Хайлт хийх

ШУУГИГЧ ДАРС ба...

  2016-06-10
 
Дарс гэж юуг хэлдэг, түүний түүхий эдийг хэрхэн ангилдаг талаар бид өмнөх дугаартаа өгүүлсэн. Мөн улаан дарс нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжин, холестирин үүсгэдэггүй, цагаан дарс нь жингээ барьж буй эмэгтэйчүүдэд сайн нөлөөлж, уушги цэвэрлэдэг хэмээснийг та бүхэн ЭНД ДАРЖ хүлээн авч уншаарай.

Харин энэ удаад дарсны төрлүүдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлье.

Чангалсан дарс гэж юу вэ?

  • Усан үзмийн шүүсийг дутуу исгэж дээр нь спирт нэмж бэлтгэнэ.  Хатуулаг нь 17-20 хувь байдгаараа бусад дарснаас ялгаатай.
  • Усан үзмийн эсгэж боловсруулсан шүүсэн дээр спирт болон бусад түүхий эд нэмж дарсыг бэлтгэнэ.
  • Дарсыг үйлдвэрлэхэд сайн чанарын усан үзэм, дээд зэргийн спирт, сахар, үнэрт бодисын ханд зэрэг түүхий эд хэрэглэнэ.

Дарсыг амтаар нь: ( 1л дарсанд агуулагдах сахарын хэмжээ )

  • Хуурай - (0-5г/л)   13% - 15%
  • Хагас хуурай - (5-15г/л)   11,5%  - 13%
  • Хагас чихэрлэг - (15-35г/л)    9% - 11%
  • Чихэрлэг - (35< г/л)       6% - 8%

Үнэрт дарс гэж юу вэ?

Үнэрт дарс нь усан үзмийн исгэсэн шүүсийг сахарын уусмал, ургамлын хандтай хольж найруулан гаргаж авна. Гол төлөөлөгч нь Вермут ба энэ дарс нь өвөрмөц халуун амт үнэртэй.

Нүүрс хүчлийн хийгээр хангасан дарс гэж юу вэ?

  • Энэ дарсыг байгалийн аргаар нүүрс хүчлийн хийгээр хангасан - хөөсрөгч дарс
  • Зохиомол аргаар хангасан - шуугигч дарс гэж 2 ангилна.
  • Эдгээр дарс нь өвөрмөц амт үнэр, сайтай хөөсрөх чадвартай байдгаараа бусад дарснаас ялгаатай. Хөөсрөгч дарсны гол төлөөлөгч нь  Шампанск  юм.

Шампани дарс буюу оргилуун дарс гэж юу вэ?

  • Францын Шампани мужаас гаралтай тул ингэж нэрлэжээ.
  • Усан үзмийн ердийн дарсыг 2-3 жил хүртэл барилтанд байлгаж  /шампансагжуулж/ эцэст нь засалт хийн гарган авна.
  • Шампанскжуулах явцад исэлтээс гарсан нүүрс хүчлийн хий  дарсанд шингэх тул дарс хөөсрөх чадвартай болдог.
  • Ихэвчлэн 10-12% -ийн хатуулагтай.

Оргилуун дарсыг спирт сахарын хэмжээг нь харгалзан:

  • Хуурай     
  • Хагас хуурай
  • Амтлаг
  • Дунд зэрэг амтлаг гэж ангилна.

Жимс, жимсгэний дарс дарс гэж юу вэ?

  • Жимс жимсгэний шүүсийг эсгэж зарим үед спирт бусад түүхий эд нэмж 10-18 хувийн хатуулагтайгаар бэлтгэж энэ төрлийн дарсыг гарган авна.
  • Ашиглагдсан түүхий эдээсээ уялдан хэрэгцээний шинж чанар нь өөр өөр байна. Энэ төрлийн дарс үйлдвэрлэхэд алим, лийр, нэрс, улаалзгана, үхрийн нүд, гүзээлзгэнэ, чацаргана, хад зэргийг үндсэн түүхий эд болгон хэрэглэхээс гадна сахар, зөгийн бал, спирт нэмж боловсруулна.
  • Үйлдвэрлэх ажиллагаа нь усан үзмийн дарстай бараг адил боловч их төлөв 6 сар хүртэл барилтанд байлгаж боловсролт гүйцнэ.

Жимс жимсгэний дарсыг

  • Үйлчилгээний
  • Чангалсан       
  • Үнэрт
  • Хөөсрөгч гэж ангилна.

Дарсанд нөлөөлөх хүчин зүйл

Усан үзэм газар сайгүй ургадаг жимс биш. Тэгэхээр хүссэн хүн бүхэн хүссэн газраа ургуулж, исгэж болохгүй гэсэн үг. Учир нь жилдээ хамгийн багаар гэхэд нар 1300 цаг шардаг буюу дундаж хэм нь есөөс илүү байдаг нутагт л усан үзэм гүйцэд боловсордог. Ийм газар гэвэл дэлхийн хойд хагасын 40-50 градусын өргөрөгт орших Европ болон Хойд Америкийн орнууд юм. Мөн өмнөд хагасын 30-15 градусны өргөрөгт багтах Чили, Аргентин, өмнөд Африк, Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орно.

Үргэлжлэл бий...

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2016.06.10 - нд нийтлэгдсэн байна.

ШУУГИГЧ ДАРС ба...

  2016-06-10
 
2016-06-10 11:53 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ