Хайлт хийх

Нислэгийн үеэр унтсан эмэгтэй онгоцонд ганцаар сэржээ

  2019-06-24
 
Тиффани Адамс гэх эмэгтэй энэ сарын 9-нд Канадын Квебекээс Торонто хот руу нисэх онгоцонд сууж явахдаа унтаад сэртэл онгоц аль хэдийн газардчихсан ганцаараа байжээ.

"Air Canada" агаарын тээврийн компани үүнийг тохиолдлын алдаа байсан гэж баталсан ба одоогоор мөрдөн байцаалт явуулж байгаа гэнэ.

Адамс сэрээд найз Дина Дейл рүүгээ утасдан хаана байгааг нь олж мэдэхийг гуйж байтал утас нь унтарчээ. Тэр утсаа цэнэглэх гэсэн ч онгоцны хөдөлгүүр унтарсан тул цахилгаангүй байв. Харин Дейл Торонтогийн "Пирсон" нисэх онгоцны буудал руу залган Адамс хаана байгааг асуусан байна.

Анхаарал татахын тулд нисгэгчийн тасалгаанд бамбар асаажээ

Энэ үед Адамс анхаарал татахын тулд нисгэгчийн тасалгаанд бамбар асаажээ. Түүнийг тээшний оператор олсон бөгөөд нисэх хүчний ажилтнууд түүнд лимузин, зочид буудал санал болгосон ч тэр гэртээ харихыг илүүд үзсэн байна. "Air Canada" компани түүнээс уучлалт гуйж хоёр ч удаа залгасан гэж тэрээр хэлсэн юм.

Адамс өөрийн фэйсбүүктээ “Шөнө дундын харанхуй, хүйтэнд би сууж байлаа. Энэ үнэхээр аймшигтай байсан” хэмээн бичжээ.  

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-06-24 11:15 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ