Хайлт хийх

ЦЕГ: Он гарсаар хар тамхины 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байна

  2019-06-20
 
2019 он гарсаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Энэ төрлийн гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн дийлэнх нь 18-35 насны залуус байгаа нь анхаарал татаж байгааг онцолж байна.

Тодруулбал, 89 хэрэгт шалгагдаж байгаа 186 хүний 86 хувь нь 18-35 насныхан байна. Харин 4.7 хувь нь насанд хүрээгүй байгааг нь анхаарал татаж байгаа аж. Мөн хэрэгт холбогдогчдын 56.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй.

Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг зөвхөн Улаанбаатарт бус орон нутагт ч бүртгэгдэж байгаа аж.

Мөн зөвшөөрөлтэй худалддаг эм, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлд зөрчил гарсан талаар ЦЕГ-аас мэдээлж байна. Зургаадугаар сарын 10-наас тав хоногийн хугацаанд НМХГ, НПГ-тай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн гэнэтийн шалгалтыг хийсэн.

Шалгалтад 62 эм ханган нийлүүлэх, эмийн сан хамрагдсан бөгөөд бүртгэл байхгүй, дутуу, хуурамч хүчингүй эмийн жороор худалдсан, дутаасан гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн шинжтэй 76 хэрэг үүсгэжээ. Мөн хуурамч эмийн жороор энэ төрлийн эм, бэлдмэлийг авах үйлдэл илэрч байгааг ч анхааруулж байна.

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-06-20 11:50 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1091 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ