Хайлт хийх

С.Амарсайхан: Сүхбаатарын талбайд олгосон газрын эрхийг ЦУЦАЛЖ, усан оргилуур барина

  2019-04-23
 
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан яг одоо төв талбай дээр ажиллаж байгаа бөгөөд Сүхбаатарын талбай болон талбайн урд хэсгийн 2.5 га газарт олгосон захирамжийг цуцална гэдгээ мэдэгдлээ.

Уг газрыг 2006 онд захирамж гарган 15 жилийн хугацаатай олгосон бөгөөд газар доорх байгууламжтай, усан оргилуур барихаар авсан байна. Гэвч газрын зөвшөөрлийг авснаас хойш хоёр жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй нь хууль зөрчиж байгаа аж.

2017 онд 9.5 сая америк долларын банкны барьцаанд тавьсан байна гэдгийг ч онцолж байна

Ингээд 2016 онд автомашины зогсоол хийсэн бөгөөд 30 хувийн ашгийг Улаанбаатар хотын захиргаанд олгоно гэсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй гэв. Мөн 2017 онд 9.5 сая америк долларын банкны барьцаанд тавьсан байна гэдгийг ч онцолж байна.

Хотын дарга С.Амарсайхан "2006 онд газар олгосон ч төсөл сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч материал байхгүй байна. Өнөөдөр хууль ёсны гэхэд ч хэцүү, хууль бус ч гэхэд хэцүү байдалд байна. Аж ахуйн нэгж ч хохирч, зөвшөөрөл олгосон албан тушаалтан нь алга болдог асуудал их байна. Сүхбаатарын талбайд багахан талбай гаргаж төвийн дулаантай олон нийтийн ариун цэврийн байгууламж барих гэтэл газар олдохгүй байна. Одоо байгаа ариун цэврийн байгууламжийн бохирыг соруулж зөөдөг. Аж ахуйн нэгжтэй хамтраад асуудлыг шийдвэрлэе гэсэн ч өнөөдрийн хүртэл хайхрамжгүй хандаж байгаа учраас өнөөдөр эрхийг нь цуцалж, нийслэлийн хөрөнгөөр ногоон байгууламжтай усан оргилуур барих ажлыг хийнэ" гэлээ.

Газар эзэмших эрхийг цуцлах захирамжийг өнөөдөр гаргах бөгөөд газраа чөлөөлж авна гэдгээ ч тэрбээр онцоллоо. Харин банкны барьцаанд байгаа асуудлыг компани өөрөө шийдэх байх гэв. 

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-04-23 10:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ