Хайлт хийх

Хүүхдээ гурван наснаас нь балетаар хичээллүүлээрэй

  2019-06-27
 
Бүх урлагийн дотроос хамгийн сайхан нь балетын урлаг. Учир нь бүжиглэж, жүжиглэх, өөрийгөө таньж нээх, эмх цэгцтэй байхыг сургахаас гадна хүмүүжил, ёс суртахуун, гоо зүйг төлөвшүүлдэг нандин урлаг юм. Энэ урлагаар багаасаа хичээллэх нь илүү үр дүнтэй. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ бага наснаас нь сонгодог урлагаар хичээллүүлэх сонирхолтой болжээ. Тиймээс энэ удаа хүүхдээ хэдэн наснаас нь балетаар хичээллүүлэхэд тохиромжтой болон юуг анхаарах ёстой талаар “Монголын үндэсний балет” сургуулийн багш А.Лхагватуяагийн зөвлөгөөг хүргэж байна.

Гурваас дээш насны бүх хүүхэд балетаар хичээллэх боломжтой. Анх хичээллэхэд ямар нэгэн шаардлага тавихгүй. Оросын хөтөлбөрөөр 11, 12 настай хүүхдийг балетаар хичээлүүлдэг бол “Бостон балет” хөтөлбөрөөр гурван настайгаас нь балетаар хичээллэхийг зөвшөөрдөг. Багаасаа зааланд ая сонсоод, багшийнхаа хөдөлгөөнийг дуурайж, толинд өөрийгөө хараад дасгал хийснээр хүүхэд орон зайн мэдрэмжтэй болно. Эхэндээ булчинг суллах, сунгах  дасгал зааж, зургаагаас дээш настай болохоор нь нуруугаа барих, хөлөө эргүүлэх зэрэг үндсэн дасгалыг хийлгэнэ.

Эцэг эхчүүдийн түгээмэл гаргадаг алдаа нь тэдний хүлээлт хэтэрхий том байдаг. Гурван настай хүүхдээс хэтэрхий их зүйл шаарддаг.

Манай хүүхэд маажиг гишгээд, нуруу нь бөгтийгөөд байна гэсэн эцэг эхчүүд ирдэг. Балетаар хичээллэвэл хөлний гажиг болон буруу хэлбэр засагдаж биеэ зөв авч явдаг болно. Гэхдээ гурван настай хүүхдийг дотогшоо гишгээд байна гэх нь буруу. Маажиг бол тухайн хүүхэд тууштай байж чадвал хурдан засарна. Зөвхөн хүүхэд гэлтгүй том  хүмүүс ч балетын дасгалыг тогтмол зөв хийснээр шилбэний буруу хөгжлөө засах боломжтой. Мөн бага насны хүүхдүүдэд элбэг тохиолддог төрөлхийн өвдөгний  ар, шагайны ар талын шөрмөс татах, өлмий дээрээ явах, өвдөг нь газар хүрэхээрээ өвддөг зовиурыг удаан хугацааны турш булчингаа суллах, сунгах дасгалыг хийснээр дасгал хөдөлгөөний аргаар эдгээх эмчлэх боломжтой.

Эцэг эхчүүдийн түгээмэл гаргадаг алдаа нь тэдний хүлээлт хэтэрхий том байдаг. Гурван настай хүүхдээс хэтэрхий их зүйл шаарддаг. Хүүхдээ олон талаас нь  хөгжүүлж олон төрлийн дугуйланд явуулах нь сайн. Гэхдээ балетаар хичээллэж байхад нь жүдо, самбо, таеквондогоор давхар хичээллүүлэх нь тусгүй. Харин усан бассейн, төгөлдөр хуур, гитарын сургалтад давхар сургаж болно. Мэргэжлийн балетчин болгохоос гадна зөв бие галбиртай, эвсэлтэй болгох зорилгоор хичээллүүлэх боломжтой. Хүүхэд балетаар хичээллэснээр тэсвэр хатуужилтай, тууштай болж, хүний үг даахаас гадна биеэ дааж эхэлдэг. Сонирхогчдын түвшинд хичээллэсэн хүүхэд сонгодог урлагийн мэдлэг, ойлголттой ирээдүйн энэ урлагийг шимтэн үзэх гоо зүйн өндөр мэдрэмжтэй үзэгч болно.

2019-06-27 09:50 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 938 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ