Хайлт хийх

ХБНГУ-ын өдөр тутмын хэвлэлд НордАрт 2019-д оролцож буй Монгол уран бүтээлчдийн тухай нийтлэл хэвлэжээ

  2019-05-29
 
2019 оны 06-р сарын 01-ний өдрөөс 10 сарын 13-ны хооронд ХБНГУ-ын Бюделсдорф хотод зохион байгуулагддаг НордАрт - Олон Улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд энэ жил манай улсаас 23 уран бүтээлчийн 50 гаруй бүтээлүүд тавигдахаар болоод байна. Монголын павильонд дэлгэгдэх бүтээлүүдийг тээвэр зуучлалын „Милитцер & Мюних“ концерн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос ХБНГУ-ын Бюделсдорф хот хүртэл хоёр долоо гаруй хоногийн хугацаанд тээвэрлэсэн байна.

Тус мужийн өдөр тутмын хэвлэлд манай уран бүтээлчдийн бүтээлүүдийг онцолсон нийтлэл хэвлэгдсэн байна. Үүнд Аюурзанын Очирболдын төмөр утсаар хэв гарган бүтээсэн „Дэгрээ“ нэртэй инстоляци баримал, Батмөнхийн Намууны „Араг“ бүтээл, уран бүтээлч Цэндийн Ган-Эрдэнийн „Аав“ тосон зургийн тухай бичжээ. Уран бүтээлч Ц.Ган-Эрдэнэ 3 хэсгээс бүрдэх нийт 4,8 метр тосон зургаа „Артист ин Резиденс“ урлаг, соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд хоёр долоо хоногийн дотор НордАртын урланд туурвиж дуусгажээ. ХБНГУ-ын талаас Монголын уран бүтээлчдийн бүтээлийг хариуцан ажиллаж байгаа ко-куратор Инга Ару түүний уран зургийг „Эх орныхоо үзэсгэлэнт байгалийг сонгодог уран зургийн аргаар чадварлаг урлаж харуулсан“ гэж дүгнэсэн юм.

Хилийн чанадад Монгол уран бүтээлчиддээ гүүр нь болж буй “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ-н мэргэжлийн чадварлаг баг хамт олон НордАрт үзэсгэлэнгийн Монголын павильоны ерөнхий зохион байгуулагч, хамтын ажиллагааны албан ёсны түншээр 5 дахь жилдээ амжилттай ажиллаж байна.

Зургийн тайлбарууд:

1. Уран бүтээлч Цэндийн Ган-Эрдэнэ „Артист ин Резидэнс“ урлаг соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд НордАртын урланд бүтээсэн „Аав“ тосон зургийнхаа өмнө

2. Монгол Улсын Соёлын Элч, Монгол Улсын павильоныг хариуцсан куратор Оюунжаргалын Оюунтуяа (зүүн гар талаас) болон НордАртын Ко-Куратор Инга Ару нар Бюделсдорфийн үзэсгэлэнгийн танхимд

3. Аюурзанын Очирболд төмөр утсаар хэв гарган бүтээсэн „Дэгрээ“ нэртэй баримлын инстоляци бүтээлийнхээ өмнө. (баруун гараас талаас) уран бүтээлч А.Очирболд, ноён Алманн, уран бүтээлч Ц.Ган-Эрдэнэ

4. Батмөнхийн Намуун “Араг” бүтээлээ хүлээн авсан нь

5. Шлесвиг- Нолштайн мужийн өдөр тутмын сонингийн нийтлэл

2019-05-29 11:50 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ