Хайлт хийх

Москвад сурдаг монгол оюутнууд эх орноо сурталчлав

  2019-05-24
 
Москвагийн тэргүүлэх их сургуулиуд жил бүрийн хавар эх орон, үндэснийхээ соёлыг сурталчлах боломжийг гадаад оюутнуудад олгосон арга хэмжээг өөр өөрийн сургуулийн онцлогт тохируулан зохион байгуулдаг.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам их сургуулиудад зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнүүдэд өндөр ач холбогдол өгч оюутнуудаа дэмждэг байна. 

Дэлхийн 160-аад орны 150 мянга гаруй оюутныг эгнээндээ нэгтгэсэн Москва хотын долоон их сургуульд зохион байгуулагдсан Олон улсын өдөрлөгт монгол оюутнуудаа дэмжин ажиллажээ. 

Тухайлбал: 

  • Москвагийн барилгын их сургуульд болсон “Олон Үндэстний өдөрлөг”
  • Оросын Улс түмний найрамдлын их сургуульд болсон “Баруун өмнөд гараг” фестиваль
  • ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн олон улсын харилцааны (их) сургуульд болсон “Олон үндэстний хоолны өдөрлөг”
  • Н.Э.Бауманы нэрэмжит Москвагийн техникийн улсын их сургуульд болсон “Улс түмний найрамдлын фестиваль”
  • Оросын технологийн их сургуульд болсон “МИРЭА-ийн ертөнц” фестиваль зэрэг арга хэмжээнд тухайн сургууль дахь Монгол оюутнуудын нутгийн зөвлөлийн оролцоог дэмжин оролцсон байна. Эдгээр арга хэмжээний долоо дахь буюу “Бид энх тайвны төлөө” Үндэсний соёлын чуулган, фестиваль  2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр Москвагийн Политехникийн их сургуульд болов.

Фестивалийн хүрээнд зохион байгуулагдсан “Терроризм, экстремизм, хүчирхийллийн эсрэг” зурагт хуудасны, “Чиний хувьд чухамхүү хэн баатар вэ” видео танилцуулга, түүнчлэн “Урлагийн тоглолт” зэрэг уралдаан, “Үндэсний хоол”-ны амталгааны өдөрлөгт Москвагийн Политехникийн их сургуулийн Монгол оюутнууд идэвхтэй, амжилттай оролцож Баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнуулжээ.

“Манай сургуульд таван Монгол оюутан суралцаж байгаа ч тэд маань хэдэн арван оюутныг эгнээндээ нэгтгэсэн үндэсний нутгийн зөвлөлүүдтэй эн зэрэгцэн тус фестивальд оролцож байгаад, ялангуяа бусдыгаа манлайлан зохион байгуулж буй 2 дугаар курсын оюутан Б.Айданд талархал илэрхийлэхийг хүсч байна” гэж Москвагийн Политехникийн их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн “Үндэсний соёлын чуулган, фестиваль” төслийн удирдагч О.В.Тимофеева арга хэмжээний үеэр онцлон тэмдэглээд 40 шахам жилийн тэртээ Оюунбаатар, Зоригт зэрэг Монгол оюутнуудтай хамт суралцаж, нөхөрлөж, Монгол ахуй, үндэсний хоолны амт чанарыг мэддэг болсон тухайгаа дурсаж байв.

Тус арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцов. Тэрбээр фестивалийн үеэр  Москвагийн Политехникийн их сургуулийн бэлтгэл курсын оюутан М.Билгүүн, нэгдүгээр курсын оюутан Б.Бүлтэн, хоёрдугаар курсын оюутан Б.Айдан, гуравдугаар курсын оюутан Е.Хосбаяр, Б.Ичинхорлоо нартай уулзаж эх орон, үндэсний соёл, монгол өв, ахуйгаа сурталчилж байгаад нь талархал илэрхийлээд сурлага, хүмүүжилд нь амжилт хүсэхэд “бид цөөхүүлээ, дээр нь фестивалийн шалгуурын дагуу үндэсний гурван нэр төрлийн хоол бэлдэхэд хүн хүч, хөрөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй байсны улмаас өмнө нь энэхүү арга хэмжээнд оролцож байсангүй. Энэ удаад Элчин сайдын яам зориуд анхаарч, дэмжлэг үзүүлсэнд баярлалаа” хэмээн оюутнууд талархал илэрхийлэв.

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын 20 гаруй хотын иргэний 157 их, дээд сургуулиудад (Москва хотын 58 сургууль) 3000 гаруй Монгол оюутан суралцаж байна. 

Эх сурвалж: ГХЯ 

Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-05-24 15:55 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  өчигдөр

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ