Хайлт хийх

Мексикийн бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах асуудлаар тохиролцоонд хүрч чадсангүй

  2019-06-06
 
Мексикийн бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах асуудлаар АНУ, Мексикийн хооронд хийсэн яриа хэлэлцээнд тодорхой ахиц дэвшил гараагүй талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдээллээ.

Өчигдөр АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар Мексикийн Гадаад хэргийн яамны сайд Марсело Эбрардтай уулзаж 90 минутын хэлэлцээ хийсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй байна.

АНУ-ын эрх баригчид өнөөдөр Вашингтонд Мексикийн Гадаад хэргийн яамны сайдтай дахин уулзах юм байна.

Хэрэв Мексикийн засаг захиргаа АНУ-руу ирэх цагаачдын урсгалыг зогсоож чадахгүй бол Мексикийн бараа бүтээгдэхүүнд зургаадугаар сарын 10-наас эхлэн 5 хувийн татвар ногдуулна гэдгээ Дональд Трамп мэдэгдсэн. АНУ-ын зүгээс автомашин, шар айраг, жимс, ногоо зэрэг бүтээгдэхүүнд 5 хувийн татвар ногдуулах бөгөөд аравдугаар сар гэхэд татварын хэмжээ 25 хувь болж нэмэгдэх юм байна.

Хэлэлцээний үеэр татварын талаар ярих боломж гараагүй гэнэ. Харин цагаачдын урсгалын асуудалд гол анхаарлаа хандуулсан бөгөөд Мексик АНУ-д ямар санал тавьж буй талаар ярилцжээ.  

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-06-06 13:20 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ