Хайлт хийх

Ухаалаг утсаа гацаж, халахаас хэрхэн сэргийлэх вэ?

  2019-05-27
 
Технологийн зөвлөгөө булангийн энэ удаагийн дугаарт ухаалаг утас гацах, халах гэсэн асуудлыг хэрхэн шийдэх тухайд бичлээ. Энэхүү буланд технологитой холбоотой зөвлөгөө долоо хоног бүрийн Лхагва гарагт нийтлэгддэг бөгөөд хэрэв танд хариултыг нь мэдэхийг хүссэн технологийн асуулт байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.

Хэдхэн жилийн дотор ухаалаг утас гэдэг төхөөрөмж асар олон хүний өдөр тутмын хэрэглээ болжээ. 2016 онд манай гараг дээр нийт 2.1 тэрбум ийм төрлийн төхөөрөмж байсан бол 2019 онд 2.6 тэрбум болж нэмэгдсэн байна. Харин 2017 оны байдлаар Монгол улсын 1.7 сая иргэн ухаалаг утас хэрэглэж байжээ. Хэрэв та ч гэсэн тэдгээр 1.7 сая иргэний нэг бол дараах асуудал тулгардаг эсвэл тулгарч байсан гэдэгт итгэлтэй байна. “Ухаалаг утас хэт халж, гацсанаас болоод ашиглах боломжгүй болох эсвэл унтрах”.

Ухаалаг утас гацаж, халж байгаад ерөнхийдөө хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, техникийн асуудал (муу батарей, гадны нөлөөтэй ямар нэг эвдрэл гэмтэл), хоёрдугаарт, системийн асуудал (найдваргүй эх сурвалжаас татсан апп, төрөл бүрийн вирус, хэт их хэрэглээ). Энэ удаагийн нийтлэлээр системээс үүдэлтэй гацалт, халалтыг хэрхэн шийдэхийг тайлбарлах болно.

ХЭТ ИХ ХЭРЭГЛЭЭ

Ухаалаг утас гацаж халах ихэнх шалтгаан нь хэт их хэрэглээ байдаг. Энгийнээр бол гар утасныхаа хүчин чадлаас хэтэрсэн апп ашиглах, тоглоом тоглох эсвэл хэт удаан хугацаагаар ашиглахад гар утас гацаж халдаг. Энэхүү халалтыг ихэнх хүмүүс тоолгүй өнгөрдөг нь гар утасны насжилтад муугаар нөлөөлдөг.

Сүүлийн үеийн аппуудыг ямар нэг асуудалгүйгээр ашиглая гэвэл дор хаяж 2GB шуурхай санах ой (RAM) болон 16GB багтаамжтай утас худалдан аваарай.

Шийдэл #1: Аппуудын Lite хувилбарыг ашиглах. Хэрэв та сүүлийн үеийн утас худалдан авах боломжгүй ч Фэйсбүүк, Мессенжер зэрэг аппыг гар утсаа халаахгүйгээр ашиглахыг хүсвэл эдгээр аппуудын “Lite version” буюу жижгэрүүлсэн хувилбарыг татаарай. Lite хувилбар нь хэмжээний хувьд тун жижиг бөгөөд хүчин чадал багатай утаснуудад зориулагдсан байдаг. Гэхдээ апп бүрд lite хувилбар байхгүй гэдгийг санаарай. Харин lite хувилбартай аппыг татахыг хүсвэл Google Play эсвэл App store дээрээ Facebook Lite, Messenger Lite зэргээр хайн татаж болно.  

Шийдэл #2. Хэрэгцээгүй апп, зураг, дүрс бичлэг зэргийг устгах. Мөн аппуудын cache-ыг ариглаж хэвшээрэй. Cache гэдэг нь энгийнээр тухайн аппын бий болгосон, ач холбогдол багатай файлууд юм. Фэйсбүүк, Инстаграм, Мессенжер зэрэг аппууд удаан хугацааны туршид асар их хэмжээний хэрэгцээгүй файлыг цуглуулан таны утасны багтаамжийг дүүргэж байдаг. Гар утасны багтаамж дүүрэх тусам гацах, халах нь ихэсдэг.

Android утсан дээр Clean Master, Files by Google зэрэг аппыг татан хэрэггүй файлуудыг хормын дотор устгаж болно. Харин iOS дээр тухайн аппыг устгаад ахин татахыг зөвлөе.

ВИРУС

Ялангуяа Андройд үйлдлийн системтэй Samsung, Huawei зэрэг брэндийн утаснууд вирустэх тохиолдол элбэг. Вирус утсанд халдах хэд хэдэн зам бий, тэдгээрээс хамгийн нийтлэг нь аппаар дамжих юм. Гаднаасаа хэдий зүгээр мэт харагддаг ч дотроо төрөл бүрийн вирус эсвэл хэрэглэгчийн утасны хэвийн ажиллагаанд нөлөөлөх үйлдэл хийдэг “хортой” аппууд маш олон. Ихэнх тохиолдолд хүүхдийн тоглоом, “launcher” гэх мэт төрлийн аппууд хортой апп байдаг. Жишээлбэл гар утасны процессорыг ашиглан биткойн тэргүүтэй криптовалют олборлодог хортой аппууд хүртэл бий. Ийм төрлийн аппууд хэрэглээгүй үед ч гэсэн утсыг тань ачаалуулж батарей болон хэвийн ажиллагаанд маш сөргөөр нөлөөлж байдаг.

Иймд өөрийн утсан дээр байгаа хэрэглэдэггүй, хөгжүүлэгч нь тодорхойгүй, сэжиг бүхий аппуудыг яг одоо устгахыг зөвлөе. Харин ирээдүйд ухаалаг утсаа вирустүүлэхгүйн тулд дараах хоёр зөвлөгөөг дагаарай.

Шийдэл #3: Апп, тоглоом зэргийг найдвартай эх сурвалжаас татах. Найдвартай эх сурвалж гэдэгт Play Store, App store зэрэг орно. Эдгээр апп татах боломжтой платформууд нь нийтэлж буй апп бүрээ сайтар шалгасан байдаг тул ихэнх тохиолдолд аюулгүй аппуудтай байдаг. Мөн аливаа аппыг татахдаа түүний үнэлгээ болон хэрэглэгчдийн сэтгэгдэл, дүгнэлтийг заавал уншиж байгаарай. Харин илүү найдвартай хамгаалах аргыг хүсэж байгаа бол дараагийн шийдлийг санал болгоё.

Шийдэл #4: Вирусны эсрэг апп татах. Avast Free Antivirus, Kaspersky Free, AVG AntiVirus Free зэрэг үнэ төлбөргүй аппуудыг татсанаар та өөрийн ухаалаг утсаа дан ганц аппаар дамжин орж ирдэг бус өөр олон төрлийн вирусээс хамгаалах боломжтой.

БУСАД

Дээр дурдагдсан шалтгаануудаас гадна хэд, хэдэн хүчин зүйлээс болж утас халдаг. Үүнд зузаан гэр, хэт халуун орчин зэрэг багтана.

Нийтэлсэн:

Д.Түшигт-Эрдэнэ

Gogo.mn сэтгүүлч

2019-05-27 17:04 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ