Хайлт хийх

ФОРМУЛА: Домогт Ники Лауда таалал төгслөө

  2019-05-21
 
Авто машины тэргүүн ангиллын уралдаан Формула 1 –с төрөн гарсан цөөн хэдэн домогт тамирчдын нэг Австри нисгэгч Ники Лауда хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ жил 70 насны босгыг даваад байсан домогт нисгэгчийн хувьд 1970 аад оны дунд үед Формула 1 ангиллын өнгө төрхийг тодорхойлж байсан шилдэг тамирчин байсан бөгөөд 1975, 1977 онуудад Италийн алдарт Феррари багийн нэрийн өмнөөс уралдаж байхдаа, хожим 1984 онд Английн Макларен багийн гишүүн байхдаа Дэлхийн аварга цолыг дахин хүртэж, аваргын цомыг нийт 3 удаа өргөсөн юм.

Түүний тамирчны замнал дардан байгаагүй бөгөөд 1976 оны Германы гранпригийн үеэр аймшигт осолд орж үхэл амьдралын заагт очиж байсан ч хүнд гэмтлээс эргэн ирж чадсан тэмцэгч, дайчин тамирчин байсан юм.

Талийгаачийн хувьд өнгөрсөн оны 8-р сард уушги шилжүүлэн суулгах мэс засалд амжилттай орсон ч биеийн байдал бүрэн сайжрахгүй байсаар ийнхүү амьсгал хураасан байна.

Тэрээр тамирчны замналаа 1985 онд дуусгаж байсан бөгөөд удалгүй Лауда Эйр нэртэй нислэгийн компани байгуулж бизнесийн салбарт хөл тавьж байсан аж. Улмаар 10 хүрэхгүй жилийн дараа Формула 1 ангиллын багуудад менежерийн ажил эрхэлж эхэлсэн бөгөөд Дэлхийн хамгийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг болтлоо өсөн дэвшжээ.

Тэрээр Формула 1 ангиллын Феррари, Ягуар F1 зэрэг багуудтай хамтран ажиллаж байсан бөгөөд 2012 оноос хойш Германы алдарт Мерседес багийн албан бус захирлаар ажиллаж байсан юм.

Г.Баярмөнх 

2019-05-21 15:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ