Хайлт хийх

Тачаангуй, хүчирхэг эрчүүд "УЛААН ӨНГӨ" сонгодог

  2019-03-18
 
Бүсгүйчүүдээс эрчүүдийн юуг хамгийн түрүүнд хардаг вэ? гэж асуувал гутал, биеийн өндөр, царай зүс, биеэ авч яваа байдал, хөгжилтэй, ухаалаг зан, хувцаслалт, цаг гэх мэтээр тоочоод зогсдоггүй. Харин эрчүүд дийлэнхдээ нүд, шүд, хөх, өгзөг, тэгшхэн хөл гэх мэт л хариулт өгдөг. 

ЯЛГААТАЙ БАЙГАА БИЗ?

Бүсгүйчүүд орчлон ертөнцийг арай олон хэмжээсээр харж, дүгнэх дуртай учраас л тэр. Тиймээс ч тэд нэгэн хэвэнд цутгасан мэт адилхан “өнгө будагтай”  эрчүүдэд огтхон ч татагддагүй. Харин зан ааш, эдэлж хэрэглэж буй зүйлстээ “БИ” гэсэн онцлогийг шингээж, цорын ганц өөрийгөө бүтээж чадсан эрчүүдийг л сонирхож, татагддаг байх нь... Ялангуяа бүсгүйчүүд улаан өнгөөр наадаж чаддаг эрчүүдэд өөрийн эрхгүй дурладаг.  

Та бод доо. Тэдний өөрсдийнх нь гоёлын даашинз, уруулын будаг, сонгож буй цэцэг нь ямар өнгөтэй байдаг билээ? УЛААН

Тиймээс танд улаан өнгөөр хэрхэн тоглож, бүсгүйчүүдийг анхаарлыг өөртөө татаж болох нууцаас дэлгэе. 

ЯАГААД УЛААН ӨНГӨ ГЭЖ?

Ачиж суусан хөл, өмднийх нь завсраар үл ялиг цухуйх улаан оймс бүхий  ажил хэрэгч нэгэн, улаан алх хадууртай цамц өмссөн дуучин, улаан зангиа зүүсэн залуу, улаан цэцэг барьсан гар, улаан дарс шимж буй уруул, улаан ороолтыг донжтой гэгч нь хүзүүндээ тохсон эрчүүдэд бүсгүйчүүдийн нүд өөрийн эрхгүй тусаж, ухаалаг зан нь таалагдвал зүрхээ өгөхөөс ч буцдаггүй.

Тэд шүүгээ дүүрэн хар оймс, цамц, өмдөө л хольж сольдог эрчүүдээс ялгаатай нь өөрийгөө хүндэлж, бусдаас ялгаатай тансаг сонголт хийсэн учир түүнтэй хамт байвал яг л тийм амьдралаар амьдрах мэт итгэлийг бүсгүйчүүдэд төрүүлдэг.

Мөн эрчүүд л улаан торон дотуур хувцастай бүсгүйг мөрөөддөг гэж боддог бол эндүүрэл юм. Улаан дотуур хувцастай залуу, бүсгүйн сэтгэлийг гижигдээд зогсохгүй түүнийг юу чадах бол гэж нууцхан мөрөөсөхөд хүргэдэг байна. Учир нь тэр хүчирхэг, тачаангуй сонголт хийсэн байна шүү дээ.

Ажил дээрээ өдөр бүр хардаг залуу, баяр ёслолын үеэр улаан зангиа зүүчихээрээ хичнээн өөртөө итгэлтэй, ганган харагддагийг та анзаарсан л байх. Өөртөө итгэлтэй, биеэ сайхан авч явдаг эр амьдралаа ч тэгж авч явах нь эргэлзээгүй учраас бүсгүйчүүдэд гарыг нь чанга атгаад цааш алхах итгэл төрдөг байна.

Хамгийн гол нь эмэгтэйчүүд эрчүүд л тийм байдаг гэсэн хэвшмэл ойлголтоос залхчихсан байдаг. Тэд тамхины нясуун,  архины эхүүн үнэр ханхлуулсан эрчүүдээс жигшдэг. Харин гартаа улаан дарс барьж, түүнийгээ бага багаар шимэн ууж буй эрчүүд бүсгүйчүүдэд романтик төдийгүй маш өвөрмөц сэтгэгдлийг төрүүлдэг байна.

Тэр зөв дадал зуршилтай учраас хэзээ ч өөрт нь сэтгэлийн зовлон авчрахгүй, эрчүүд архи, шар айраг л уудаг гэсэн хачин ойлголтын эсрэг зогсож чаддаг, бусад эрчүүдээс ялгаатай тансаг сонголт хийдэг өөрийн гэсэн үзэл бодол, сонголттой,  хамгийн гол нь эрүүл мэнддээ анхаардаг соёлтой эр хүн байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэдэг байна. Нөгөө талаар улаан дарс нь хүчирхэг эр хүний урт наслахын нууц төдийгүй бэлгийн амьдрал нь эрүүл буйг нотолдог ажээ. 

Ийнхүү эрчүүд та бүхэндээ улаан өнгөөр хэрхэн тоглож бүсгүйчүүдийн сэтгэлийг татах нууцаас товчхон хүргэлээ.

Мэдээж та алиалагч шиг харагдахыг хүсэхгүй байгаа бол яг л эмзэг турьхан бүсгүйчүүдтэй харьцдаг шигээ, улаан өнгөний донжийг нь тааруулж ухаалаг тоглоорой.

Улаан өнгө яг л улаан дарсны хундага жингэнэн харших шиг таны амьдралд шинэ гэрэл гэгээг авчрах нь гарцаагүй юм.

2019-03-18 16:32 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ