Хайлт хийх

З.Энхболд: Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос би биш

  2019-06-26
 
Авлигатай тэмцэх газраас "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдаж авсан асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос гэрчийн мэдүүлэг авчээ.

Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр авсан энэ буруутай үйл ажиллагаандаа намайг бас хань татжээ

УИХ-ын дарга асан З.Энхболд энэ асуудлаар өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсандаа шууд бичлэг хийж, мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Эрдэнэт"-ийн 49 хувийг авахдаа тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр авсан энэ буруутай үйл ажиллагаандаа намайг бас хань татжээ. Ийм зүйл байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэлээд, АТГ-аас гарч явна.

"Эрдэнэт"-ийн 49 хувийг УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу. Энэ хэрэг хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэсэн гурван жилийн өмнөх байр суурь одоо ч гэсэн хэвээрээ.

Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос би биш. АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдүүлэг өг гээд байгаа юм байна. Над шиг ирж мэдүүлгээ өгөөрэй. Ц.Элбэгдорж өөрөө мэдэхийн цаагуур мэдэж байсан. Ч.Сайханбилэгт нөлөөлсөн гэдгийг сүүлийн гурван жилд өөрөө УИХ дээр, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан үгнээс бүгд ойлгомжтой байгаа. Тийм учраас энэ байгууллагын хүмүүсийн ажлыг хүндрүүлэхгүйгээр эртхэн ирээд мэдүүлгээ өгсөн нь дээр.

Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос би биш

Ер нь бол "Эрдэнэт"-ийн 49 хувь Монголдоо ирэх нь зөв. Харин улс авах уу, хувийн компани авах уу гэдэг шийдвэрийг УИХ тухайн үед гаргах ёстой байсан. Ямар ч мөнгөтэй компани юугаа ч худалдаж авч болно. Гэхдээ бүх юм хуулийн дагуу явах ёстой. Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхийг тухайн үед Ч.Сайханбилэг дур мэдэж эдлүүлээгүй нь одоо буруудаад байгаа. Түүнээс биш зарсан тал болох ОХУ-д буруу өгөх аргагүй.

Мөн худалдаж авсан компани эх үүсвэрээ хуулийн дагуу бүрдүүлсэн бол бас буруу гээд байх юм алга. Энэ хэргийн учрыг хуулийнхан олох гээд ажиллаж байгаа юм байна. Энэ хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлье" хэмээлээ.

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-06-26 11:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ