Хайлт хийх

ФОТО: Улс төрчдийн иргэдэд өгдөг ГАРЫН БЭЛГҮҮД

  2019-05-14
 
МУИС-ийн оюутнууд өнөөдөр хичээлийн II байрандаа дэлгэсэн "Улс төрчдийн гарын бэлэг" үзэсгэлэнгийнхээ нээлтийг хийлээ. 

Тус үзэсгэлэнд улс төрчдийн иргэдэд өгсөн гарын бэлгүүдийг цуглуулан тавьсан бөгөөд төрөл бүрийн аяга, олон төрлийн хуанли, цаг тооны бичиг, шашны эд зүйлүүд, бурхны зурагтай эд зүйл, гурил, будаа, чихэр, элсэн чихэр, архи сүү өгч байсныг гэрчлэх гэрэл зургуудыг мөн дэлгэн тавьсан байна. 

Тус үзэсгэлэнг яагаад гаргах болсон талаар МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор Б.Эрдэнэдалай:

"Монголын улс төр" хичээл үзэж байгаа  МУИС-ийн оюутнууд өнөөдрийн улс төрд тулгамдаад байгаа асуудлуудыг гаргаж ирэхийг зорьсон. Улс төрчид иргэдэд гарын бэлэг өгдөг жишиг маш их байна. Энэ нь буруу юм гэдгийг олж харсан. Богино хугацаанд оюутнууд өөрсдийн танилын хүрээ, орон нутгаас улс төрчдийн өгч байсан гарын бэлгийг цуглуулаад энэхүү үзэсгэлэнг гаргалаа.  

Иргэдийн саналыг нэг талаар худалдаж авч байгаа зүйл нь гарын бэлэг юм. Сонгогчид бэлэгт хууртаж саналаа өгөх нь буруу юм шүү  гэдэг мессежийг олон түмэнд  хүргэх зорилготой" гэлээ.

Үзэсгэлэнгийн зургуудаас хүргэж байна.

Зураг: Э.Батзавъяа

Нийтэлсэн:

А.Мишээл

Gogo.mn сэтгүүлч

2019-05-14 16:15 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 999 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ