Хайлт хийх

Швед 2025 онд утаат тамхигүй улс болоход нэг алхам ойртлоо

  2019-07-03
 
Скандинавын орнуудын нэг болох Швед олон нийтийн газар тамхи татахтай холбоотой шинэ хуулийг долдугаар сарын 1-ны өдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Тус улсын эрх баригчид 2005 онд шөнийн цэнгээний газар болон ресторанд тамхи татахыг хориглож байсан.

Харин шинэ хуульд зааснаар хүүхдийн тоглоомын талбай, галт тэрэгний буудал, ресторан болон шөнийн цэнгээний газрын үүдэнд тамхи асаахыг хориглосон байна. Энэхүү хориг нь зөвхөн утаат тамхинд хамаарахаас гадна цахилгаан тамхинд ч мөн хамаарах ажээ.

Европын Холбооны статистик мэдээллээс харахад Шведэд иргэдийн тамхины хэрэглээ бусад улстай харьцуулахад хамгийн бага үзүүлэлттэй байна. Энэ нь Ерөнхий сайд Стефан Лёвен 2025 он гэхэд утаат тамхигүй болох зорилт тавьж, олон арга хэмжээ авсны үр дүн юм.

Ингээд Швед улс 2025 онд утаат тамхигүй улс болоход нэг алхам ойртлоо. Энэхүү шинэ хууль тамхинаас болж амиа алдаж байгаа хүмүүсийн тоог бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулах талаар тус улсын эрүүл мэндийн газрын эрх баригчид мэдээллээ.

Эх сурвалж: Deutsche Welle

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-07-03 12:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 940 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ