Хайлт хийх

Монголын реппер эмэгтэйг Хятадын хэвлэлд онцолжээ

ТҮҮНИЙГ Б.ТАМИР ГЭДЭГ БӨГӨӨД ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛЫН ОХИН ГЭДГЭЭР НЬ УРЛАГИЙН ХҮРЭЭНД МЭДДЭГ.

Монголын эмэгтэй реппэрүүдийн дундаас өөрийн өвөрмөц төрх, шинэлэг уран бүтээлээрээ ялгардаг хатагтай M-ийн /Mrs.M/ талаар “Өмнөд хятадын өглөөний шуудан”-д онцолжээ. Түүний жинхэнэ нэрийг Тамир гэдэг бөгөөд жүжигчин О.Энхтуулын охин гэдгээр нь мэдэх нэгэн ч бий. Дуунууд нь гадаад сонсогчдын сонорыг мялааж байгаа тухай www.scmp.com-д дэлгэрэнгүй бичжээ. Бидний сайн мэдэх Soundcloud-аар Европ хип хоп дуунууд хандалт өндөртэй байдаг.

Харин Азийн хип хоп дууг хоцрогдсон хэв маягтай гэж шүүмжилдэг. Тэгвэл Монголын залуу уран бүтээлчид энэ хандлагыг эрс өөрчилж буй нь урд хөршийн өдөр тутмын төв хэвлэлд монгол дуучны талаар онцолсноос харагдаж байна. Монголд төдийгүй хятад болон барууны орнуудад хатагтай М өөрийн сонсогчтой болоод байгаа аж.

Түүний тухай хэрхэн өгүүлснийг хамтдаа сонирхоцгооё. “Монголын залуу үеийнхний сонирхон сонсдог хип хоп урлагт түүний хоолой яах аргагүй чамин шигтгээ болдог. Улс орны үймээн самуун, амьдралд болж байгаа бүхий л асуудлыг үнэн үгээр нуулгүй хэлдэг урлаг бол яах аргагүй хип хоп. Ялангуяа оросууд үнэнийг шүлгээрээ нуулгүй хэлдэг улс.

Хатагтай М олон улсад нэр хүндтэй болж, анхны дуугаа тавдугаар сарын 17-нд Tasty дээр тавиулах гэж байна. Уг дууны клипийн зураг авалтыг Хонгконгод хийж, Улаанбаатарт танилцуулсан.

Монгол хэдийгээр нүүдэлчин соёлтой ард түмэн ч нийслэл Улаанбаатар хотод гурван сая хүний дийлэнх нь ажиллаж амьдарч байна. Хатагтай М хэлэхдээ, “Хип хоп нь монголчуудын уламжлалт соёлоос тэс өөр. Гэсэн ч урлагт зайлшгүй байх ёстой урсгал. Улаанбаатар хотын хэмжээнд 1.5 сая хүн ажиллаж, амьдардаг. Бид дэлхийн хандлагыг дагаад даяаршиж байна. Хүмүүс Америк, Солонгос, Герман зэрэг орнуудад аялж, ажиллаж байна. Бид цөөхүүлээ ч гэсэн дэлхий даяар хүрч чаддаг" гэжээ.

Тэрбээр 2015 онд Lil Thug-Eтэй хамтарсан “Цор ганц” нэртэй дуугаараа хамгийн анх олны өмнө гарч байв. Түүний зөвхөн монгол хэлээр дуулсан дуунууд нь л гэхэд YouTube дээр нэг сая гаруй хандалт авчээ. 2016 онд дебют цомог Gentleman-г гаргасан ба удахгүй шинэ EP-г гаргахаар ажиллаж байна.

Түүний дуу сэтгэлийн хөдөлгөөнтэй, зальтай, нарийн төвөгтэй өнгө аястай. Түүнчлэн поп R&B-тэй хослуулсан зарим уран бүтээл нь зөөлөн, хайр татам, сэтгэлийн хөдөлгөөнөөр монгол хэлийг улам баяжуулсан мэт сонсогддог.

Хатагтай М олон улсад нэр хүндтэй болж, анхны дуугаа тавдугаар сарын 17-нд Tasty дээр тавиулах гэж байна. Уг дууны клипийн зураг авалтыг Хонгконгод хийж, Улаанбаатарт танилцуулсан. Гүйцэтгэсэн уран бүтээлчид нь дэлхийн хэмжээний алдартнууд. Тухайлбал, Хонгконг-ын Silverstrike продакшн хийсэн уг уран бүтээлд Pro Era-ээс Nastee, Нью-Йоркийн хип хоп хамтлаг Joey Bada болон Капитал STEEZ нар оролцсон байна. Энэ дуу нь удахгүй Vibe Presents дээр байрлах ба Urban Urban Vol. 2 цомогт багтах юм.

"Энэ бол миний анхны англи дуу бөгөөд өөр улсад дүрсжүүлсэн" хэмээн реппэр М хэлсэн байна. "Би Silverstrike болон Nastee нартай ажиллахад маш их баяртай байсан. Энэ бол Joey Bada-д хийсэн хамгийн сайхан уран бүтээл юм" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

• Тэрбээр 2015 онд Lil Thug-E-тэй хамтарсан “Цор ганц” нэртэй дуугаараа хамгийн анх олны өмнө гарч байв.
• Түүний зөвхөн монгол хэлээр дуулсан дуунууд нь л гэхэд YouTube дээр нэг сая гаруй хандалт авчээ.
• 2016 онд дебют цомог Gentleman-г гаргасан ба удахгүй шинэ EP-г гаргахаар ажиллаж байна.

Тэрбээр англи хэл дээр илүү олон уран бүтээл гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд зарим дуугаа мандарин хэлээр бичиж магадгүй хэмээн хэлжээ. Хип хоп нь ерөнхийдөө өөрийнхөө амьдрал, соёлыг илэрхийлэхэд хэлийг ашиглагддаг. Тиймээс хүргэхийг хүссэн мэдрэмжээ тухайн хэл дээр туурвихыг зорьж байна” хэмээн Mrs.M ярилцлагын үеэрээ дурджээ. Мөн тэрбээр цаашдаа монгол хэл дээр уран бүтээлээ үргэлжлүүлэн туурвина гэжээ.

Англи дууны клипээ Хонгконг дахь Мюррей зочид буудалд байхдаа хийсэн юм. "Хамгийн сайхан хэсэг нь хотын төвд дээвэр дээр тоглосон нь. Гудамжны гэрэл хүртэл маш гоё зохицсон" гэж тэр хэлэв. "Хүмүүс намайг маш их сонирхдог ч төдийлэн сайн ойлгохгүй байна" гэсэн нь түүний өвөрмөц шинжийг илтгэнэ.

Сонирхуулахад түүний клипэд содон загварын хувцас, чамин нарны шилнүүдийг онцгойлон харуулдаг. "Би эдгээрийг өмсөж байхад илүү тайван, итгэлтэй байдаг. Миний нүдээр хэн ч харахгүй шүү дээ" гэж Mrs.M сэтгэлээ нээсэн. Түүний өвөрмөц хэв маягийг хүмүүс хүлээн зөвшөөрч чадвал өөрийгөө ойлгуулсанд тооцох аж.

2019-05-10 08:25 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 999 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ