Хайлт хийх

Алтанбулагийн боомтоор өдөрт 2000 гаруй хүн зорчиж байна

  2019-06-12
 
Бид Алтанбулагийн боомтод очин, хилээр шалган нэвтрүүлэх ажиллагаа, хяналтын систем зэрэгтэй нь танилцсан юм. Жилд дунджаар 250 мянга гаруй хүн зорчдог Алтанбулаг нь ОХУ-тай хиллэдэг хамгийн том боомт билээ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн боомт 24 цагаар ажилладаг, боомтыг хариуцсан цагдаагийн хэсэг 8 хүний бүрэлдэхүүнтэй.

Сумын цагдаагийн хэлтсийн дарга Д.Наран “Хилийн орчимд залилах гэмт хэрэг ихэвчлэн гардаг. ОХУ-руу аяллаар болон, албан ажлаар зорчихдоо иргэд согтууруулах ундаа хэрэглэж, дараалал дайрах, хилийн алба хаагчидтай маргалдах зөрчил их.” хэмээн ярив.

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт 2019 оны эхний таван сарын байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 14 гомдлыг иргэд, байгууллагаас хүлээн авч шалгасан байна. Үүний 36 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 64 хувь нь зөрлийн шинжтэй дуудлага байжээ.

Сэлэнгэ аймгийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Үжинханд “Он гарснаас хойш улсын хилээр хууль бусаар бараа нэвтрүүлэхийг завдсан хоёр гэмт хэргийг бүртгэсэн. Техник хэрэгсэл харьцангуй дутмаг байгаа ч бид боломжит нөөцөө ашиглан ажиллаж байна.” гэв.

Алтанбулагийн боомтоор өдөрт 2000 гаруй зорчигч, 600 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог

Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Н.Булганчимэг “Амралтын үе эхэлснээс боомтын ачаалал нэмэгдэж байна.

Бид хяналт шалгалтыг рентген болон бичлэгийн аргаар цаг тухайд нь тогтмол хийж гүйцэтгэж байгаа.” гэж хэлэв.

Боомтод хураагдсан барааг зохицуулахын тулд цагдаа, гааль, мэргэжлийн хяналтын газраас хамтарсан комисс гаргаж, ашиглаж болох эсэхийг шалгадаг. Ашиглаж болохоор бараа, бүтээгдэхүүн байвал худалдан улсын төсөвт оруулдаг ба ашиглах боломжгүй бол устгадаг аж.

2019 он гарснаас хойш эм, эмийн төрлийн бүтээгдэхүүнийг хууль бусаар хил давуулахыг завдсан нийт 37 тохиолдол гаалийн газар илрүүлжээ.

“Хэдийгээр бид эм, эмийн төрлийн бүтээгдэхүүнтэй холбоотой зөрчлүүдийг илрүүлдэг ч хууль бус аргаар хил нэвтрүүлэх үйлдлүүд гарсаар байгаа тул та бүхэн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаас буюу эмийн сангаас эм, эмийн төрлийн бүтээгдэхүүнээ аваарай” хэмээн Гаалийн ерөнхий газраас зөвлөлөө.

Манай улс 2018 оны хоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дэлхийн худалдаа хөгжлийн баримт бичигт нэгдсэн юм. Тухайн баримт бичиг хууль ёсны худалдааг дэмжих, хурдан шуурхай байж, бүү саатуул гэсэн зарчимтай.

“Бид тээврийн хэрэгсэлд ачсан их хэмжээний бараанд 100 хувийн үзлэг хийнэ гэвэл их цаг зарцуулдаг. Тэр хэмжээгээр гадаад худалдаанд саад болно. Тиймээс рентгенээр хянадаг төхөөрөмж, системд шилжиж байна. Хэрэв эрсдэлгүй бол шууд явуулна, эрсдэлтэй гэж үзвэл нарийвчилсан үзлэг хийнэ.” хэмээн Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Ч.Тамир хэлэв.  

Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-06-12 16:05 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  өчигдөр

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ