Хайлт хийх

Ц.Нямдорж: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял авсан хүмүүсийн ар гэрээс УУЧЛАЛТ гуйж байна

  2019-03-21
 
Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийн амь нас хохирсон хэрэг буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээгийн ар гэрийнхнээс салбарын сайдын хувьд уучлалт хүслээ.

Би амьдралдаа уучлал гуйж байгаагүй хүн шүү. Одоо бол гуйж байна

Тэрбээр “С.Зоригийн аминд халдсан хэрэгтэй холбогдуулж эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн нь тодорхой болж байна. Би анхнаасаа л яриад байсан шүү дээ. Хаврын синдром тусаж энэ асуудлыг би яриагүй. Айлын хашаанд нас барсан хүний цогцос аваачиж хаясан хүмүүс энэнээс илүү их юм хийсэн гэж би мэргэжлийн хувьд мэдрэмжээрээ тэр үед юм ярьж байсан юм. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл сонсох байх, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.

Хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. Энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулахад гар бие оролцсон бас нэг хүн хоригдсон. Би сайдын ажлаа буцааж авангуутаа нэг хүн халсан байх аа. Тагнуулын хүн яагаад ШШГЕГ-т байдаг юм гээд явуулсан. Энэ чинь ийм учиртай, тэр хүн шалгагдаж байгаа, цаашид ч үргэлжилнэ.

Энэ улсын ХЗДХ-ийн сайдын хувьд Монголд үеийн үед хэзээ ч 1937 оных шиг хэрэг явдал давтагдахгүй болтол нь арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна.

Би Ц.Содномдаржаа, Т.Чимэг хоёртой очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хилсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж амьдардгийг нүдээр үзье гээд очсон. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад, шүүх хүмүүсийг суллатал, асуудлыг шийдэж гаргана гэж бодож байна.

1970-аад оноос хойшхи Монголд гарсан томоохон дуулиант хэргүүдийг ерөнхийд нь мэднэ. Гэхдээ би ийм аймшигтай явдлыг үзэж, харж, сонсож байгаагүй

Би Хууль зүй дотоод хэргийн сайдын хувиар Ц.Содномдаржаа, Т.Чимэгийн ар гэрээс уучлал гуйж байна. Би амьдралдаа уучлал гуйж байгаагүй хүн шүү. Одоо бол гуйж байна. Аймшигтай аргууд хэрэглэсэн, ийм юм хийдэг юм байж. Би энэ хэргийг шийдвэрлэхийн төлөө тултал нь явна. Монголын хуульчид хэзээ ч дахин ийм харгис хэрцгий яргалал хийдэггүй болгохын тулд системийн чанартай өөрчлөлт хийх болсон байна.

1970-аад оноос хойшхи Монголд гарсан томоохон дуулиант хэргүүдийг ерөнхийд нь мэднэ. Гэхдээ би ийм аймшигтай явдлыг үзэж, харж, сонсож байгаагүй. Аймшигтай дүр зураг харагдаад байсан тул би чадан ядан тэмцсэн. Захиалагчийг нь олох биш бүр будилуулчихсан. Нэг хүн уруу чиглүүлээд мөнгө төгрөг хүртэл ярилцсан юм билээ. Цаашлаад хариуцлагагүй шалгасан, шүүсэн хүмүүсийн асуудал яригдана. Энэ хол явах асуудал

” гэсэн юм.

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-03-21 11:08 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ