Хайлт хийх

Х.Бадамгэрэл: Бусдаас алдаагаа хайсан бол өнөөдөр би зорьсондоо хүрэхгүй байсан

“Дарах тусам гялалзах боломж хүн бүрт байдаг…” Энэ үг түүний  мөн чанар, амжилтын шалтгааныг илэрхийлэх мэт. “Андра” загварын агентлагийн захирал, топ Х.Бадамгэрэлтэй ярилцлаа.

Төрөөд удаагүй “Гоёл”-ын тайзнаа алхсан нь олон ээжид урам зориг өгсөн болов уу

“…Өвлийн тэсгим хүйтэнд шилэн оймстой гүйсэн бүсгүйн тэсвэр тэвчээр “Гоёл”-ын тайзнаас топ авахад хүргэсэн…” гээд л цахим хуудаснаа бичсэн байсан. Нялх биетэй хэрнээ өөрийгөө үл хайрлан зүтгэх нь мэргэжилдээ дурласных уу, эсвэл “Гоёл”-ын тайзнаас нэр олох нь загвар өмсөгчдийн хувьд хамгаас чухал юм уу?

Хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүн гоо сайхнаа алддаг юм шиг хүмүүс ойлгодог. Гэтэл амаржсаны дараах эмэгтэй хүний биеийн галбир засаж болдог зүйл. Өөрөөр хэлбэл таргалсан, арьс унжсан байдал нь түр зуурынх бөгөөд өмнөхөөсөө ч үзэсгэлэнтэй харагдах боломжтой. Сайтар гам барьж, биеэ хөгжүүлэхэд л болно. Ээжийн минь хэлдгээр эмэгтэй хүн үргэлж гоо сайхнаа хадгалах хэрэгтэй. Тэгэхээр эмэгтэй хүн хүүхэд гаргачихсан юм чинь “одоо өнгөрсөн” гэх сэтгэлгээгээр явж яасан ч болохгүй. Бүхий л боломжоороо өөртөө анхаарал тавьж, арчаатай байх ёстой. Ээж минь эмэгтэй хүн ямар ч тохиолдолд өөрийгөө хаяж болохгүй шүү гэж захидаг. Яаж ч зүдэрч хэцүү байсан уруулаа буд, үсээ самна гэж сургана. Завгүй хүнд ч өөрийгөө тольдох хором олдоно гэж хүмүүжүүлсэн. Би бас тэр л жишгээр хүүхдүүдээ хүмүүжүүлнэ гэж боддог. Шавь нараа ч  энэ л зарчмаар сургадаг.

Тэгвэл төрөөд удаагүй хэрнээ өвлийн хүйтэнд шилэн оймстой явсан нь оргүй болж байна уу?

Миний хувьд төрснийхөө дараа өвлийн хүйтэнд шилэн оймстой явсан түүх байхгүй. Харин “Гоёл”-ын тайзны ард гам бариад том зузаан халаадтай явж байсан. Мэдээж төрөөд удаагүй юм чинь гам алдахгүйг хичээнэ шүү дээ. “Гоёл”-ын тайзнаа алхсан нь над шиг олон ээжид урам зориг өгсөн байгаасай гэж бодсон. Ер нь заавал тайзан дээр алхана гэдэгтээ бус хүн дуртай ажлаа хийхийн тулд өөрөөсөө ямар их тэвчээр шаарддагийг л харуулахыг хүссэн юм. Нөгөөтэйгүүр миний хүсэл зорилго, ажлын онцлог байлгүй л яах вэ.

Топ модель гэх алдар таны хувьд хэчнээн жилийн хөдөлмөр байв?

Загварын ертөнцтэй холбогдоод 11 жил болжээ. Жилээр үнэлэгдэх эсэх нь хүмүүсийн л асуудал. Миний хувьд загварын тайз бол амьдралын минь бас нэгэн таашаал, утга учир. Энэ хугацаанд олон удаа хасагдаж, хойш тавигдаж үзсэн. Их цаг хугацаа, хүч энергиэ зарцуулсан загварын ертөнцөд өөрийн байр сууриа олох зорилго надад байсан. Хүн зорилготой байвал заавал хүрдэг. Мэдээж зорьсондоо хүрэхийн тулд энэ хугацаанд надаас золиос гарсан. Гэхдээ түүнээс илүүтэйгээр би их зүйлийг сурч бас үүнээс өөрийн гэсэн үнэт зүйлсийг бүтээсэн байхгүй юу. Ядаж л өөрийгөө зөв илэрхийлдэг болсон.

Загварын ертөнцийн оргил болох топоос цааш карьер гэвэл?

Байгаа. Энэ бол залуу насны ажил. Загварын тайзтай зуун хувь амьдралаа холбоогүй. Үр хүүхэд, хань ижилтэй болчихлоо. Өнөөдөр аль аль талаа орхигдуулаагүй л явна. Ер нь цаашдаа ч чадна, хичээх болно. Тэгэхээр миний карьер бол шат ахисан, өөр салбаруудад хүч үзэх... Боловсролын салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгож олон залуусыг соён гэгээрүүлэх үйлсэд ханцуй шамлан орно. Энэ зорилгодоо заавал хүрнэ. Өөрөө ч суралцсаар байх болно.

Нуруулаг, цэх алхдаг болохоор бид хүний нүдэнд илүүтэй өртдөг байх. Гэтэл бусадтай л адил хүн шүү дээ

“Гоёл”-ыг тойрсон явган яриа их байдаг. Тэнд шударга шүүлт болдог уу?

Монголын дизайнеруудын холбоо үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацааг өнгөрөөсөн байна. 2001 оноос эхлэн “Гоёл” наадмаас топ модель гэх цолыг олгож эхэлжээ. Энэ цолыг өгснөөр загварынхныг идэвхжүүлж зөв өрсөлдөөнийг бий болгосон. Тэгэхээр яах аргагүй цензурын хувьд цензур. Үүнтэй санал нийлдэггүй загварын салбарынхан ч байдаг. Заавал ч хүлээн зөвшөөрөх албатай биш л дээ. Анзаарвал тэндээс л топ авсан хүнийг топ модель гэж хүлээн зөвшөөрдөг шүү дээ. 28 жил тогтносон байна. Хамгийн анх Э.Одгэрэл, Д.Болормаа эгч нар энэ цолыг хүртэж өнөөдөр олон түмэн хүлээн зөвшөөрсөн байна. Энэ хүмүүсийг мэддэггүй, хүндэлдэггүй хүн байдаггүй. Ялангуяа загварынхан тэднээсээ суралцаж үгийг нь  сонсдог. 

Амжилт гаргаж буй загвар өмсөгчдийг буруу замаар дээш гардаг гэх нь бий. Тодруулбал баян хүнээс санхүүжилт авдаг ч юм уу.

Өнгөрсөн жилийн наадам зохион байгуулагчид энэ ойлголтыг туйлширсан зүйл гэдгийг харуулахыг бас хүссэн болов уу. Тэрхүү “Гоёл” наадмаас топ модель гэх цолыг авахдаа би маш их урамшсан. Миний хань тайзан дээр баяр хүргэж цэцэг гардуулж намайг тэврэн үнсэж байлаа. Ер нь энэ бүхнээрээ л хүмүүсийн дунд байдаг өрөөсгөл, туйлширсан  ойлголтыг тодорхой хэмжээгээр халсан болов уу. Би гэр бүлтэй гэдгээрээ бахархдаг. Гэр бүлийн амьдралыг бий болгоно гэдэг амьдралын арга ухаанаас суралцаж буй хэрэг. Топ моделиудаас гэр бүлтэй хүмүүс цөөнгүй л бий. Манайхан ихэвчлэн сөрөг талыг нь хардаг. Ганц нэг хүний сонгосон сонголтыг шүүх эрх хэнд ч байхгүй. Би загвар өмсөгчдөө өмөөрдөг. Яагаад гэвэл ямар ч үйлдэл гаргасан ч бай энэ нь тухайн хувь хүний л сонголт. Шинэ залуу загвар өмсөгчдийн хувьд энэ асуудалд нухацтай хандах ёстой, өөрийн гэсэн үзэл бодол, эцэг эхийн зөв төлөвшил нэн чухал.

Загвар өмсөгчид энгэр сул гэх ойлголт юунаас үүдэлтэй юм бол оо?

Уулын мод урттай богинотой гэдэг шиг аливаа салбарт зөв буруу сайн муу хүмүүс үргэлж л байдаг. Энэ бол тухайн хүний ухамсартай шууд холбоотой асуудал. Зарим ухамсаргүй хүмүүсийн болчимгүй үйлдлээс болж тийм яриа үүссэн байх. 

Ер нь загвар өмсөгч ч гэлтгүй хүн бүр л эргэн тойрноосоо үлгэр дуурайлал авч байгаа учраас олон нийтийн газар биеэ буруу авч явж мэдээж болохгүй. Олны нүдэн дээр бид амьдарч байдаг болохоор улам л биеэ цэгнэж, бодолтой үг үйлдэлтэй байх хэрэгтэй болдог. Жишээ нь, хэн нэгэн хүн хаалга алдалж зогсох нь нийтэд тийм ч ноцтой үзэгдэл бус. Харин загвар өмсөгч эсвэл олны хараанд байдаг хэн нэгэн хаалга алдалбал мэдээж илүү шүүмжлэлтэй ханддаг. Тэгэхээр хэн хийж байна гэдгээс шалтгаалдаг юм шиг.

Зарим загварын багш моделиудаа ашиглан бизнес хийдэг гэх нь бий…

Энэ бол багш гэхээсээ тухайн загвар өмсөгчдийн өөрийнх нь л сонирхлоос шалтгаалдаг зүйл байх. Миний хувьд багш хүний үүднээс шавь нартаа үргэлж зөв үлгэр дууриалал нь байж,  амьдалдаа хийх сонголтонд нь зөв чиглүүлэхийг хичээдэг.

Төрийн айлчлалуудад топууд явж харагддаг. Ямар учиртайг нь хүмүүс гайхдаг…

Гадаад төрийн айлчлалд топууд оролцож байсныг би мэдэхгүй юм байна. Харин дотоод дахь дээд хэмжээний төрийн айлчлалуудад улс орны нүүр царай гэдэг утгаар нь албан ёсоор уригдаж оролцох тохиолдол бий. Тиймээс үүнийг явцуу хүрээнд ойлгох нь учир дутагдалтай.

Кинонд загварын ертөнцийн амьдралыг шударга бус өрсөлдөөнтэйгөөр харуулдаг. Харин Монголд?

Монголд тийм үзэгдэл байхгүй ээ. Монголчууд азаар хорчин биш. Ухамсар, соёл уламжлалаа дагаад хүнд хортой зүйл хийх нь харьцангуй гайгүй. Бусад салбарыг бол мэдэхгүй. Харин хэл ам их бий. Амжилтад хүрэхийг зорьж буй, эсвэл хүрсэн хүмүүсийг дагадаг л зүйл шүү дээ.

Хүн бүхэнд давуу тал, гайхалтай хүсэл тэмүүлэл, өөрөөрөө бахархах орон зай байдаг. Тэрийгээ л олоод харчих

Олонд танигдаж эхлэхээр алдаа гаргах эрхгүй болдог байх. Тийм үү?

Ер нь бол тийм ш дээ. Би янз янзын л салбарын хүмүүстэй харилцаж хамтран ажиллаж үзсэн. “Та нартай ярилцаж үзэхээр өөр ертөнцтэй, харагдаж байгаагаасаа ондоо юм” гэдэг. Хүн гэж харахаас илүүтэй шүүмжлэх байр сууринаас харна. Ээж болохоосоо өмнө би одоогоос өөр үзэл бодолтой байж л дээ. Бүхий л цаг үед цэмбэгнэж гоё байх ёстой л гэж боддог байж. Харин ээж болоод хүүхдээ тэврээд явж байхдаа заавал гадсан өсгийтэй гутал өмсөх шаардлага байна уу гэж боддог болсон. Хаана хэрхэн хувцаслах ялгаа салгаагаа их бодолцдог болдог юм байна.

Биеэ тоож байв уу?

Тийм үе ирдэг юм билээ. Харин тухайн үед хаашаа чиглүүлэх үү гэдгээ хүн өөрөө сонгодог. Сонголтоо зөв хийчихвэл хүмүүст хүндлэгдэж эхэлнэ. Нэр төртэй болсон бол түүнийгээ даах ухамсартай л байх ёстой. Миний хувьд биеэ тоох асуудалд  шүүмжлэлтэй ханддаг. 

Тэгвэл бусдыг шүүмжлэгч, өөлөгчдийн талаар ямар бодолтой явдаг вэ?

Ер нь бусдыг эвгүйгээр шүүмжилж гомдоож яах юм. Хамгийн гол нь өөрт ямар ашигтай вэ. Магад маш их таашаалыг авч мэднэ. Зарим хүнд компьютерын араас хүн доромжилж суух нь сайхан санагддаг байж магад. Тэр хэмжээгээр тухайн хүний толгойд юу байгаа нь харагдана. Ингэлээ гээд өөрт л бухимдал үүсдэг байхгүй юу. Харин намайг юу ч гэж бичсэн огтхон ч эмзэглэхээ байсан. Ямар ч тэнэг хүн аливаа шүүмжлэлийг хэлж чадна. Харин бүтээлч шүүмж гэдэг  бол огт өөр зүйл.

Анх эмзэглэдэг байсан биз?

Тэгэлгүй яах вэ. Мисс болсны дараахан бол эмзэглэдэг байлаа. Тэгээд сүүлдээ таньж мэдэхгүй миний хувьд чухал биш хүний шүүмжлэлд эмзэглэх ёстой юу гэж боддог бодсон.

Өө хайдаг хүмүүст хандаж хэлэх үг?

Хүн бүхэнд давуу тал, гайхалтай хүсэл тэмүүлэл, өөрөөрөө бахархах орон зай байгаа. Тэрийгээ л олоод харчих. Тэгсэн тохиолдолд хүн муйхраар шүүмжилж доромжлохоо больчихно. Шүүмжлэхдээ болгоомжтой ханддаг болно. Бусдын лааг унтраасан ч чиний урдах лаа хэзээ ч тодрохгүй гэдэг байх аа. Энэ бол бид хоёрын ярианы цөм байхгүй юу.

Нэг удаагийнх алдаа биш. Хоёр дахь нь оноотойгоо тэнцүү байж болно. Харин гурав дахиа алдаж болохгүй

Өөртөө итгэлгүй хүмүүс л бусдыг илүү их шүүмжилдэг юм биш үү?

Тэгвэл өөртөө итгэлтэй болох арга замыг л хайх хэрэгтэй. Манай залуучууд хааяа их залхуу. Юмнаас хойш сууж аливаа ажлыг барьж авахаас зайлсхийдэг. Алдаж үз л дээ. Эхний үед бүдэрсэн бол алдахгүйн тулд юу хийх ёстойгоо боддог болно. Толгой ажиллаж байна гэдэг нь хийж буй ажилдаа үр бүтээл авчирна гэсэн үг. Би хүмүүст алдаанаасаа бүү ай гэж хэлмээр байна. Нэг удаагийнх алдаа биш. Хоёр дахь нь оноотойгоо тэнцүү байж болно. Харин гурав дахиа алдаж болохгүй. Күнзийн ийм ишлэл байдаг. Төгс хүн гэж байхгүй болохоор хүн алдаа хийж болно. Энэ нь тийм ч аймшигтай зүйл биш. Харин засахгүй түүнийгээ ахин дахин давтах нь өөрийгөө мөхөл рүүгээ түлхэж буй хэрэг гэж...

Хэр баргийн доромжлол, шүүмжлэлийг тоохгүй байна гэхээр загварын ертөнц их хат суулгадаг юм шиг санагдлаа…

Би дунд сургуульдаа даруухан, хичээлдээ сайн байх ёстой гэсэн гол үзэл баримтлалтай охин байлаа. Бас нуруугаараа үеийнхнээсээ их намхан байсан. Тавдугаар анги хүртлээ доороосоо гуравт зогсоно. Зургаадугаар ангиасаа огцом өсөж эхэлсэн. Энэ үед олон хүний араншинг давж гарсан болов уу гэж боддог. Өөрийгөө хамгаалж, зөв илэрхийлж чадахгүй бол бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй юм байна гэдгийг ойлгосон. Нийгэмд зөвшөөрөгдөх нь миний хандлага, өөртөө итгэлтэй байдлаас шууд хамаарч байсан юм билээ. Загварын ертөнц намайг их өөрчилсөн. 12 жилийн өмнөх Х.Бадамгэрэл өөртэй чинь үг солихоос зүрхшээн зугтаах тийм л хүүхэд. Цаг хугацааны явцад олон зүйл дээр буруутаж, олон удаа шүүмжлүүлж, олон зүйлд “анигдаж” үзсэний дүнд өнөөдрийн “би”-г олжээ.

Тэгвэл загварын тайзан дээр тэнцээгүй үе бий юу?

Байлгүй яах вэ. 2005 онд "Үнсгэлжин" наадмын эхний шалгаруулалт, 2006 онд “Гоёл” наадмын шалгаруулалтаас хасагдаж байлаа. Тэр үеийг бодохоор надад ямар амттай байдаг гээч. Харин шантраагүй учраас ирэх жил нь тэнцэж байлаа. Магад тухайн үед өөрөөсөө бус бусдаас алдаагаа хайсан бол өнөөдөр би зорьсондоо хүрэхгүй байсан байх. Хүн яагаад бусдаас "үгүй" гэдэг үг сонсож болохгүй гэж. “Чи тэнцсэнгүй, хангалтгүй байна, муу байна” гэж сонсож болно шүү дээ. “Хангалттай” гэдэг үгийг сонсохын тулд гутрах бус зүтгэх ёстой биз дээ.

Шүүмжлэлийг хэр хүлээн авдгаар нь хүнийг хоёр хувааж болох юм. Нэг хэсэг нь шүүмжлэлд ирлэгдэж байдаг бол үлдсэн хэсэг нь гунддаг. Таны хувьд эхний ангилалд нь багтах уу?

Тийм ээ. Дарах тусам гялалзах боломж хүн бүрт байдаг. Аливаа зүйлийг олон талаас нь харах чухал юм шиг ээ. Урагшаа хараад болохгүй бол баруун тийш, бүр амжилтгүй бол  зүүн тийш гэх мэт сонголттой байдаг ч юм уу. Өөдрөг үзэл гэдэг нь энэ байх. Болгоё гэсэн хүсэл тэмүүлэлтэй л бол чадна. Чадахгүй гэж шантарвал байрандаа үлдэхээс өөр аргагүй. Гэтэл чи ирээдүйд амжилт гаргах байсан бол яах вэ… Маш олон охин надтай загварын агентлагт сурч байсан. Гэтэл гарын таван хуруунд багтах тоотой хэд нь л загвартаа үнэнч үлджээ.  

Хэрэв тэр үед няцсан бол…

Өнөөдөр би хангалттай өөрийгөө илэрхийлж чадах байсан уу, эргэлзээтэй… Юм яаж ч эргэж болно. Магад ширээний ард сууж тийм ч их хүсээгүй зүйлээ хийдэг хүн болох байсан болов уу. Аав, ээж, өвөөгөөсөө сурсан нэг зарчим бол аливааг тал талаас нь оролдоод үзэх сэтгэлгээ гэж боддог юм. Нөгөө талаас олон хүний “Чи чадахгүй” гэдэг үгэнд ирлэгдсэн болохоор өнөөдөр өчигдрийнхөөсөө амжилттай яваа байх. Хүн өөрчлөлтөөс айх хэрэггүй.

Хамгийн хэцүү үед дэргэд байсан хүн жаргалтай үед минь хамт байх эрхтэй

Амьдралд хүссэнээ байнга авсаар ирсэн үү?

Мэдээж аваагүй зүйл байна. Гэсэн ч ахин оролдоод үзнэ гэж боддог. Зарим зүйл дээр ханана гэж байдаг. За үүнийг энэ түвшинд хийчихвэл боллоо гэдэг ч юм уу. Нөгөөтэйгүүр өөр талаас нь оролдсон бол хийчих байсан даа гэх бодол эзэмдэнэ. Би өөрийн сэтгэл зүйдээ төвөг учруулахгүй, аливааг эерэг байдлаар асуудлыг хүлээн авахыг хичээдэг. Ерөөсөө хүндрүүлье гэж боддоггүй. Магад тэр зан чанарын ачаар ухраагүй байж болно.

Сүүлд юунд шантрав?

Жирэмсэн байхдаа нэгэн үе үнэхээр шантарсан. Хүмүүсийн надад хандах хандлага өөрчлөгдөж эхэлсэн. Хамтдаа зүтгэж, үнэнч гэж итгэдэг байсан хүмүүс маань нүүр буруулсан. Тэр үед шантарсан ч ухраагүй юм байна. Ухарсан бол “Андра модель” агентлаг байгуулагдахгүй байсан.

Амьдралд өгсөх, уруудах тэр өөрчлөлтөд дэргэдэх хүмүүсээ таних боломж илүү бүрддэг юм шиг…

Яг үнэн. Их олон хүн танигдсан. Харин ч таньж авсандаа баяртай байдаг. Намайг хөл хүндтэй болмогц хүмүүс ахих боломжгүй болсон гэж эндүүрсэн байх. Магад тийм сэтгэгдэл бусдад төрүүлсэн нь миний буруу. Хамгийн хэцүү үед дэргэд байсан хүн жаргалтай үед минь хамт байх эрхтэй. Харин эсрэгээрээ бол жаргалтай үед ч хамт байх эрхгүй. Миний эргэн тойронд байгаа хүмүүс тэр цензурыг давчихсан, хүнд үед түшиж надад итгэсэн. Би тэднийхээ төлөө чадах бүхнээ хийнэ. Гэхдээ зөв гэж дүгнэсэн чадах зүйлээ.

Эмэгтэй хүнд шулмын шинж байдаг гэсэн. Харин танд?

Шулмын шинж байгаа. Байлгүй яах вэ. Цэвэр атаархал, зөв өрсөлдөөн, амбийц гээд шулмын шинжид орох араншин бий. Бурхан, чөтгөр нь хамтдаа л байдаг байлгүй дээ. Үр хүүхдийнхээ дэргэд бурханлаг, ажлын талбар дээр зөв өрсөлдөөн явуулдаг байж болно. Шулмын шинж гэхээр хорлох тухай бодож болохгүй.

Х.Бадамгэрэл ямар үед “унтрах” бол?

Үр хүүхэдгүй бол, тэдний итгэл байхгүй бол би унтрах байх. Үүн дээр эцэг, эхийн минь итгэл хамгаас чухал. Тэднийг баярлуулахаар өөрөө аз жаргалтай болдог. Хайртай хүмүүс маань итгэхгүй, үнэлэхээ боливол би унтарна. Харин тэдний минь “хайртай шүү” гэх ганцхан үг асааж болох юм. Хэдэн мянган хүний халуун дулаан үгнээс илүү миний үрийн ээжийгээ гэх сэтгэл надад урам зоригийг өгнө. Хүний амьдралын утга учир үр хүүхдийнхээ төлөө амьдрах…

Нэгэн биенийхээ нөгөө тал, толинд тусах тусгалаа олсон юм чинь азтай байлгүй яах вэ

Хүний амжилттай яваа нь дэргэдэх ханиас нь шалтгаална гэдэг?

Тийм шүү. Миний хувьд азтай, аз жаргалаа олсон гэж боддог. Түүнийхээ хажууд амар амгалан, аз жаргалыг мэдэрч, хүсэл зоригоо бадраадаг.

Заяаны ханьтайгаа учрах нь аз юм болов уу гэж боддог. Таны хувьд?

Нэгэн биенийхээ нөгөө тал, толинд тусах тусгалаа олсон юм чинь аз байлгүй яах вэ. Манай нөхөр “Чи миний толинд тусах тусгал шүү” гэдэг. Би нөхрийнхөө тэр их итгэл сэтгэлд дүйх гэж хичээдэг. Тэр хүний зорьдог, чаддаг, хийдэг бүхэнд хүрч хүндлэгдэх гэж чармайдаг. Тэгж гэмээнэ би тусгал нь болно.

Нөхрөө хэр харамладаг вэ?

Хайртай л болсон хойно харамлана аа. Гэхдээ тэр хүний зүрх минийх гэдгийг би мэддэг. Нөхрийнхөө сэтгэлийг өөрийнх байлгаж чадаж байгаа цагт элдэв зүйлд санаашрах шаардлагагүй.

Анх учрахдаа ямар байсан тийм л гүнжийг эр хүн насан туршдаа харахыг хүсдэг. Гэтэл цаг хугацааны явцад эмэгтэй хүн өөрийгөө гээж эхэлснээс эр нөхөр нь түүнээс уйдах шалтгаан болдог гэдэг…

Тийм тал бий. Эмэгтэй хүн гэртээ ч аятайхан харагдах ёстой. Нөхрийнхөө хайрыг татахын тулд  ямагт хичээх хэрэгтэй. Яагаад залхуурч, төвөгшөөнө гэж…

Хүүгийнхээ төрсөн өдрөөр сайн үйл хийхийг зорих болсон

Үнэхээр хайртай бол байгаагаар нь хайрлах ёстой гэдэг. Зарим хүн үүний эсрэг байр суурьтай байдаг…

Байгаагаар нь хайрлах ёстой. Гэхдээ байгаагаар нь хайрлах ёстой гээд өөрийнхөө сул талыг заавал харуулах шаардлагагүй. Чиний үс өрвийсөн байгаа бол хэн хөөрхөн гэж хэлэх юм. Бид чинь эрэгтэй хүнийг гоо сайхнаараа чимж, үр удмыг нь өсгөж, өөрийг нь хүндлэх бишрэх хүнийг бий болгох гэж ирсэн шүү дээ.

Хамгийн сүүлд ямар ном уншив?

Хатагтай Б.Дэлгэртуяагийн “Үүл бид хоёр” гэдэг номыг уншиж дуусгасан. Надад их таалагдсан. Тэр эмэгтэйгээс суралцах зүйл их байгааг ухаарсан. Тэрбээр эр нөхрөө дагаад Хөвсгөл явж гурван жилийн турш гэрт амьдарсан байгаа юм. Энэ мэтчилэн олон давааг давсан байгаа юм. Бахархмаар байгаа биз дээ.

Тэгвэл та нөхрөө дагаад гурван жил хөдөө амьдарч чадах байсан уу?

Яг энэ асуултыг би өөрөөсөө асуусан. Шаардлагатай гэвэл дагаад явах эр зориг гаргах л байх. Гэр бүл гэдэг чинь ийм л байдаг шүү дээ.

Х.Бадамгэрэлийг төрсөн өдрөөрөө нийгэмд тустай зүйл хийдэг гэж сонссон юм байна?

Төрсөн өдрөөрөө найзуудыгаа цуглуулж нижгэр тэмдэглэж байсан үе ард хоцорчээ. Сүүлийн гурван жилд найзуудтайгаа, хамт олонтойгоо нэгдэж, чадах чинээгээрээ бусдад туслахыг хичээдэг болсон. Миний хувьд энэ өдөр олон хүн хооллож бусдын инээдэнд баясахаас илүүтэй шаардлагатай нэгэнд өөрийнхөө хэмжээнд тусалж, баярлуулах нь аз жаргалтай санагддаг болсон. Өнгөрөгч арван сард хүүгийнхээ төрсөн өдрөөр өвчиндөө шаналсан ах дүү хоёрын эмчилгээний зардалд хандив өргөсөн. Ер нь хүүгийнхээ төрсөн өдөр болгонд сайн үйл хийнэ гэсэн бодолтой байгаа. Хүү минь ээж аавынхаа цуглуулсан буяны баримтуудыг хараад хүнлэг энэрэнгүйд суралцаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Ярилцсанд баярлалаа.

Гэрэл зураг, видеог Д.Жавхлантөгс, О.Сүхбат

"Эмэгтэй хүн үргэлж гоо сайхнаа хадгалах хэрэгтэй бөгөөд тэрхүү гадаад төрх, дотоод үзэсгэлэнд эрэгтэй хүн цаг ямагт автах ёстой"

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2015.12.24 - нд нийтлэгдсэн байна.

Х.Бадамгэрэл: Бусдаас алдаагаа хайсан бол өнөөдөр би зорьсондоо хүрэхгүй байсан

Нийтэлсэн:

Г.Одгарав

Сэтгүүлч

2015-12-24 12:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

| фото

    Холбоотой мэдээллүүд
    • Шинэ мэдээ

    • Их уншсан

    • Их сэтгэгдэлтэй

    Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

    Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

    Санал хүсэлт илгээх

    Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
    Танд баярлалаа.

    0%
      Товч унших

    Дараагийн мэдээ