Хайлт хийх

NBA: Уорриорс 5 жил дараалан финалд шалгарлаа

  2019-05-21
 
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2018-2019 оны улирлын бүсийн аваргын төлөөх цуврал тоглолт эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Өнөө өглөө Өрнөд бүсийн аваргын төлөөх “Портлэнд трэйл Блэйзерс” – “Голден Стэйт Уорриорс” багуудын цувралын 4 дэх тоглолт болж, зочин багаар хүрэлцэн ирсэн “Уорриорс” нэмэлт цагт 119:117-ын харьцаатай хожлоо. Ингэснээр тэд цувралд 4:0-ээр илүүрхэж, 5 дахь жилдээ дараалан NBA-ийн аваргын төлөө тоглохоор болж байна. Хамгийн сүүлд “Бостон Селтикс” домогт Билл Расселын эрин үед дээрх амжилтыг үзүүлж байж.

“Голден Стэйт”-ийн гол тоглогчид болох Кевин Дюрант (хөлийн булчин), Андре Игуодала (хөлийн булчин), ДеМаркус Казинс (гуяны булчин) нар бүсийн шигшээ цуврал тоглолтуудад оролцоогүй ч Стэфэн Көрри, Клэй Томпсон, Дрэймонд Грийн нар үүргээ хангалттай биелүүллээ. Харин “Портлэнд”-ийн лидер Дамиан Лиллард бага зэрэг хавирганы гэмтэлтэй байгаа бөгөөд цувралын эхний 3 тоглолтод 46 довтолж, 15-ыг нь л оновчтой болгосон. Тэрбээр өнөөдөр 24 довтолж, 28 оноо авсан байна.

Талбайн эздээс Си Жэй МкКоллум 30, төвийн тоглогч Майерс Леонард 30 оноо авсан ч бусад залуус хангалттай байсангүй. Харин зочдоос хоёр тоглогч трипл-дабль хийсэн бөгөөд Стэфэн Көрри 37 оноо, 13 самбар, 11 дамжуулалт, Дрэймонд Грийн 18 оноо, 14 самбар, 11 дамжуулалт өгсөн байна. Мөн Клэй Томпсон, Алфонзо МкКинни, Кевон Лүүни нар 10+ оноо авсан юм. Дорнод бүсийн шигшээ цувралд “Милоуки Бакс”, “Торонто Рэпторс”-ыг 2:1-ээр илүүрхэж байгаа бөгөөд 4 дэх тоглолт маргааш өглөө болно. Харин NBA-ийн финалын цуврал манай цагаар 5-р сарын 31-ний өглөө эхэлнэ.

А.Одбаяр

2019-05-21 15:50 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ