Хайлт хийх

“Мөсөн өргөө" спортын ордны барилгын явцтай танилцлаа

  2019-05-27
 
2020 онд ашиглалтад орох "Мөсөн өргөө" спортын ордны барилгын ажлын явцтай Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад холбогдох албаныхан өчигдөр танилцлаа.

"Мөсөн өргөө" спортын ордон нь дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор байх юм. 2600 хүний суудалтай, хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын тэмцээн уралдаан явагдах аж. Мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой гэдгийг барилгын ажлыг гүйцэтгэж буй компанийн удирдлагууд Ерөнхийлөгч болон бусад албаныханд танилцуулсан юм.

Барилга угсралтын ажил 2020 оны долдугаар сард дуусах юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын их наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэдгээ гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл ярьлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд спортын наадмын тосгоны бүтээн байгуулалт хуваарийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд битүү дээвэртэй ордон, усан бассейн, хөлбөмбөгийн талбай барих ажлууд хийгдэж байна.

Тухайлбал, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижирийн танилцуулснаар 115м х 85м хэмжээтэй ногоон зүлгэн талбайн ажил хуваарийн дагуу үргэлжилж, тоног төхөөрөмж угсрах шатандаа оржээ. Мөн талбайн услалтын систем гэхэд  газар тариалангийн услалтын систем шиг хоёр талаасаа талбайн гол хүртэл цацдаг зэргээр сүүлийн үеийн технологи ашиглаж байгаа гэлээ. Мөн ус зайлуулах системийг Голландаас оруулж ирэхээр төлөвлөсөн бөгөөд хөлбөмбөгийн талбай барих хэрэгцээт бүх материал, тоног төхөөрөмж ирэх сард багтан Монгол Улсад ирэх юм байна.

Мөн 50м бассейн бүхий олон улсын стандартын усан спортын цогцолборын суурийн ажил саадгүй үргэлжилж байгаа тул энэ жилдээ багтаан битүүлж, дулаанаа татахаар төлөвлөсөн байна. Ингэснээр өвлийн улиралд дотоод заслын ажлыг амжуулж, ирэх оны долдугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ.

Бассейн барихад болон хөлбөмбөгийн талбайн зарим шаардлагатай тоног, төхөөрөөмж буюу Монгол Улсад үйлдвэрлэдэггүй бараа, материалыг гаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх асуудал тулгамдаж байгаа юм байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсад үйлдвэрлэдэггүй бараа, материалд гаалийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэсэн бөгөөд энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцахаар болсон юм.

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы хэлснээр Яармагийн 4400 га газарт дахин төлөвлөлт хийсэн ч 1632 га нь Байгаль, орчин, аялал жуулчлалын яаманд харьяалагддаг тул Зайсан орчим шиг төлөвлөлтгүй болох вий гэдгээс болгоомжилж байгаа аж. Тиймээс аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, төлөвлөлтгүй газрын асуудлыг нэг мөр шийдэх ажлыг ирэх долоо хоногоос зохион байгуулахаар болжээ.

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-05-27 09:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 337 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ