Хайлт хийх

“ОЮУТАН ЦАГДАА-2019”-ийн бүртгэл энэ сарын 27-н хүртэл үргэлжилнэ

  2019-05-21
 
Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоо хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг зургаа дахь жилдээ 2019 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна.

“Оюутан цагдаа” нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг нь ханган ажиллана. Өнгөрсөн онд тус арга хэмжээний үеэр гадаадын жуулчидтай холбоотой гэмт хэрэг, зөрчил 44.8 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. 

Тус арга хэмжээнд зөв боловсон харилцаатай, гадаад хэлний мэдлэгтэй их, дээд сургуулийн оюутнуудыг тавдугаар сарын 27-ны өдөр хүртэл Монголын Оюутны Холбооны 96909041, 80132349 дугаарт бүртгэж байна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас иргэд, жуулчдын санал гомдол, хүсэлтийг 70108687 дугаарт хүлээн авдаг бөгөөд Жуулчны мэдээлэл, сурталчилгааны төвүүдийг дараах байршлуудад ажиллуулж байна.

  • Салбар 1. Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, 1-р давхар, Бага тойруу, IV хороо, Чингэлтэй дүүрэг
  • Салбар 2. “Монгол гэр”, Г эрэлт гудамж, Сөүлийн гудамж-42, IV хороо Сүхбаатар дүүрэг
  • Салбар 3. Монгол шуудангийн байр, 1 давхар, Сүхбаатарын талбай, I хороо, Чингэлтэй дүүрэг гэсэн хаягаар тус тус бүртгэнэ.

Эх сурвалж: Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-05-21 17:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ