Хайлт хийх

ТОЙМ 2019: Энэ жилийн наадамд ТОРГОН ЖОЛООГОО ӨРГҮҮЛСЭН ХУРДАН ХҮЛГҮҮД

  2019-07-12
 
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам сайхан болж байна. 

Нийт дөрвөн өдрийн турш 6 насны морьд уралдаж, дүрмийн дагуу эрлийз монгол морьд тусдаа уралдах юм. Эрлийз морьдын уралдаан маргааш болно. 

Энэ жил газар газрын 1187 хурдан хүлэг Төрийн наадамд тоосоо өргөлөө. Тодруулбал, 

  • Хязаалан - 298 бүртгүүлснээс 184,
  • Шүдлэн - 350 бүртгүүлж, 236,
  • Азарга - 228 бүртгүүлснээс 163,
  • Их нас - 365 бүртгүүлснээс 272,
  • Соёолон – 247 бүртгүүлснээс 155,
  • Даага - 284 бүртгүүлснээс 177 нь тус тус уралдсан юм.

Энэ жилийн цаг агаар, малын тарга тэвээргийн байдлаас

  • Даага 11
  • Шүдлэн 15
  • Хязаалан 17
  • Азарга, Соёолон 22
  • Их нас 25 км зайд тус тус уралдав.

Ингээд торгон жолооогоо өргүүлэн, уясан эзэн, унаач хүүхдээ баярлуулсан түрүү магнай бүрийг танилцуулъя.

ХЯЗААЛАН: ХӨВСГӨЛ АЙМГИЙН УУГУУЛ Д.ДАЯНДЭМИДИЙН ХОНГОР ҮРЭЭ ТҮРҮҮ МАГНАЙ БОЛЛОО

Хүй долоон худагт хязаалан болон шүдлэн насны морьдын уралдаан 9-нд болсон. Газар газрын 298 хурдан хязаалан төрийн наадамд тоосоо өргөхөөр бүртгүүлж, 184 нь гарааны зурхайгаас хөдөлсөн юм.Хязаалан насны хурдан морьд энэ жил 17 км-т шандсаа сорьсон юм.

  • Хөвсгөл аймгийн уугуул Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүү магнай боллоо
  • Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнбатын зээрд аман хүзүү
  • Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн айргийн гуравт
  • Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн Т.Цогбадрахын цавьдар айргийн дөрөвт,
  • Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр айргийн тавд тус тус орлоо. 

ШҮДЛЭН: ТӨВ АЙМГИЙН ХАРЬЯАТ Г.ГАНБАЯРЫН ХАР ҮРЭЭ ТОРГОН ЖОЛООГОО ӨРГҮҮЛЛЭЭ

Шүдлэн насны хурдан морины уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул "Монмасло" ХХК-ийн уяач Ганзоригийн Ганбаярын хар үрээ торгон жолоогоо өргүүллээ. Хар үрээг 29 дугаартай 11 настай Ууганбаярын Тэнүүн унаж, хурдлуулжээ. 

  • Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хар үрээг 717 дугаартай 10 настай Буян-Оршихын Энхбаяр,
  • айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Гончигийн Баттулгын зээрд халзан үрээ хурдаллаа. Зээрд үрээг 509 дугаартай 13 настай Цэрэнжамцын Батбаяр унажээ. 
  • айргийн дөрөвт Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Балдоржийн Баярдоржийн хар үрээ хурдаллаа. Хар үрээг 301 дугаартай найман Баттогтохын Мөнх-Очир унажээ,
  • айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уяач Очирбатын Амгаланбаатарын хээр алаг үрээ хурдаллаа. Хээр алаг үрээг 282 дугаартай 12 настай Далайн Мөнхтэмүүжин унаж тус тус хурдалжээ.

Шүдлэн насны морьдын уралдаанд 350 үрээ бүртгүүлж, 236 нь гарааны зурхайгаас хөдөлсөн юм.

Шүдлэнгийн уралдааны үеэр, барианы зурхайд орохын өмнө нэг хүүхэд мориноосоо уналаа. 

АЗАРГА: ДОРНОД АЙМГИЙН УУГУУЛ О.БАТБИЛЭГИЙН ЗЭЭРД ХАЛЗАН ТҮРҮҮЛЭВ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд халзантүрүүллээ. Энэ азарга өнгөрсөн жилийн Төрийн наадамд аман хүзүүнд давхисан хурдан азарга юм байна. Зээрд халзанг 519 дугаартай 10 настай Мөнхзулын Түшиг унаж уралджээ.

Аман хүзүүнд Баянхонгор аймгийн Бууцаган сумын уугуул аймгийн алдарт уяач Нямын Баттөрийн сартай хонгор хурдаллаа. Сартай хонгорыг 881 дугаартай 13 настай Батсайхан Хатансайхан унаж хурдаллаа.

Айргийн гуравт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Пүрэвбаатарын Мөнхтулгын бор хурдалсан бөгөөд 443 дугаартай 11 настай Цэрэндагвын Болор-Эрдэнэ унажээ.

Айргийн дөрөвт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн алдарт уяач Доржийн Эрдэнэбатын мөлөн хулыг 340 дугаартай 13 настай Энхтуулын Итгэлт хүү хурдлууллаа.

Айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хар азарга тус тус хурдаллаа. Хар азаргыг 15 настай Төмөрчөдөрийн Төрболд төрийн наадамд айрагдууллааа.

Азарга насанд 228 азарга бүртгүүлснээс 163 нь гарааны зурхайгаас хөдөлсөн юм.

ИХ НАС: ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН УУГУУЛ, ТОД МАНЛАЙ УЯАЧ Т.ГАЛБАДРАХЫН БОР ХУРДАЛЛАА

Бор морийг 209 дугаартай 9 настай Пүрэвсүрэнгийн Пүрэвбат унаж уралдлаа.Нийслэлийн уяач М.Алтан-Очир энэ морийг уяжээ. Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уяач, аймгийн алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар морь хурдаллаа. Энэ морийг 307 дугаартай 8 настай Буянтогтохын Батсүлд унаж, хурдлуулжээ.

Айргийн гуравт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, “Эрдэнэт” ТӨҮГ-ын захирал, Монгол Улсын алдарт уяач Хоохорын Бадамсүрэнгийн элбэг хээр хурдаллаа. Элбэг хээрийг 519 дугаартай 10 настай Мөнгөнзулын Түшиг хүү унажээ.

Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн алдарт уяач Нямаын Баттөмөрийн хар морь хурдаллаа. Хар морийг 881 дугаартай 11 настай Наранцэцэгийг Билгүүнманлай унаж хурдлууллаа.

Айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хурдан зээрд орлоо. 101 дугаартай 10 настай Энхболдын Даваабаатар унаж хурдлууллаа. Энэ зээрд морь соёолон насандаа төрийн их наадамд түрүүлж байсан хурдан ажнай юм. 

Энэ жил нийт 365 ажнай бүртгүүлснээс 272 нь гарааны зурхай руу хөдөлжээ. 

СОЁОЛОН: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХАРЬЯАТ Д.ОЧИРСҮРЭНГИЙН ЗЭЭРД ТОРГОН ЖОЛООГОО ӨРГҮҮЛЛЭЭ

хурдан соёолонгийн уралдаанд газар газрын 247 хүлэг шандасаа сорихоор бүртгүүлсэн.

Бүртгүүлсэн соёолонгуудаас 190 нь гарааны зурхай руу хөдөлжээ. 40 гаруй соёолон шүдэлгээн дээр хасагдсан талаар мэдээллээ. Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд газар газрын 155 хүлэг шандсаа сорилоо. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, нийслэлийн харьяат Дагвасамбуугийн Очирсүрэн зээрд Төрийн наадамд торгон жолоогоо өргүүллээ. Зээрд үрээг 120 дугаартай, 12 настай Отгонбаярын Өсөхбаяр хүү унаж, хурдлууллаа.

Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач, Сэрээтэрийн Баярсайханы бор халиун хурдаллаа. Энэ үрээг 210 дугаартай, 9 настай Пүрэвсүрэнгийн Пүрэвбат хүү унажээ.

Айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уяач Чинбатын Махбалын хүрэн үрээ хурдалсан бөгөөд 345 дугаартай, 11 настай Наранбаатарын Отгонболд унаж хурдлууллаа. Айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын харьяат Сандагийн Нямжавын сартай хээр хурдалсан байна. Сартай хээрийг 109 дугаартай, 9 настай Базаррагчаагийн Бат-Оргил хүү унажээ.

Айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Цогт-Очирын Дамдинядамын цоохор тус тус хурдаллаа. Цоохор үрээг 808 дугаартай Баттөрийн Төрболд унаж хурдлуулжээ.

Хамгийн олон үзэгчийн шимтэн сонирхдог хурдан соёолонгийн уралдах зай 22 км. Бүртгүүлсэн соёолонгуудаас 155 нь гарааны зурхай руу хөдөлжээ. 40 гаруй соёолон шүдэлгээн дээр хасагдсан талаар мэдээллээ.  

ДААГА: СҮХБААТАР АЙМГИЙН ХАРЬЯАТ Г.ЧИНЗОРИГИЙН ХАЛТАР ТҮРҮҮЛЛЭЭ

Улсын их баяр наадмаар хамгийн сүлд хурдан дааганы уралдаан болдог уламжлалтай.  

Дааганы түрүү магнайд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын аймгийн алдарт уяач Гончигийн Чинзоригийн халтар даага орлоо. Халтар даагыг 545 дугаартай, 10 настай Одончимэгийн Баяржавхлан хүү унаж хурдлууллаа. Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хурдан халиун хурдаллаа. Халиун даагыг 300 дугаартай, 9 настай Баттөрийн Төрболд хүү унажээ. 

Айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат, аймгийн алдарт уяач Сүхбаатарын Батмөнхийн хээр даага давхилаа. Хээр даагыг 19 дугаартай, 13 настай Батсайханы Хатансайхан унажээ. 

Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Жаргалтулгын Эрдэнэбатын хүрэн халзан даага хурдаллаа. Хүрэн халзан даагыг 57 дугаартай 12 настай Баярцэцэгийн Мягмарцэрэн унаж хурдалжээ. 

Айргийн тавд Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хул даага хурдалсан. Хул даагыг 717 дугаартай, 9 настай Буян-Оршихын Энхбаяр хүү унасан байна. 

Энэ жилийн хурдан дааганы уралдаанд 284 даага бүртгүүлснээс 177 нь гараанаас гарч уралдлаа. 

УНААЧ ХҮҮ БАЯРБАТ ОЛНЫ ХАЙРЫГ ХҮЛЭЭВ      

Энэ сарын 10-нд шүдлэн насны морьд барианд дөхөх үед бусдаасаа хол тасархай түрүүлсэн зээрд халзан үрээ баруун тийш хадуурч бүдрэн унасан юм. Гэвч унаач хүү, хурдан үрээ шандас заан босож, гүйцэгдсэн морьдыг дайран айргийн гурваар хурдалсан. Унаач 13 настай Ц.Баярбат "Бариа дөхөх үед уяа руу ханарахаар нь татсан чинь бүдэрчихлээ. Үрээ маань дандаа л үзүүр дээр ханараад байдаг юм. Энэ морио жил гаруй унаж байна. Дахиад уралдана. Би дөрөв дэх жилдээ хурдан морь унаж байна" гэсэн юм. Түүнээс гэмтсэн үү, түрүү байранд орох боломжоо алдсанд харамсаж байгаа эсэхийг нь асуухад  “Гайгүй ээ, дахиад уралдаан байна” хэмээн хэвлүүхэн хариулсан нь наадамчин олны хайр хүндэтгэлийг хүлээсэн юм.
 
Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-07-12 16:37 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан азарга түрүүллээ

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1035 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ