Хайлт хийх

“ИНВЕСКОР ББСБ” ХК анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлт, цан цохих ёслол боллоо

  2019-05-22
 
Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдэн хувьцаат компани болж буй, банк бус санхүүгийн салбарын тэргүүлэгч компани болох “Инвескор ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “Инвескор ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Анхболд, Гүйцэтгэх захирал Д.Баясгалан, “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг нар оролцож Монголын хөрөнгийн биржийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн арилжааг эхлүүлэн хүндэтгэлийн цанг цохилоо.

“Инвескор ББСБ” ХК нь нийт хувьцааныхаа 15 хувь буюу 10,759,188 ширхэг хувьцааг захиалгын бүртгэлийн аргаар нийтэд санал болгон, хөрөнгийн зах зээлээс 17.6-18.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Нийтэд санал болгох хувьцааны 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад 1,650-1,750 төгрөгөөр, 15 хувийг олон нийтэд 1,550-1,650 төгрөгөөр тус тус санал болгон арилжаална.

Энэхүү IPO нь Монголын хөрөнгийн биржийн түүхэн дэх хувийн хэвшлийн хамгийн том IPO болж буйгаараа онцлог бөгөөд тус компанийн андеррайтераар “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Инвескор Капитал ҮЦК” ХХК ажиллаж байна.

“Инвескор ББСБ” ХК-ийн ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА арга хэмжээ 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Лхагва гарагт 18:00 цагаас Шангри-ла зочид буудлын Ballroom танхимд болох тул хөрөнгө оруулагч та бүхнийг хүрэлцэн ирж ТҮҮХЭН IPO-нд оролцохыг урьж байна.

Бүртгүүлэх холбоос: http://bit.do/invescore-ipo

Мөн Та “ИНВЕСКОР ББСБ” ХК-ийн хөрөнгө оруулагч болохыг хүсвэл дараах зааврын дагуу анхдагч зах зээлийн арилжаанд оролцоно уу.

1. Үнэт цаасны данс нээлгэх

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудаас сонгон, үнэт цаасны дансаа нээлгэнэ.

2. Мөнгө байршуулах

Өөрийн үнэт цаасны дансанд хувьцаа худалдан авах мөнгөн хөрөнгийг дараах зааврын дагуу байршуулна.

Хүлээн авах банк

Арилжааны төлбөр тооцооны төв

Дансны нэр

Таны нэр /Овог бичихгүй/

Дансны дугаар

12 оронтой данс  /Брокероос авах/

Гүйлгээний дүн

Хувьцааны үнэ + Арилжааны шимтгэл

Гүйлгээний утга

Овог нэр, регистрийн дугаар

3. Захиалга өгөх

ТиДиБи Капитал ҮЦК эсвэл өөрийн сонгон үйлчлүүлж буй үнэт цаасны компанидаа хандан, тухайн үнэт цаасны компанийн хүлээн зөвшөөрсөн дараах хэлбэрүүдээр арилжаанд оролцох захиалгаа өгөх боломжтой.

  • Өөрийн биеэр үнэт цаасны компанид хандан захиалга өгөх
  • Утсаар захиалга өгөх
  • Онлайн үйлчилгээгээр зайнаас захиалга өгөх

4. Хувьцаа эзэмшигч болох

Санхүүгийн зохицуулах хорооноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргаснаар таны үнэт цаасны дансанд хувьцаа байршина.

2019-05-22 18:52 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  өчигдөр

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ