Хайлт хийх

ONE: З.Шинэчагтга Өмнөд Солонгосын тулаанч Хьюнжин Литэй тулалдана

  2019-06-19
 
2019 оны 06-р сарын 20-нд Сингапурт ONE Warrior Series-ийн зургаа дах тулаан зохион байгуулагдах гэж байгаа билээ. Тэгвэл тус үдшийн оргил тулаанд Монгол улсын тулаанч Zorky’s MMA клубын тамирчин З.Шинэчагтга Өмнөд Солонгосын тулаанч Ssengym клубын тамирчин “Арслан” хочит Хьюнжин Литэй тулалдахаар болсон байна.

Манай тамирчин З.Шинэчагтгын хувьд ONE Warrior Series-т одоогийн байдлаар гурван ялалт байгуулаад байгаа юм. З.Шинэчагтга өчигдөр буюу 2019 оны 06-р сарын 19-нд жин үзлэг болон эрүүл мэндийн үзлэгээ амжилттай давсан байна. Түүний дараагийн өрсөлдөгч болох Хьюнжин Ли 31 настай бөгөөд З.Шинэчагтгаас долоон см өндөр. Тиймээс З.Шинэчагтгын хувьд энэ тулаан ONE Championship холбоотой гэрээ хийх эсэхийг нь шийдэх хамгийн том сорил болох юм.

ONE Warrior Series-д өндөр амжилт үзүүлсэн тамирчин ONE Championship холбоотой 100,000 долларын гэрээ үзэглэх эрхтэй болох учраас дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг залуу тулаанчид хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг билээ.

Энэхүү тулааныг 2019 оны 06-р сарын 20-ны 16:00 цагаас SPS FIGHT сувгаар шууд дамжуулах юм.

Д.Энхбаясгалан

2019-06-19 15:15 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ