gogo logo
  • English
  • Share
  • Yolo
  • Maamuu
12.10
Зурхай
-11
Цаг агаар
2722 | $
Валютын ханш
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • SOS
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Спорт
  • Дэлхийд
  • Соёл урлаг
  • Хуульч
Хэрэгтэй
  • - Соёлын довтолгоо
  • - GOGO тойм
  • - Комик
Ярилцлага
  • - СEO
  • - GOGO cafe
  • - Хурц өнцөг
  • - Элчин сайд
Сонирхолтой
  • - Подкаст
  • - Гарааны бизнес
  • - Бизнес
  • - Дарсны соёл
Бусад
English
Share
Maamuu
Yolo
Үндсэн цэс
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Боловсрол
SOS
Эрүүл мэнд
Технологи
Спорт
Дэлхийд
Соёл урлаг
Хуульч
Хэрэгтэй
Соёлын довтолгоо
GOGO тойм
Комик
Ярилцлага
СEO
GOGO cafe
Хурц өнцөг
Элчин сайд
Сонирхолтой
Подкаст
Гарааны бизнес
Бизнес
Дарсны соёл
Бусад цэс
English
Share
Maamuu
Yolo
Сурталчилгаа
Холбоо барих
Ёс зүйн зарчим
Нүүр
Хайлт
Цэс
  100   Жиргээ
  Цэс
Нийгэм

СОЁОЛОН: Сэлэнгэ аймгийн харьяат Д.Очирсүрэнгийн зээрд Төрийн наадамд торгон жолоогоо өргүүллээ

  100   Tweet
Р.Адъяасүрэн
2019-07-12
 100  Tweet

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд газар газрын 155 хүлэг шандасаа сорилоо.

Ингээд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, нийслэлийн харьяат Дагвасамбуугийн Очирсүрэнгийн зээрд Төрийн наадамд торгон жолоогоо өргүүллээ. Зээрд үрээг 120 дугаартай, 12 настай Отгонбаярын Өсөхбаяр хүү унаж, хурдлууллаа.

Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач, Сэрээтэрийн Баярсайханы бор халиун хурдаллаа. Энэ үрээг 210 дугаартай, 9 настай Пүрэвсүрэнгийн Пүрэвбат хүү унажээ.

Айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уяач Чинбатын Махбалын хүрэн үрээ хурдалсан бөгөөд 345 дугаартай, 11 настай Наранбаатарын Отгонболд унаж хурдлууллаа.

Айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын харьяат Сандагийн Нямжавын сартай хээр хурдалсан байна. Сартай хээрийг 109 дугаартай, 9 настай Базаррагчаагийн Бат-Оргил хүү унажээ.

Айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Цогт-Очирын Дамдинядамын цоохор тус тус хурдаллаа. Цоохор үрээг 808 дугаартай Баттөрийн Төрболд унаж хурдлуулжээ.

Хамгийн олон үзэгчийн шимтэн сонирхдог хурдан соёолонгийн уралдах зай 22 км. Бүртгүүлсэн соёолонгуудаас 155 нь гарааны зурхай руу хөдөлжээ. 40 гаруй соёолон шүдэлгээн дээр хасагдсан талаар мэдээллээ.  

  100   Tweet
Р.Адъяасүрэн
Ангилал
Нийгэм
Хэзээ
2019-07-12


Холбоо барих Сурталчилгаа байршуулах Редакцийн ёс зүй

© 2007 - 2019 Монгол Контент ХХК