Хайлт хийх

2019.06.12 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН үйл явдал

  2019-06-12
 
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хар тамхитай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хар тамхитай холбоотой асуудлыг 12.15 цагт хаалттай хэлэлцсэн. Хуралдаан дуусаад байнгын хорооны дарга Т.Аюурсайхан мэдээлэл өгсөн. Тэрээр "Дипломат албаны ажилтнууд хэрэг зөрчилд холбогддог асуудал байсаар ирсэн. Бидэнд байдаг мэдээллээр нэг эргэлтээр 20-30 мянган еврогийн  тамхины наймаанд холбогддог байсан бол одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна. Нэг удаагийн эргэлт нь 3 сая евро байдаг жишээний. Тиймээс төрөөс энэ талаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Гадаад орчин дахь Монгол Улсын нэр хүнд эгзэгтэй, ноцтой нөхцөл байдалтай байна. Энэ бол нэг, хоёр удаагийнх биш байна" гэсэн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австралид суух элчин сайдаар томилохыг эсэргүүцлээ

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австралид суух элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, Австрали улсаас Монгол улсад суух элчин сайд Дэйв Воусэнд шаардлага хүргүүллээ.

Учир нь Их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баривчлагдсан дипломат ажилтнуудыг Н.Анхбаяр томилж явуулсан хэмээж байгаа юм. Уг шаардлагад Н.Анхбаяр нь Монгол улс,  ард түмнийг бүрэн төлөөлөх эрх зүй болон ёс зүйн хувьд эрхгүй хүн хэмээгээд шийдвэрээ буцаахыг хүсч байгаа аж. Мөн түүнийг Эрдэнэт улсын үйлдвэрт сонгон шалгаруулалттгүйгээр бараа нийлүүлж байсан хэмээв. Түүнээс гадна олон улсын хуулийг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт холбогдоод байгаа Н.Анхбаярыг томилохыг эсэргүүцэж байна хэмээв. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

 Бүгд Найрамдах Киргиз улсад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хийж буй айлчлал эхэллээ

Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков Бишкек хотын Ала-Арча төрийн цогцолборт албан ёсоор угтлаа.

Ала-Арча төрийн цогцолборын Конгресс-Холл ордны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирмэгц, тус улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков угтан мэндчилэв.

Дараа нь, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков Киргизийн талын албан ёсны төлөөлөгчдийг, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын талын албан ёсны төлөөлөгчдийг тус тус танилцууллаа.

Мөн хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагссанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар хоёр талын төлөөлөгчдийн хамтаар албан ёсны хэлэлцээ хийхээр Ала-Арча төрийн цогцолборын Конгресс-Холл ордныг зорив.

Наадмын хугацааг тогтоолоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ,

  • Сэлэнгэ аймгийн баяр наадам долдугаар сарын 4,5-нд,
  • Өмнөговь аймгийнх долдугаар сарын 6, 7-нд,
  • Дундговь, Өвөрхангай аймгийнх долдугаар сарын 8, 9-нд,
  • Төв аймгийнх долдугаар сарын 8-10
  • Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долдугаар сарын 9-10
  • Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болно.

Энэ онд гаалийн салбаруудад 65.3 тэрбум төгрөгийн шинэчлэлт хийнэ

Монгол улс нийт 46 боомт, 18 гаалийн салбар газартай. Тэдгээрээс Баян-Өлгий, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь аймаг дахь гаалийн газрууд салбар лабораторитой юм.

Тиймээс бусад салбар гаалийн газруудын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банкны “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн дагуу лабораторитой болгох ажлыг энэ онд хэрэгжүүлэх юм.

Гаалийн Ерөнхий газарт улсаас 65.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг салбар гаалийн газруудыг лабораторитой болгох, гаалийн газруудын шинэтгэлд зориулахаар энэ жил төсөвлөсөн. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Нийтэлсэн:

Б.Сондор

Gogo.mn сэтгүүлч

2019-06-12 19:03 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ