Хайлт хийх

"Чернобыль" 33 жилийн өмнөх явдлыг өнөөдөр болсон мэт мэдрүүлж чадлаа"

  2019-06-05
 
HBO-ийн шинэхэн цуврал “Chernobyl” гэх түүхэн драм төрлийн киноны сүүлийн анги өчигдөр гарсан. Таван ангитай хийгдсэн энэ кино үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаад байгаа бөгөөд "Хаадын тоглоом" цувралыг үнэлгээгээрээ давжээ.

Уг цуврал кинонд Чернобыль хотын цөмийн дэлбэрэлтийн талаар бодит явдлаас сэдэвлэн өгүүлэх юм. Чернобылиос 21 км зайд орших Припять хотын оршин суугчдын дурсамж, Беларусийн нобелийн шагналт Светлана Алексиевичийн “Чернобылийн дуу хоолой” номд тулгуурлан зохиолыг нь бичжээ.
Гол дүрд нь Швед жүжигчин Стеллан Скарсгард тоглосон. Түүнийг үзэгчид "Тор", "Авенжерс" зэрэг киноны дүрээр нь мэдэх боловч тийм сайн жүжигчин хэмээн үнэлдэггүй байсан нь тухайн кинонуудын шүүмжээс харагдана. Гэхдээ Скарсгард энэ кинонд хамгийн тохирсон дүр гэж шүүмжлэгчид үзэж байна.

“Шарталт”, “Анчин: Өвлийн дайн” зэрэг киноны зохиолыг бичсэн Крейг Мазин тус цувралын зохиолыг бичсэн юм. 2014 оноос судалгааныхаа ажлыг эхэлсэн тэрээр “Чернобылийн хориотой бүс”-д хүртэл очиж судалгаа хийжээ.

"Чернобыль" амиа хорлолтоор эхэлсэн нь ямархуу төрлийн кино вэ гэдгийг нь илтгээд өгчихсөн мэт. Эхний хоёр анги нь аймшгийн киног санагдуулам байсан бөгөөд сэтгэл сэрдхийлгэм мөчүүд нь тун сайн болсон гэж шүүмжлэгчид үзэж байна. Аймшигт хэргийн тухай таван ангид дэлгэрэнгүй өгүүлж, хүмүүст илүү ойлгомжтой болгохын тулд зарим дүр, хүмүүсийг зохиомлоор бүтээсэн аж. Киног “Худал, хуурмагийг сонсох тусам үнэнийг төсөөлөхөө болино” гэсэн үзэл санаанд тулгуурлаж хийсэн бөгөөд дэлбэрэлт, гамшгийн бурууг худал, хуурмагт тохсон гэж хэлж болох юм.

“Чернобыль” кино гарснаас хойш шүүмжлэлд харьцангуй бага өртөж буй ба олон нийтийн мэдээгүй байсан зүйл, төсөөлөөгүй байсан үйл явдлууд гарч буй тул сониучирхсан үзэгчид олон байна.

IMDB буюу Интернет киноны мэдээллийн санд “Чернобыль” кино хамгийн өндөр үнэлгээтэй телевизийн цуврал болжээ. Энэ нь HBO-ийн өмнөх цуврал “Хаадын тоглоом”-ыг давсан үзүүлэлт юм.

Кино сонирхогчид, үзэгчид твиттерт “Миний үзэж байсан хамгийн шилдэг цуврал байна... Чернобыль, кино наадмын бүхий л шагналыг хүртэхээр сайн болжээ... 33 жилийн өмнөх явдлыг өнөөдөр болсон мэт мэдрүүлж чадлаа. Энэ цуврал дэлхий даяар алдартай болох байх. Баярлалаа... Хаадын тоглоомын наймдугаар бүлгээс хамаагүй дээр болжээ. HBO-ийг уучиллаа” зэргээр жиргэсэн байна.

Эх сурвалж: Newsweek.com

Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-06-05 13:25 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ