Хайлт хийх

Бизнесийн амжилтад дижитал, аналог маркетинг чухал

  2019-05-21
 
Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн профессор Такэучи Хиротакатай ярилцлаа. Тэрбээр Монголын ноолуурын яах аргагүй дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн болохыг онцолсны зэрэгцээ бизнесээ амжилтад хүргэж, гаднын зах зээлд танигдахын тулд дижитал, аналог хосолсон маркетингийг хослуулах хэрэгтэй хэмээлээ.

-Та өнгөрсөн баасан гарагт кейс хэрхэн ашиглах талаарх лекцийг бизнесийн сургуулиуд дээр уншлаа. Яагаад энэ нь чухал ач холбогдолтой гэж. Монголын орчинд эдгээр кейсийг хэрхэн сонгох ёстой вэ?
-Бодит амьдралаас урган гардаг учраас кейс чухал гэж боддог. Оюутнууд асуудлын шийдэл гаргалгааг олох хэрэгтэй болдог. Манай хичээл дээр амьд харилцан яриа үүсдэг. Лекцийн үеэр зөвхөн багш ярих бус оюутнууд хоорондын харилцаа үүсгэж, хамтран оролцдог. Тухайлбал, нэг зүйл хэлэхэд нөгөөх нь санал нэг биш байх гэх мэтчилэн. Хоорондын ийм харилцаа амьдралд маш чухал санагддаг. Монгол улс кейс судлах арга барилаар Харвардын их сургуулийн Бизнесийн сургуульд ашигладагтай адил боловсронгуй болжээ гэж харлаа.

-Японы их сургуулиуд кейс ашиглахдаа хувийн хэвшлийнхэнтэй хэрхэн хамтардаг вэ. Хувийн хэвшилд бизнес гэдэг хүнд асуудал тулгарч, шинэ санаа оллоо гэхэд хамтын ажиллагаа үүсгэдэг үү. Та бүхэн шинэ санаа өгдөг байж болох юм?
-Бид ихэнхдээ тэдэнд хандаж холбоо барьдаг. Учир нь бид дэлхийн хэмжээнийх байж болох, араас нь хөөцөлдөх ёстой тодорхой асуудлыг олж харсан. Тухайлбал, бид саяхан Sony-той холбоотой кейс бичсэн. Гол дүр нь компанийн одоогийн ТУЗ-ийн дарга.

Өгөгдлийн дүн шинжилгээ хөгжсөн өнөө үед хэрэглэгчийн сонголтын талаар, юуг илүүд үздэг талаар нарийн судлах боломжтой. 

Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ноён Хирай гэсэн үг. Гүйцэтгэх захирал байх 10 жилийн хугацаандаа Sony-г хэрхэн өөрчилсөн талаар юм. Энэ нь лидер хүн уналтад орсон компанийг хэрхэн сэргээж болох талаар маш сонирхолтой кейс судалгаа байгаа юм. Бусад оронд ч гэсэн хамаатай ийм нийтлэг кейсийг гарган ирж хүмүүст таниулах хүсэлтэй байдаг.

-Олон улсад гарах сонирхолтой олон компани байдаг. Монголын том, жижиг компаниуд Японы зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж, БНХАУ-д экспортлохыг хичээж байна. Шинэ зах зээлд гарахаар зорьж байгаа үед хамгийн чухал зүйл нь юу вэ. Олон улсын стратегиа хэрхэн боловсруулах ёстой вэ?
-Бүтээгдэхүүн үйлчилгээндээ гол анхаарлаа төвлөрүүл. Гаднын зах зээлд гаргахад бодит үнэ гэхээсээ илүү тэр зүйлд хүн мөнгө төлж авахад бэлэн хэмжээний түвшинд байх ёстой. Монголын ноолуур яах аргагүй дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн. Дотооддоо танигдсан хэд хэдэн брэнд байгаа ч гаднын зах зээл тийм ч сайн мэдэхгүй. Дэлхийн хэмжээнд худалдан авагчид мөнгө төлөхөд бэлэн байх нь чухал. Үнэ гэхээсээ илүү мөнгө төлөхөд бэлэн эсэхийг анхаардаг.

-Та Японы алдартай компани Sony-гийн кейсийг дурдлаа. Тэгвэл ноолуураар жишээ болгох кейс байгаа юу. Нийтэд зориулж олноор үйлдвэрлэдэггүй, цөөн хэдэн тоогоор гаргадаг брэндийн талаар бидэнд үлгэр жишээ болохуйц кейс бий юу?
-Тэгэлгүй яах вэ. Бид 10 гаруй жилийн өмнө Shimano гээд эд ангийн компанитай холбоотой кейс бичсэн. Унадаг дугуйны эд анги үйлдвэрлэдэг юм. Францад уралддаг тамирчид тэмцээнд орохдоо Shimano-гийн хийсэн эд ангийг хэрэглэнэ. Shimano компанидаа шинэчлэл хийж, Tour de France-д түрүүлсэн тамирчин “Би энэ бүтээгдэхүүнийг дугуйндаа авмаар байна” гэж хэлнэ. Энгийн л нэг эд анги мөртөө түүнийг худалдан авахын тулд мөнгө төлөхөд бэлэн байгаа үзүүлэлт нь маш өндөр. Яагаад гэвэл үүнийг хэрэглээд Tour de France­д ялалт байгуулсныг баталж байгаа хэрэг шүү дээ. Иймэрхүү жишээ янз бүрийн салбарт маш олон байгаа.

-Ер нь өөрсдийн бүтээгдэхүүнээ зах зээлд хэрхэн байршуулах ёстой юм бэ. Таны хэлсэнчлэн Shimano-гийн жишээ маш олон хүчин зүйлсийн ердөө нэг хэсэг. Ноолууран бүтээгдэхүүнийг аваад үзье. Хэрэглэгчдэд даарахгүй дулаан байхыг батална гэсэн үг үү, яаж байршуулах хэрэгтэй вэ. Маркетингийн ямар стратеги ашиглаж хэнтэй хамтран ажиллах шаардлагатай вэ?
-Маркетингийн талаас тодорхой газар зүйн бүс нутагт тусгайлан зориулсан байдаг. Тэгэхээр ноолуурыг Японд болон их Британид борлуулна гэдэг тэс өөр.

Миний бодлоор хамгийн чухал зүйл нь тактикийн мэдлэгийг үр дүнтэй хэрэглэх юм. Энэ бол аналог мэдлэг шүү дээ. Эдгээр нь зөн совин, сэтгэл хөдлөл, төсөөлөлд суурилсан мэдлэг гэсэн үг.

Япончууд чанартай бүтээгдэхүүнд илүү их мөнгө зарлагадах хүсэлтэй байдаг бол их Британид брэндүүд хооронд маш их өрсөлдөөн бий. Ийм учраас хэрэглэгчид нь тийм ч дуртай биш байж болох юм. Өгөгдлийн дүн шинжилгээ хөгжсөн өнөө үед хэрэглэгчийн сонголтын талаар, юуг илүүд үздэг талаар нарийн судлах боломжтой.

Энэ нь тодорхой зах зээлд ашиглаж болох арга зам, олон улсын стратеги. Аль эсвэл өөрийн бүтээгдэхүүнд таарах эсэхийг олж мэдэхэд тус болно гэж бодож байна. Тэгэхээр зах зээл бүрээс олж авах их өгөгдлийн дүн шинжилгээнээс хамаарна. Хэрвээ зах зээл нийтлэг байвал нэг платформтай байсан нь зүгээр. Гэхдээ хоорондоо өөр зах зээл байвал өнөө үед их өгөгдлийн тусламжаар тодорхойлох боломжтой болсон.

-Эцэст нь мэдлэгийн менежментийн талаар асуумаар байна. Энэ нь өнөөгийн мэдээллийн хурдацтай өөрчлөлтөд маш чухал. Бид мэдлэгийн менежментийг хэрхэн сайжруулах вэ. Улам чухал болсоор байна шүү дээ?
-Бид саяхан “Ухаалаг компани” нэртэй ном гаргасан. Энэ нь бидний 24 жилийн өмнө хэвлүүлсэн “Мэдлэг бүтээгч компани” номын үргэлжлэл. Эхний номдоо хоёр төрлийн боловсролд анхаарч, аналог талын мэдлэг, дижиталаас илүү чухал байж магадгүй гэдгийг дурдсан. Тодорхой ойлгомжтой мэдлэгүүд агууламжийн хувьд илүү дижитал талдаа байдаг.

Харин аналог мэдлэгийн хувьд Япон хэлэнд тогтсон нэг хэллэг байдаг. Аналог мэдлэг гэдэг нь зөвхөн хүн ойлгож чадах зүйл. Нэг ёсны машин болон хүн хоёрын хосолсон ажиллагаа. Миний бодлоор хамгийн чухал зүйл нь тактикийн мэдлэгийг үр дүнтэй хэрэглэх юм. Энэ бол аналог мэдлэг шүү дээ. Эдгээр нь зөн совин, сэтгэл хөдлөл, төсөөлөлд суурилсан мэдлэг гэсэн үг. Хүнд эдгээр чанар их агуулагддаг. Харин их өгөгдөл нь үүнийг дэмждэг юм. Сүүлийн үед их өгөгдлөөс маш их инновац бий болж магадгүй ч инновацын хөгжил 0-1 болон 9-10 хүрэхэд хүн төрөлхтөн илүү хэрэгтэй байж магадгүй.

Машин 1-9 хүртэлх явцыг хийж болно. Тиймээс их өгөгдөл хиймэл оюун ухаан зэрэгт томоохон боломж байгаа ч хүний зөн совин, төсөөлөл, мэдрэхүй зэрэг нь инновацын хамгийн чухал үндэс нь байх болно.

Б.Дашням

2019-05-21 14:45 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ