаар мансууруулах бодистой холбоотой 109 хэрэг бүртгэгдсэн

  2019-06-26
 
ӨНӨӨДӨР МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ЭСРЭГ ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨДӨР

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1987 оны арван хоёрдугаар сарын 7-ны өдрийн 42/112 тоот тогтоолоор жил бүрийн зургаадугаар сарын 26-ны өдрийг “Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийн эсрэг олон улсын өдөр”-ийг зохион байгуулах болжээ.

ДЭМБ-ын 2018 оны тайланд 15-64 насны 275 сая гаруй хүн мансууруулах бодисыг наад зах нь 1 удаа хэрэглэж үзсэн гэх судалгаа гарсан байна.

Дэлхий дахинд мансууруулах бодис хэрэглэж байгаа 234 сая хүн байгаагаас дийлэнх нь буюу 163 сая хүн КАННАБИС хэрэглэдэг ба гурван минут тутамд нэг хүн мансууруулах бодисоос шалтгаалж нас бардаг.

Мансууруулах бодис Монголд...

Монгол улсад “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг” 1999 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Уг байгууллагын үйл ажиллагааны гол зорилго нь төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран энэ төрлийн гэмт хэрэг, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх олон талт сургалтыг иргэдэд хүргэх юм. Хорин жилийн хугацаанд 40 гаруй төслийг хэрэгжүүлж,

  • Хар тамхийг судсаар тарьдаг 18 иргэн
  • Татаж хэрэглэдэг 35 иргэн
  • Мөс хэрэглэдэг 2 иргэн
  • Архинд донтсон 63 эмэгтэй
  • Тамхины хамааралтай 300 иргэнийг тус бүр хорт зуршлаас нь ангижруулсан байна.

Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг, “2018 оны байдлаар нийт 966 хар тамхи хэрэглэгч бүртгэгдсэн юм. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн хүний тоо, далд байдлаар донтох тохиолдол ч байгаа аж.

ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОГЧДЫН ДИЙЛЭНХ НЬ ТОДОРХОЙ ЭРХЭЛСЭН АЖИЛГҮЙ

Жилээс жилд мансууруулах бодистой холбоотой хэрэг 30-35 хувиар өсч байна. Гэмт хэрэгт холбогдогчдын 80 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байгаа юм. 2019 оны хагас жилийн байдлаар

  • 109 хэрэг гарсан. Энэ нь өмнөх жилийхээс 8,3 хувиар өссөн
  • Эдгээр хэрэгт 207 холбогдогч шалгагдаж байна. Хэрэгт холбогдогчдын 68,5 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй байжээ.

Шуудан илгээмж ашиглан улсын хилээр хар тамхи нэвтрүүлэх үзэгдэл сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай болжээ. Манай улсад 2019 он гарснаас хойш энэ төрлийн 11 хэрэг бүртгэгдсэн байна.

“Мансууруулах бодисын хэрэглээ даамжирч байгаа нь нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж хууль бус гэмт хэрэг гарах эх үүсвэр болж байна” гэж ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх албаны мэргэжилтэн Х.Ганзориг мэдээллээ.

МАНСУУРУУЛАХ БОДИСТ ДОНТСОН ХҮН НЭРЭЭ НУУЦЛАН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ЗӨВЛӨГӨӨ АВАХ БОЛОМЖТОЙ

Сэтгэцэд нөлөөлөх эм, тариа хэрэглэсэн хүн үүнийгээ нууж, дотны нэгэндээ хэлж туслалцаа авахгүй байх тохиолдол гардаг. Үүнээс хэрхэн салахаа мэдэхүй, ярилцах хүн хэрэгтэй бол

  • 1800-2000 дугаарт хандан 24 цагийн турш зөвлөгөө авах боломжтой юм.
  • Мөн “Гэр бүл залуучуудын хөгжлийн газар”-т байрлах сэтгэл зүйчээс ажлын цагаар зөвлөгөө авах боломжтой юм.

Эдгээр тусламжийн төв нь өвчтөний нэр, утасны дугаарыг бүртгэхгүй, үнэ төлбөргүйгээр зөвлөгөө өгдөг. Ингэснээр илэн далангүй ярилцах орчныг бүрдүүлж байгаа юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд:

  • Хэвтэн эмчлүүлэх
  • Амбулатори эмчилгээ
  • Өдрийн эмчилгээ
  • Өөртөө туслах бүлэг
  • Сэргээн засах эмчилгээ
  • Сэтгэл зүйн эмчилгээний чиглэлээр үйлчилгээ олгодог.

Жилд дунджаар 1000 гаруй хүн донтох эмгэгийн улмаас амбулаторийн тусламж үйлчилгээ авдаг байна. Үүний дийлэнх хувийг архинд донтох эмгэгтэй өвчтөн багтаж байгаа бол 5 хувийг мансуурах эмгэгтэй өвчтөн эзэлж байна.

Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд урьдчилсан сэргийлэх аргыг дор бүрнээ хэрэгжүүлж өсвөр насны хүүхдэдээ мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар ойлгуулах хэрэгтэй гэж СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл зөвлөсөн юм.

2019-06-26 17:35 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1093 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ