Хайлт хийх

Японы компаниудын саналыг харгалзан Монголоос авах ажилчдын тоог батална

Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Тарогийн Монголд хийсэн албан ёсны айлчлал өчигдөр өндөрлөсөн. Үүнтэй холбогдуулан сайдын хэвлэлийн төлөөлөгч Мицуко Шино уг айлчлалын талаар мэдээлэл өгөх үеэр Монгол Япон хоорондын харилцаа, зарим арга хэмжээний талаар тодрууллаа.

ХУЛГАЙЛАГДСАН ИРГЭДИЙН АСУУДАЛД МОНГОЛ УЛС МАНАЙ БАЙР СУУРИЙГ ДЭМЖДЭГ

-Хоёр улсын хооронд байгуулсан эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд бий болсон боломжуудыг Монголын компаниуд төдийлэн амжилттай ашиглаж чадахгүй байна. Тэр дундаа Монголоос Япон руу хийх экспорт харьцангуй бага байгаа нь танай улсын зах зээлд гарахад тавигдах нөхцөлийг хангаж чадахгүй байна гэсэн үг үү?
-Япон улсаас Монгол руу экспортолж байгаа бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээ Монголоос Япон руу гаргаж буйтай харьцуулахад хамаагүй их байна. Тэгэхдээ бүр нэг, хоёр дахин гэдгээр хэмжигдэхгүй их зөрүүтэй.

Монголын бараа, бүтээгдэхүүнийг японы зах зээлд гаргахын тулд юун түрүүнд чанарын стандартаа сайжруулах хэрэгтэй.

Чөлөөт худалдааны хэлэлцээр аль аль талдаа ашигтай байх ёстой. Энэ бол Монголын талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ учраас Япон дахь Монголын Элчин сайдын яамаараа дамжуулан энэхүү арга хэмжээний бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Монголын бараа, бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргахын тулд юун түрүүнд чанарын стандартаа сайжруулах хэрэгтэй. Мөн үйлдвэрлэлийн технологио сайжруулж, маркетингаа зөв хийх хэрэгтэй байна. Технологийн тухайд Японд ур чадвартай ажилтнаар гарсан монголчууд сурч мэдсэн зүйлээ эргээд Монголдоо нутагшуулбал чөлөөт худалдааны хэлэлцээрт том түлхэц болно гэж бодож байна.

-Чөлөөт худалдааны хэлэлцээрийг үр ашигтай болгох механизмыг бий болгох боломж бий юу?
-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд талууд тогтмол хугацаанд уулзалт, ярилцлага зохион байгуулдаг. Монгол улсын хувьд энэ талаар дэд хороо байгуулсан гэж сонссон. Уулзалтуудын хүрээнд ярилцаж болох байх. Япон улс Монголоос гадна маш олон оронтой ийм хэлэлцээр байгуулсан. Энэ тал дээр туршлага ихтэй гэсэн үг. Тиймээс тухайн хуралдаанууд дээр санал солилцож, үр дүнд хүрнэ гэж бодож байгаа.

-Япон улс 14 салбарт гадаад ажиллах хүчийг авах бодлогоо зарлаад буй. Энэ хүрээнд Монгол Улстай хэрхэн хамтран ажиллах вэ?
-Ур чадвартай ажиллах хүчний талаар Монгол улстай өнгөрсөн дөрөвдүгээр сард санамж бичиг байгуулсан. Харин аль салбарт, хэдэн хүн авах вэ гэдгийг Японы компаниудын саналыг харгалзан шийдвэрлэнэ. Яг аль салбар гэдгийг нь би тодорхой мэдэхгүй байна, Гэхдээ хоёр салбарт ажиллах хүчин авах хүсэлтийг Японы компаниуд гаргасан гэж сонссон.

Гэхдээ ур чадвартай ажилчдын хувьд дүрмээс илүү Японд ажиллаж, амьдрахад шаардлагатай үг хэллэгийг илүү мэддэг нөхцөлийг түлхүү оруулж ирж байгаа.

Энэ арга хэмжээнд Монголоос гадна есөн орон хамрагдаж буй. Монголын тухайд ирэх аравдугаар сард эхний шалгалтыг авахаар товлосон. Ирэх оноос шалгалтын тоог нэмэх байх. Монголоос авах ажилчдын тоо одоогоор тодорхойгүй байна.

-Японд мэргэжлийн дагуу ажиллахад хэлний мэдлэгийн түвшин ямар байхаар заасан бэ?
-Япон хэлний шалгалтын хувьд одоо яг мөрдөгдөж буй N4-өөс дээш оноотой байх ёстой. Энэ бол японд суралцагчдад тавидаг шаардлага. Гэхдээ ур чадвартай ажилчдын хувьд дүрмээс илүү Японд ажиллаж, амьдрахад шаардлагатай үг хэллэгийг илүү мэддэг нөхцөлийг түлхүү оруулж ирж байгаа. Үүнээс гадна ажиллах гэж буй салбарынхаа мэргэжлийн үг хэллэгийг тодорхой хэмжээгээр мэддэг байх шаардлагыг тавина.

-Гадаад харилцааны хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын өндөр дээд түвшний уулзалт дээр байнга яригддаг нэг сэдэв нь Солонгосын хойгтой холбоотой. Тэр дундаа Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийн асуудлыг нааштай шийдвэрлэхэд Япон улс дипломат дэмжлэгийг Монголоос хүсэж ирсэн. Гадаад хэргийн сайд Коно Тарогийн айлчлалаар энэ асуудал хөндөгдсөн үү?
-Умард Солонгосын тухайд эдийн засгийн хоригийн асуудал бий. Мөн хулгайлагдсан Япон иргэдийн тухайд хоёр орны гадаад харилцааны сайдууд уулзах үеэр ярьсан. Зөвхөн энэ удаа ч биш хэд хэдэн удаа хоёр орны хооронд яригдаж ирсэн асуудал бол хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудал. Цаашид ч японы байр суурийг Монгол улс дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

Гадаад харилцаа аюулгүй байдлын талаар одоо Монголд болж буй “Хааны эрэлд” хамтарсан олон улсын цэргийн сургалтыг дурдаж болно. Энэ сургалтад Япон улс анх удаа 60-аад хүний бүрэлдэхүүнтэй, өргөн багтай оролцож байна. Япон улс 2012 оноос хойш НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсэн. Тэгэхдээ авто зам, гүүр барих ажилд Япон улс НҮБ-тай хамтардаг. Мөн Монгол улсыг энхийг сахиулах ажиллагаанд оролцоход Япон улсын зүгээс тусламж үзүүлдэг.

Б.Энх

2019-06-19 14:35 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1093 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ