Хайлт хийх


ЭНЭ ӨДӨР: Анх удаа Морз кодоор зурвас илгээв


  2019-05-24
 

Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлыг түүвэрлэн хүргэж байна.

1819 оны тавдугаар сарын 24. Виктория хатан төржээ

Их Британи ба Ирландын Нэгдсэн Вант улсын хатан хаан Виктория 1819 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр уламжлалын дагуу 18 насандаа хаан ширээг өвлөж аван 63 нас хүртлээ суужээ. 45 жилийн турш засагласан тэрээр Британийн үйлдвэрлэл, соёл, улс төр, шинжлэх ухаан, цэрэг арми гээд бүхий л салбарыг өргөжүүлж, хөгжүүлсэн юм.

1844 оны тавдугаар сарын 24. Анхны телефон зурвасыг илгээв

Америкийн зохион бүтээгч, зураач Самуэл Морс 1844 оны энэ өдөр анхны телефон зурвасыг илгээж байв. АНУ-ын нийслэл Вашингтон хотоос Балтимор хот руу дамжуулсан тус анхны зурваст “Бурхан юу бүтээсэн бэ?” гэсэн Библийн ишлэлийг бичжээ. Энэ үгийг Морсын найзын охин нь санал болгосон байна. Цахилгаан соронзон ашиглан зохиосон уг телефон зурвасыг харилцаа холбоонд ашиглахын тулд Морс цагаан толгойн код зохиосон юм. Өдгөө энэ нь “Морз код” хэмээн алдаршсан билээ.

Эх сурвалж: onthisday.com




ЭНЭ ӨДӨР: Анх удаа Морз кодоор зурвас илгээв


  2019-05-24
 
Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-05-24 15:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлыг түүвэрлэн хүргэж байна.

1819 оны тавдугаар сарын 24. Виктория хатан төржээ

Их Британи ба Ирландын Нэгдсэн Вант улсын хатан хаан Виктория 1819 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр уламжлалын дагуу 18 насандаа хаан ширээг өвлөж аван 63 нас хүртлээ суужээ. 45 жилийн турш засагласан тэрээр Британийн үйлдвэрлэл, соёл, улс төр, шинжлэх ухаан, цэрэг арми гээд бүхий л салбарыг өргөжүүлж, хөгжүүлсэн юм.

1844 оны тавдугаар сарын 24. Анхны телефон зурвасыг илгээв

Америкийн зохион бүтээгч, зураач Самуэл Морс 1844 оны энэ өдөр анхны телефон зурвасыг илгээж байв. АНУ-ын нийслэл Вашингтон хотоос Балтимор хот руу дамжуулсан тус анхны зурваст “Бурхан юу бүтээсэн бэ?” гэсэн Библийн ишлэлийг бичжээ. Энэ үгийг Морсын найзын охин нь санал болгосон байна. Цахилгаан соронзон ашиглан зохиосон уг телефон зурвасыг харилцаа холбоонд ашиглахын тулд Морс цагаан толгойн код зохиосон юм. Өдгөө энэ нь “Морз код” хэмээн алдаршсан билээ.

Эх сурвалж: onthisday.com



Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  өчигдөр




Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ