Хайлт хийх

Далайн эргүүдийг сайн дураар цэвэрлэдэг 70 настай эмээ

  2019-06-06
 
Их Британийн зүүн эргийн Корнуолл мужийн далайн эргүүдийг 70 настай Пэт Смит өнгөрсөн оны турш цэвэрлэжээ. BBC-ийн “Гайхалтай хүмүүс” буланд оролцсон түүнийг хүмүүс “Үлгэр жишээ настан” хэмээн хочилжээ. 

Би эрэг цэвэрлэх энэхүү ажлаа хэзээ ч зогсоохгүй

Тэрээр нийтдээ далайн 52 эргийн хуванцар хогийг түүсэн гэнэ. Пэт эмээ анх далайн эрэгт цугларсан хуванцар савны хур хогны талаарх баримт кино үзээд дэмий суухаар далайн эрэг цэвэрлэе хэмээн шийдэж сайн дурын үйлсээ эхлүүлжээ. 

Тэрээр энэхүү сайн дурын ажлынхаа хажуугаар байгаль орчныг хамгаалах шинэ төслүүдийг санаачлан эхлүүлсэн гэнэ. “Эрэг дээр хог хөглөрч байгааг анх хараад яагаад үүний төлөө хэн ч юу ч хийхгүй байгаа юм бол гэж бодсон. Тиймээс би зүгээр сууж болохгүй юм байна гэж шийдсэн юм. Би эрэг цэвэрлэх энэхүү ажлаа хэзээ ч зогсоохгүй” хэмээн тэрээр сэтгэгдлээ хуваалцжээ. Пэт эмээд туслахаар олон иргэд нэгдсэн бөгөөд түүний дотор ач зээ нар нь ч эмээдээ тусалдаг гэнэ.

Эх сурвалж: www.coastalliving.com

Нийтэлсэн:

Б.Сондор

Gogo.mn сэтгүүлч

2019-06-06 10:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ