Хайлт хийх

BMW брэндийн автомашины үзэсгэлэнгийн танхим албан ёсоор нээлтээ хийв

  2019-06-26
 
BMW брэндийн автомашины борлуулалт, борлуулалтын дараах засвар үйлчилгээ болон сэлбэг хэрэгслийн худалдаа үйлчилгээг нэг дороос хүргэх 3-S (Sales, Service and Spare Parts) BMW төвийн нээлтийн арга хэмжээ 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. 

Нээлтийн арга хэмжээнд BMW Группийг төлөөлж Африк болон Зүүн Өмнөд Европ бүсийн Ерөнхийлөгч Доктор Томас Ринн, Борлуулалт хариуцсан захирал Конрад Баумгартнер, Бүс хариуцсан менежер Виктор Изенбраун нар хүндэт зочноор ирж оролцов. Мөн Монголын нийгэм, бизнесийн нөлөө бүхий олны танил эрхмүүд нийлээд 300 гаруй зочдыг хамарсан арга хэмжээ болов.

Арга хэмжээний үеэр BMW брэндийн хамгийн сүүлийн үеийн цоо шинэ загваруудаас танилцуулагдсан бөгөөд тэдгээрийн дундаас 2019 оны шинэ SUV загвар болох "Х7" болон тансаг зэрэглэлийн седан загвар болох "7 Series" олны анхаарлыг хамгийн ихээр татаж байв.

“X7” загвараараа BMW компани нь SUV ангиллын машины зах зээлд нэгэн том өрсөлдөгч болон гарч ирж буй юм. Харин 40 гаруй жилийн түүхтэй тансаг зэрэглэлийн “7 series”-ийн 2019 оны загвар нь технологийн дэвшил, дизайны төгс хослол болж чадсан байна. 

Үзэсгэлэнгийн танхимын хувьд автомашины борлуулалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 7 дугаар сараас эхлэн BMW-ийн албан ёсны сэлбэг худалдаа, засвар үйлчилгээг нэвтрүүлэх юм. 

BMW брэндийн стандартын дагуу мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэгдсэн “Бавариа Моторс” ХХК-ийн баг, хамт олон нь Монголын харилцагч нартаа зориулан борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээг цогцоор нь хүргэхээр зорин ажиллаж байна.

2019-06-26 10:07 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ